МЭДЭЭ НЭМЭХ  

Ертөнцийн нууцлаг объектууд - I

  • 7,749 уншсан
  • 5
  • 2014/07/24

Бид сансарт нисэж, тэнгэр баганадсан өндөр барилга барьж, амьд эс бүтээж, ер нь саяхныг хүртэл боломжгүй мэт санагдаж байсан олон зүйлийг хийж чаддаг болсон ч хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан сэтгэгчид, барилгачдын үлдээсэн оньсогыг тайлж чадаагүй л байна. Хэдэн зуун тонн жинтэй эртний чулуу гарын алганд багтах компьютерээс илүү гайхашрал төрүүлж байх шив дээ.

 

1. Стоунхенж, Их Британ, Солсбери

Хойлго шүтээн, одон орон судлах газар, булш бунхан, цаг тооны хуанлийн аль нь болох талаар  эрдэмтэд маргасаар л байна. 5 мянган жилийн өмнө дугираг хэлбэрт шуудуу, түүнийг тойрсон 115 метрийн диаметртэй овгор шороо бий болжээ. Хэдэн зууны дараа тус бүр нь 4 тонны жинтэй 80 чулуу авчирч, дахин 2 зуун жил өнгөрөхөд 25 тонн жинтэй 30 цул чулуу нэмэгджээ. Чулуунуудыг тах хэлбэрээр тойруулан байрлуулсан байна. Бидний сайн мэдэх Стоунхенжийн өнөөгийн дүр төрх бол олон талаар хүний үйл ажиллагааны үр дүн юм. Тариачид хэсэг хэсгээр бутлан авч, жуулчид гар бичмэл үлдээж, сэргээн засварлагчид ямар нэгэн байдлаар өөрчилсөөр байна.


2. Кукульканы пирамид, Мексик, Чичен-Ица

Жил бүрийн өдөр шөнө тэнцэх өдрүүдээр майячуудын дээд тэнгэр-Далавчит могойн шүтээний өмнө хэдэн мянган жуулчид цуглардаг. Тэд Кукульканы гайхамшгийг үзэхээр зорин ирдэг юм. Нар шингэх дөхсөн үедээ пирамидийн баруун хойд буланг 10 минут гийгүүлэхэд түүний 9 тавцангаас унасан гурвалжин сүүдэр аварга могой гол шатыг даган өгсөж байх шиг илбийг үзүүлдэг ажээ. Шүтээн градусын төдий л өөр өнцөгт байрласан бол ийм үзэгдэл болохгүй байсан гэнэ.


3. Карнакын чулуунууд, Франц, Бретань, Карнак

Карнак хотоос холгүйхэн 4 хүртэл метрийн өндөртэй 4000 орчим чулууг паралель эгнээгээр зэрэгцүүлэн тавьсан байдаг. Гэхдээ зарим газар дугуйрч, зарим газар дэвүүр мэтээр салбарласан байх нь ч бий. Энэ цогцолборыг МЭӨ Y-IY мянганд байгуулагдсан гэж үздэг. Эдгээр чулуу нь шидтэн Мерлины хувиргасан ромийн цэргийн хороо гэсэн домог байдаг.


4. Чулуун бөмбөлгүүд, Коста-Рика

Номхон далайн эргээр тарсан энэ гайхамшгийг 1930-аад оны үед илрүүлсэн гэдэг. Вандалчууд дотор нь алт байж магадгүй гэж нилээд олон бөмбөлгийг хагалж сүйтгэжээ. Одоо үлдсэн чулуунуудын ихэнхийг музейд шилжүүлээд байна. Зарим бөмбөлгийн диаметр 2,5 метр, жин нь 15 тонн хүрдэг. Тэднийг хэн яах гэж бүтээсэн / эсвэл авчирсан / нь тодорхойгүй.


5.  Жоржийн гэрэлт хөшөө, АНУ, Жорж, Элберт

1979 онд үл мэдэгдэх хүн R.C. Christian нэрээр нэгэн барилгын компанид 100 гаруй тонн жинтэй 6 талт боржин чулуун цогцолбор захиалан хийлгэж суурилуулжээ. Хөшөөний 4 талд үр хойчдоо үлдээх 10 захиасыг 8 хэл дээр сийлэн бичсэн байна. Сүүлийн захиас нь : «Эх дэлхийгээ бүү хөнөө, тэр бол бидний нэг хэсэг шүү!» гэсэн байжээ.


6. Сардинийн Нураги, Итали, Сардини

Аварга том (20 метрийн өндөртэй) зөгийн үүрийг санагдуулам энэ байгууламж Сардинид Ромчүүдийг ирэхээс өмнө, МЭӨ II мянганд бий болсон гэдэг. Цамхаг дороо фундаментгүй, ямар ч цутгамал зуурмаг хэрэглэлгүй зүгээр л бие бие дээр нь давхарлан тавьсан чулуун блокуудаас тогтоно. Эдгээрийн зориулалт тодорхойгүй. Харин энэ цамхагийн жижигрүүлсэн хүрэл хувилбар ойр орчмын булш бунхнаас олддог гэнэ.


7. Саксауаман, Перу, Куско

Инкүүдийн эзэнт гүрний нийслэлээс хойд зүгт 3700 метрийн өндөрт, 3000 га талбайд хамгаалалтын болон сүм хийдийн давхар зориулалттай нэгэн цогцолбор бий. 400 метр үргэлжилсэн, 6 метрийн өндөртэй зигзаг хэлбэрийн ховилт ханыг 200 тоннын чулуун блокоор барьжээ. Инкүүд яаж эдгээр блокуудыг суурилуулж, яаж дээр дээрээс нь давхарлаж тавьсан нь тодорхойгүй. Саксауаманыг дээрээс нь харвал инкүүдийн шүтдэг Куско ирвэсийн шүдээ ярзайлгасан толгой шиг харагддаг байна.


8. Аркаим, Орос, Челябинск муж

Хүрэл зэвсгийн үеийн (МЭӨ III–II мянган ) энэ байгууламж алдарт Стоунхенжтай адил өргөрөгт оршдог. Тохиолдол уу? Эрдэмтэд мэдэхгүй л байна. 2 эгнээ дугуйрсан ханатай (гадна хананы диаметр— 170 м), усан системтэй, айл бүр худагтай энэ цогцолбор бол өндөр хөгжилтэй соёл  иргэншлийн баталгаа юм. Зураг дээр сэргээн босгосон загвар нь байна.


9. Ньюгрейнж, Ирланд, Дублин

Кельтүүд үүнийг бурхдын гэр, эсвэл булш гэж үздэг. Бул чулуу, шороогоор баригдсан, 85 метрийн диаметртэй энэхүү дугуй байгууламж нь 5000 жилийн өмнө боссон бололтой. Дотор талд байх хонгил нь ёслолын өргөөнд хүргэнэ. Нар буцах өдөр энэ өрөө орох хаалганы дээр байх цонхоор нарны хурц гэрэлд 15-20 минутын турш гийгүүлэгддэг байна.


10. Шүрэн цайз, АНУ, Флорида, Хомстед

Энэхүү гайхалтай бүтээлийг Латвийн цагаач Эдвард Линдскалнин хайртынхаа дурсгалд зориулан 28 жилийн турш (1923–1951) цор ганцаараа барьж босгосон юм. Хүдэр том биш, хүч чадалтай ч биш тэр хүн эдгээр аварга чулуунуудыг яаж хөдөлгөж зөөж байсан нь нууц хэвээр үлджээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ертөнцийн нууцлаг объектууд - I
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • t 2015/02/21
    mongold baigaa

    0 0 Хариу бичих
  • odkoo 2014/08/17
    ERTNII HUMUUS AVRAGA BIETEI BSN GDG HUVILBAR BATLAGDAAD BGN BISHUU

    0 0 Хариу бичих
  • suhee 2014/07/28
    tanai site uneheer goy shuu amjilt

    1 0 Хариу бичих
  • gana 2014/07/26
    Delhii deer 1 bish udaa hunii niigem uusch suirch baisan bolov uu. Ontsgoi avyastai humuus bol omnoh ueiin udam baij magadgui gej samagddag.

    1 0 Хариу бичих
  • CV 2014/07/24
    Laitai ain

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох