МЭДЭЭ НЭМЭХ  

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

  • 185 уншсан
  • 0
  • 2016/06/06

Your Face sounds Familiar буюу Яг Түүн Шиг шоу нь дэлхийн 39н оронд амжилттай зохион байгуулагдсан шоу нэвтрүүлэг бөгөөд Монгол улс 40 дөх орон нь болж байна.Боловсрол телевиз Яг Түүн Шиг шоуг 5н сарын 8нд цацсанаас хойш хэдийнээ 5н дугаар гарчээ.Яг Түүн Шиг Шоу нь 10н дугаар гарах ба сүүлийн 2 дугаар шууд явагдахаараа онцлогтой.Одоо 5н дугаар үлдсэн бөгөөд шоу яг тэн хагастаа ороод байна.Энэ хугацаанд уг шоу нь айл бүрийн тэсэн ядан хүлээж үздэг шоу болсон ба дугаар болгон дээр 8н оролцогч өөрсдийн оногдсон дэлхийн болон дотоодын оддыг дуурайдаг билээ.Нийт 5н дугаарын туршид 40н өөр оддыг дуурайжээ.Үүнээс үзэгчдийн болон шүүгчдийн саналаар хамгийн шилдэг 12 үзүүлбэрийг толилуулъя. :)

Үзэгч та ч гэсэн өөрийн гэсэн үзэл бодолтой байж болох юм.Эхний 5н дугаарын шилдэг үзүүлбэрүүд хэний үзүүлбэр байсан бэ?

1)Загвар өмсөгч Сарнай => Хар Сарнайн Амраа

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 3р дугаарын ялагч Сарнай.Сарнай уг дугаарт Хар Сарнайн Амраагийн содон хувцаслалт,гадаад төрх,эрч хүчийг аргагүй бүрдүүлж ,анхны ялалтаа авсан билээ.

Зургийн эх сурвалж: paparazzi.mn

2) Дуучин Амархүү => Nicki Minaj

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 3р дугаарын онооны шүүлтээр 3р байр,үзэгчдийн саналаар 1т орсон үзүүлбэр бол Амархүүгийн Nicki Minaj-н Super Bass байлаа. Nicki Minaj-н онцгой гадаад төрх,бие галбир,дуулалтыг Амархүү чадварлагаар бүрдүүлж чаджээ.

Зургийн эх сурвалж: vevo.com

3)Дуучин Маралжингоо => Amy Winehouse

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 2р дугаарын ялагч Маралжингоо.Маралжингоогийн хувьд одоогоор хамгийн өндөр амжилтийг үзүүлж буй оролцогч бөгөөд эхний 5н дугаарын нийлбэр дүнгээр 1т ороод байна.Amy Winehouse -н Back To Black дуу нь түүний 2дох ялалт болсон юм.

4) Дуучин Баярцэнгэл =>Bob Marley

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 4р дугаарын ялагч Дуучин Баярцэнгэл. Тэрбээр Bob Marley-н No Women No Cry дуугаар анхны ялалтаа авсан юм.

5) Дуучин Баярцэнгэл - Conchita Wurst

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 5р дугаарын удаах байр Дуучин Баярцэнгэл байлаа.Түүний Rise Like Phoenix дуу нь шүүгчдийн оноогоор нэгт гарч ирсэн ч оролцогчдын оноо өгөлтөөр Энхболдын үзүүлбэр ялагчаар тодорлоо.

6) Загвар Өмсөгч Энхболд => Lady Gaga

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 5р дугаарын ялалт Энхболдийнх байлаа. Lady Gaga-н Poker Face дууг дуулсан ба анхны ялалтаа авсан нь энэ юм.

Зургийн эх сурвалж: vevo.com

7) Дуучин Маралжингоо - Наран

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 1р дугаарын ялагч Маралжингоо.Дуучин Нарангийн Welcome To My Heart дууг дуулсан ба Нарангийн хүчирхэг хоолойг чадварлагаар гаргасанаараа ялагч болж чадсан юм.

8) Дуучин Амархүү =>Rokit Bay

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 1р дугаарын онооны шүүлтээр 2р байр,үзэгчдийн саналаар 1т орсон үзүүлбэр бол Rokit Bay -н Бор Арьст Гамп бүтээл байлаа..Амархүүгийн хувьд удаа дараалан үзэгчдийн санал асуулгаар ялалт байгуулсаар байна.

9) Дуучин Ган-Эрдэнэ=>Susan Boyle

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 4р дугаарын удаах байранд Ган-Эрдэний үзүүлбэр орсон юм. Susan Boyle -н дуу хоолой,гадаад дүр төрхийг амжилттай бүтээсэн билээ.

10) Загвар Өмсөгч Сарнай=>Lana Del Rey

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 5р дугаарын 3р байрыг Сарнай эзэлсэн юм.Lana Del Rey-н Born to Die дууг дуулсан бөгөөд гадаад төрх төдийгүй дуу хоолойгоо тун адилхан гаргасан билээ.

11) Дуучин Энхзол =>Bon Jovi

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 3р дугаарын 4р байр.Дуучин Энхзол Bon Jovi -н Its My Life дууг дуулсан бөгөөд дуу хоолой ялангуяа нүүр хувиргалт маш сайн байсан юм.

Зургийн эх сурвалж: vevo.com

12) Жүжигчин Мөнхсоёл - Jenifer Lopez

"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)

Яг Түүн Шиг шоу нэвтрүүлгийн 1р дугаарын 3р байранд орсон үзүүлбэр Jenifer Lopez-н On the Floor байлаа.Мөнхсоёлын хувьд Дуучин Баярцэнгэлийн Holly Dolly дуугаараа үзэгчдийн саналаар 2р дугаарын ялагч болсон юм

Эх сурвалж: edutainment tv
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
"Яг Түүн Шиг" шоуны шилдэг үзүүлбэрүүд (Эхний 5н дугаар)
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох