МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн цэвэр архи

  • 2,040 уншсан
  • 0
  • 2016/04/13

21 наснаас доош насныхан үзэхийг хориглоно.
Дэлхийн хамгийн цэвэр архины тухай өөрийн үзэл бодлыг хуваалцах, өөрийн олж мэдсэн мэдээллийг бусдад түгээх зорилготой нийтлэл болно.

АРХИНЫ ХААН - Ларс Олссон СМИТ

Дэлхийн хамгийн цэвэр архины тухай ойлголттой болохын тулд архины нэрэлтийн тухай мэдлэгтэй байх хэрэгтэй. Архины нэрэлтийг боловсронгуй болгосон үеэс эхлэн цэвэр архины тухай ойлголт эхэлсэн гэж хэлж болно. Архи нэрэх технологид хувьсал хийсэн Ларс Олссон Смит буюу дэлхийн түүхэнд "Архины хаан" нэрээр мөнхлөгдсөн Шведийн иргэн (хожим улс төрч болсон) олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд архины олон шатлалт нэрэлтийн аргыг 1858 онд нээн илрүүлж практик нэвтрүүлсэн түүхтэй.


"АРХИНЫ ХААН - Ларс Олссон СМИТ - архины олон шатлалт нэрэлтийн аргыг 1858 онд нээн илрүүлж  практик нэвтрүүлсэн"


Хамгийн цэвэр архи

Зөвхөн Шведийн Åhus орчимд байрлах булгийн ус, үеэс үед залгамжлагдсан гэрээт 800 гаруй тариачдын тариалсан өвлийн буудайг өөрийн зохиосон олон шатлалт нэрэх аргаар боловсруулан анхны цэвэр архи бол ABSOLUT-ыг 1879 онд гарган авсан түүхтэй. Энэ нь дэлхийн анхны хамгийн цэвэр архины түүхийн эхлэл болсон. Уг архийг нийт 274 удаа нэрж гаргадаг бөгөөд савлалтанд оруулахын өмнөх шил савыг нь архиар өөрөөр нь угааж цэвэрлэдэг заншилтай. Энэ нь тухайн архинаас илүү цэвэр зүйл байхгүйтэй холбон тайлбарладаг. 


"Уг архийг нийт 274 удаа нэрж гаргадаг бөгөөд савлалтанд оруулахын өмнөх шил савыг архиар өөрөөр нь угааж цэвэрлэдэг"


Хамгийн цэвэр архи болох Absolut-ын тухай

ABSOLUT нь урд нь дурдаж байсны дагуу зөвхөн өвлийн буудайнаас нэрдэг. Шведын Скайне мужын шилдэг 800 гаруй тариаланчид нь зөвхөн ABSOLUT –н буудайг сайн чанараар нийлүүлэх үүрэгтэйгээр гэрээлж ажилдаг. Бүх үр тариаанаас хамгийн сайн 15-20 хувийг нь авч ABSOLUT архийг хийхэд ашигладаг. Энэ нь тус бүтэгдэхүүнд ялгахгүй байхын аргагүй зөөлөн шимтэй амт чанарыг өгдөг. Өвлийн буудай гэхээр өвөл тарьдаггүй, үр тариагаа  намар суулгаад Шведийн өвлийн турш хүч тэнхээ амт чанарыг нь сайжруулаад хавар хураадаг болно. Баялаг, бүрэн боловсорсон, зөөлөн буудайг  хавар нь хураасны үндсэн дээр ABSOLUT нь өөрийн шинэлэг содон амт чанарыг өөртөө агуулдаг. Олон зуун жилийн туршлагаас харахад, өвлийг давсан буудай нь хамгийн сайн чанарын цагаан архи болдог гэдгийг нотолсон бөгөөд 60 хувийн цардууллаг чанар нь эсгэлтийн явцад төгс зохицдог.


"Олон зуун жилийн туршлагаас харахад, өвлийг давсан буудай нь хамгийн сайн чанарын цагаан архи болдог гэдгийг нотолсон"