МЭДЭЭ НЭМЭХ  

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн түүхэн стандарт

  • 5,434 уншсан
  • 2
  • 2014/07/24

Түүхийн янз бүрийн цаг үед, янз бүрийн улс оронд бүсгүй хүний гоо үзэмжийг ямар шалгуураар үнэлж байв?

10.  Эртний Египтэд өндөр гуалиг биетэй, зузаавтар уруултай, бүйлс хэлбэрт том  нүдтэй бүсгүйг гоо сайхны дээд гэж өргөмжилдөг байжээ. Египет эмэгтэйчүүд хүүхэн харааг өргөсгөж, нүдийг гялалзсан өнгөлөг харагдуулдаг тусгай дусаалга их хэрэглэдэг байсан гэнэ. Ногоон өнгөт нүд хамгийн сайханд тооцогдож байв. Энэ нь туйлын ховор тохиох өнгө тул адтай хүүхнүүд нүдээ тойруулан ногоон өнгөөр буддаг байлаа. Мөн гар, хөлийнхөө хумсыг ногооноор буддаг байжээ.


9. Майя омгийн эмэгтэйчүүд өвөрмөгц үнэрт, наалдамтгай давирхай бүхий улаан будгаар бүх биеэ буддаг байв. Ийм эмэгтэйг туйлын гоё ганган, сайхан үнэртэй гэж тооцдог байж. Нүүрээ ч бас өнгө өнгөөр эрээлэн будна.


8. Эртний Хятадад өчүүхэн хөлтэй эмзэг турьхан, жаахан хүүхнийг сайханд тооцож байв. Том хөлтэй хүүхнийг хэн ч тоож хардаггүй байлаа. Хөлийг нь томруулахгүйн тулд охидын хөлийг багаас нь маш чангаар битүүлэн боож өсөлтийг нь зогсоодог байжээ. Ийм хөлийг “Бадам лянхуан хөл” хэмээн нэрийднэ.


7. Эртний Грект булчинлаг чийрэг биетэй хүүхнийг сайханд тооцдог байлаа. Хамгийн төгс стандарт бол Афродита бурхны баримал юм. Түүний өндөр – 164 см, чээжний тойрог – 86 см, бэлхүүс – 69 см, өгзөгний тойрог - 93 см болно. Мөн грекүүд том нүд, шулуун хамрыг ихэд шүтдэг байв.


6. Эртний Римд цайвар үс, цагаан царайтай бүсгүйг ихэд таалдаг байжээ. Үс өнгөгүй болгох аргыг  анх Рим хүүхнүүд сэдэж олсныг дурдах хэрэгтэй. Дээрээс нь бүсгүй цэнхэр эсвэл ногоон өнгийн нүдтэй бол бурхны удаах гэж тооцогдоно.


5. Дундад зууны үед бүсгүй хүний гоо үзэсгэлэнг нүгэл, хилэнц гэж үзэн түүнийг таалан шохоорхсон хүн хууль зөрчсөн хэрэгтэн болдог байв. Иймд эмэгтэйчүүд олон давхар хүнд торгоны цаана төрөлх галбираа нууж, үсээ малгайгаар халхалдаг байв. Дундад зууны үеийн төгс бүсгүйн дүр нь гонзгой царай, том нүд, жижиг амтай Гэгээн Мария болжээ.


4. XIII-р зууны эхээр «Үзэсгэлэнт хатагтай»-г шүтэх явдал газар авчээ. Одоо эмэгтэй хүн сарнай шиг булбарай зөөлөн, эмзэг турьхан, гоё ганган байх ёстой болов. Энэ шалтгаанаар жижиг хөх үнэд  оржээ.


3. Сэргэн мандалтын үед цайвар царайтай, өндөр гуалиг, урт хүзүүтэй, том сайхан духтай бүсгүй сайханд тооцогдох болов. Хатагтай нар нүүрний хэвээ уртасгаж харагдуулахын тулд духныхаа үсийг хусч, хөмсгөө нарийсган зулгаадаг байлаа. Мөн хүзүүгээ урт харагдуулахын тулд дагзныхаа үсийг ч авдаг байв.


2. Рококогийн үед үсний засалтанд гол шаардлага тавигддаг байлаа. Энэ үе бол үс засах урлагийн оргил үе байсан юм. Маш их хүч хөрөнгө зарцуулж янзалсан үснийхээ хэвийг аль болох удаан хадгалахын тулд хэдэн долоо хоногоор угаадаггүй, самнадаггүй байсан гэнэ. Испанийн хатан хаан Изабелла Кастильская амьдралдаа хоёрхон удаа: төрөхдөө, мөн хуримынхаа өдөр л усанд орж үзсэн гэж ам алдсан байдаг.


XX-XXI зуун. Манай үе. Амьдрал нилээд өөрчлөгдөж бүсгүй хүн болгон байгаагаараа л сайхан гэж үзэх хандлага нилээд газар аваад байгаа. Учир нь, байгалиас заяагаагүй гоо үзэмжийг мөнгөөр хялбархан худалдаад авчихдаг болсон болохоор алийг нь хэнээс илүү хөөрхөн гэж ч ярих билээ дээ! Гэхдээ ямар ч гэсэн угааж цэвэрлэх тал дээр өөр болсон байх шүү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн түүхэн стандарт
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • human 2014/07/27
    delhii dayaraa oor baisan baih , suuliin hed n dan tsagaan emegteichuudiin tuhai bn.

    1 0 Хариу бичих
  • tseegii 2014/07/24
    bayarlalaa saihan medee bnaa :)

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох