МЭДЭЭ НЭМЭХ  

МУГЖ С.ЖАВХЛАНГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР ГАРАХ МАГАДЛАЛТАЙ

  • 2,604 уншсан
  • 5
  • 2016/07/21

Ард түмний ялалт хэмээх сүржин хөөрүү нэр ашиглаж, популизм хийж хээв нэг хууль зөрчөөд орж ирдэг энэ үйлдлийг хууль хяналтын байгууллага, сонгуулийн хороо үнэн шударгаар шүүж, дүгнэлтээ гаргахыг тус хорооны олон мянган сонгогчид хүлээж байна.

Үүрэгт ажлаа аваад удаагүй байгаа УИХ-ын гишүүн С.Жавхлан МУ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үзэх болжээ, тодруулбал сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.1, 70.1.4-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн:

  • 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”
  • 70.1.1.мөнгө, эд зүйл тараах;
  • -70.1.4.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх; гэж заасан байдаг.

                                                           

Гэтэл МУГЖ С.Жавхлан МУГЖ Т.Баясгалантай хамтран “Илгээлтийн эзэд” хандивын тоглолт хийж малчдад хандив тараасан нь хуульд заасан сонгуулийн жил буюу 2016.01.01-ны өдрөөс 2016.06.29-ны 22:00 хүртэл хугацаанд мөнгө эд зүйлс тараах, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болоод байна.

Энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд хууль зөрчсөн нь тогтоогдвол МУГЖ С.Жавхлан УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдахнээ.

                                                        


 Ард түмний ялалт хэмээх сүржин хөөрүү нэр ашиглаж, популизм хийж хээв нэг хууль зөрчөөд орж ирдэг энэ үйлдлийг хууль хяналтын байгууллага, сонгуулийн хороо үнэн шударгаар шүүж, дүгнэлтээ гаргахыг тус хорооны олон мянган сонгогчид хүлээж байна.

Ард түмний дуучин байна уу ер хэнбугай ч бай шударга ёс, хууль цаазын дор тэгш орших ёстой! Анхнаасаа төрийн хуулийг уллаж орж ирсэн хүн төрийн түшээ болж, хууль цаазыг хүндэтгэх жудаг түүнд тогтох уу гэдэг эргэлзээтэй!

 

МУГЖ С.ЖАВХЛАНГ ОГЦРУУЛАХ  ШИЙДВЭР ГАРАХ МАГАДЛАЛТАЙ
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
МУГЖ С.ЖАВХЛАНГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР ГАРАХ МАГАДЛАЛТАЙ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2016/07/21
    Олон юм ярих хэрэггүй ээ. Маш мундаг залуу. Зуд бурхан болчихоод хүнд хэцүү үед буянтай сайхан ажил зохион байгуулсан эр зоригтой нэгэн. Энэ хүний гавьяа маш их.

    1 0 Хариу бичих
  • byambaa 2016/07/21
    Uhlee yu ta nar ajil mergejiltei ni holbootoi zuileer ni ungah erh bhgui

    0 0 Хариу бичих
  • HUTS 2016/07/21
    HUTS ta bar

    0 0 Хариу бичих
  • Зочин 2016/07/21
    Илгээлтийн эзэд тоглолтоо сонгуулийн зорилгоор хийгээгүй л дээ.

    1 0 Хариу бичих
  • zochin 2016/07/21
    Javhlan hiideg ajlaa l hiij bsan gants eh ornoo gesen hun garchihaar ta nariin busarmag uild sadaa bolood bnuu

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох