МЭДЭЭ НЭМЭХ  

Согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн богино насалдаг болохыг тогтоожээ

  • 1,314 уншсан
  • 0
  • 2016/10/04

Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийсэн тухай Times сэтгүүл дээр нийтлэгджээ.



Техасын их сургуулийн эрдэмтэн Чарлес Холаханаар ахлуулсан баг саяхан нэгэн сонирхолтой судалгаа хийсэн тухай Times сэтгүүл дээр нийтлэгджээ. Багийнхан нийгэм эдийн засгийн өөр өөр салбарын  65 хүртэлх насны 2000 орчим хүний дундахь архи, согтууруулах ундааны хэрэглээ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг тогтоохоор ажилласан байна. Судалгааны дүн гарахад эрдэмтдийг багагүй гайхшруулсан явдал болжээ. 



Учир нь тус судалгааны дүн архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн тохируулж хэрэглэдэг хүнээс бага насалдаг төдийгүй залуугаараа хорвоог орхих хувь өндөр байдгийг харуулсан байна. Архи  огт амсдаггүй хүн сэтгэл гутралд орох нь элбэг бөгөөд тархи, мэдрэлийн систем өвчлөлд өртөх магадлал их байдаг аж.