МЭДЭЭ НЭМЭХ  

Дуучин С.Жавхлан сонгуулийн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрчээ

  • 8,651 уншсан
  • 13
  • 2016/07/26

Дуучин С.Жавхлан сонгуулийн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрчээ


Дуучин С.Жавхлан ikon.mn сайтад өгсөн ярилцлагандаа: Хандивын тоглолтыг засгийн газартай хамтарч хийсэн. Тийм учраас би ганцаараа хууль зөрчөөгүй засгийн газар ч хууль зөрчсөн” гэж тайлбар хийжээ. Засгийн газар нь сонгуульд ордог хуулийн этгээд биш бөгөөд сонгуульд нам болон хувь хүмүүс үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу ордог гэдгийг мэдэхгүй явж байгаа нь хачирхалтай. Ямартай ч дуучин маань өөрийн тайлбараар сонгуулийн тухай хууль зөрчсөнөө хөдлөшгүйгээр хүлээн зөвшөөрлөө.

Мөн тэрээр “тэр өвсийг мал идсэн, идсэн хүн байвал холбогдоорой” хэмээжээ. Тэгэхээр хууль зөрчиж хийсэн тоглолтыг хүн биш мал үзсэн гэж тайлбарлаж өөрийгөө өмгөөлөх гэсэн хэрэг үү? Хандив нь хууль зөрчсөн хэрэгт хамруулахгүй юм аа гэхэд тоглолт нь сонгуулийн тухай хуулийн 70.1.4-д заасан “олон нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр УИХ суудлаасаа татагдах нь тодорхой болоод байна.

Дээрхи асуудалтай холбоотой хэрэг сонгууль болохоос өмнө буюу 2016.06.11-нд БЗД-ын цагдаагийн 2-р хэлтэст хошууч Баясгалан дээр шалгагдаж эхэлсэн бөгөөд дуучин С.Жавхлан тайлбар өгөлгүй зугтаж явсаар сонгуулийн санал хураалтыг хүргэсэн гэнэ. Одоо УИХ-ын гишүүний бүрэн эрх доор цагдааг улам хүнд байдалд оруулж байгаа бололтой.Бүхэл бүтэн Монголын Цагдаагийн байгууллага ч үхэр тэргээ унан гудмаар явж байсан түүнийг олохгүй байна гэдэг тайлбар удаа дараа хийсээр байсан гэдэг.

Сонгуулийн шинэ хуулиар цагдаа шүүхийн байгууллага хууль зөрчсөнийг баримтаар нотолвол тангараг өргөсөн ч бай бүрэн эрхээс нь татдаг болсоныг мэдээгүй өдөр хоногийг аргацааж байгаа бололтой. Хууль бол хууль, Монгол улсын хуулийн байгууллагууд хуулийг ямар ч тохиолдолд сахиулдаг зарчмаар удахгүй Дуучин С.Жавхлан маань олон жил мөрөөдөж нам эвсэл сольж байж хүрсэн зөөлөн суудлаасаа буух нь нэгэнт тодорхой болж байна.

Монгол улсын хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой ба үүнийг ямар ч дуучин алдартай хүн дагаж мөрдөх үүрэгтэй. Тэр тусмаа УИХ гишүүн болж хууль тогтоох төрийн дээд байгууллагад алба хашиж буй дуучин С.Жавхлан ард түмний нүдэн дээр илт хууль зөрчсөн үйлдлээ нуун дарагдуулах нь хууль бус үйлдэл.

Энэ хэрэг явдал шударгаар шийдэгдэх нь хуулийг сахин дээдлэх, тэр дундаа төр хүний ёс жудаг гээч зүйлтэй нягт холбоотой асуудал төдийгүй, цаашид зөв жишиг тогтоход маш чухал гэдгийг эрүүл ухаантай олон иргэд харж байна. Уг үйл явдалтай холбоотой мэдээ мэдээллийг бид цаг алдалгүй уншигч та бүхэндээ хүргэх болно.



Дуучин С.Жавхлан сонгуулийн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрчээ
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/85ge613c
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Дуучин С.Жавхлан сонгуулийн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрчээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

13 Сэтгэгдэл


  • irgen 2016/07/28
    huul sahiulahiin tuluu zytgeh setgel n ynen l bol huulia deedleh dagah heregtei huul ehnees n zawhruulj garch irsen setgeldee horogdoj bwal ene hyn busdiin adil gedgee haruulah bolno

    0 0 Хариу бичих
  • Irgen 2016/07/27
    Buusund hutga buldgund jad geech boloh yumdaa huurhii ene bitgii hel aluurchin taluurchin avilgachin hulgaich luivarchin gui yerne yesen shidiin ulsaa yaj ch chadadgui l yum bna lee dee. Yamarch nam evselgui, huivaldaan praktsgui bor zurheeree yavj baigaa neg muu duuchingaar oroldood yu hiinevdee. Esvel ireeduid tolgoi tsusdaj medne gej aigaad jiirheed bgaa yum baihdaa huurhiis.

    0 1 Хариу бичих
  • иргэн 2016/07/27
    tghdee ene asuudal chne ali owliin songuulias omno bz de songuuliin huulind chne todorhoi hugatsaanii turshg gj zaasn bdgumuu bi sn mdku l de tghdeee l ene hotiin humuus owol malchid mal ymar hetsuu bsniig mdkul dee ter uyd hen tus bolsiin zailuul huuli zorchin barin bj tus bljde odoo tgd yhw de ngnt l huuli zorchson bol.... tghdee mal ene owol bol unheer arai l denduu hestuu bsn da mongoliin ard irgd hymarch bhd mongol ulsiin zuil buyu mah suunii eh uuswer boloh heden mal chne mash hetsuu bsn hen hungui jhn ch gsn oilgj erguutsulesee

    2 1 Хариу бичих
  • Зочин 2016/07/26
    Мэдсээр байж мэдэн будилж байгаа нөхрийг нэн даруй эргүүлэн татах шаардлагатай ба харин төсвийн мөнгө үрэн таран хийж дахин сонгууль явуулах хэрэггүй ба дараагийн олон санал авсан хүнийг гарга эс бөгөөс сонгуульд хууль зөрчин орсон этгээдээр дахин сонгуулийн зардлыг гаргуул / хууль тэгш үйлчлэх ёстой улсад өгөх торгууль төлөхгүй гэж балайрч бна лээ /

    1 2 Хариу бичих
  • Зочин 2016/07/26
    Төрийн суудал хүнддээд "Нууцгайхан хуралдчих гээд" байгаа бол эргээд урлагын салбартаа зугтаад ч болов уу ирэхгүй юу дөө

    1 0 Хариу бичих
  • Төөгий 2016/07/26
    Хүний ёс жудаг гээч зүйлтэй нягт холбоотой асуудал төдийгүй, цаашид зөв жишиг тогтоход маш чухал гэдгийг эрүүл ухаантай олон иргэд харж байна. Гэсэн мэдээлэл чинь шал худлаа байна. олон хүн гэхээр танай энэ бичсэн мэдээлэлийг зөвтгөсөн хүн нэг ч алга байна тийм болхоор ард иргэдийн нэрийг барьж худал хуурмаг мэдээ мэдээлэл тараахаа больж үз дээ хүмүүсийн тархи битий худал мэдээлэлээр угааж бай энэ хэдэн хэвлэл мэдээллийн сайтууд чинь яасан муухай хуурамч улсуудаар дүүрээ вэ ичиж амдармаар л байна шүү хүнд худлаа хэлж байгаа гэдгээ мэдэж байгаа биз дээ эрхэм сэтгүүлчээ !!! Амруугаа атга дүүрэн мөнгө чихүүлсэн хүн дугарч болдгүй гэдэг харин бичиж чаддаг юм байна шдээ мэдмээр юм байна.

    3 0 Хариу бичих
  • Зочин 2016/07/26
    Хүнд туслаж л болохгүй болоо юуу даа

    5 0 Хариу бичих
  • ухэл 2016/07/26
    юу бичээд бгаа пизда вээ чи ухээчээ

    1 0 Хариу бичих
  • Зочин 2016/07/26
    yadiin er ni ter baitugain idej uugaal alj hydaal bnasht bor amidarlaas bosoj irsen borhon zvrhere ywjga hvmvvs ni deer suuj boldoggvi yatsan tor gehere iim baidiin hogiin muu hulgaichdiin gar hol bolson garuud bolildoo ta nar

    4 0 Хариу бичих
  • zailaa 2016/07/26
    Yu bicheed bgaa lalar we chi

    0 0 Хариу бичих
  • ganaa 2016/07/26
    Ymar lalar ni booj uxex geed xudal unen ym oruuldag bnaa.songuuliin syrtalcnilgaanaas xamaagui omno,malcnin tumenee bodson toglolt baisan.xeden ovs ogcn mal ni mend boijij,odoo ter malaas ni eniig bicnij bgaa mal ni idej bgaa.xaxa.

    7 0 Хариу бичих
  • hmmm 2016/07/26
    niitlel gargaj bga n tsaaguuraa AH uu jawhlang buuhaar ard bsan hvn garhuu kkkkk

    2 0 Хариу бичих
  • hhha 2016/07/26
    bitiii shaaa psdaaa min shaaal hidal daliiii medeeelel oruuulah yumaaa

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох