МЭДЭЭ НЭМЭХ  

Орчин цагийн киноны Топ-10 альфа-дайчин хүүхнүүд

  • 3,990 уншсан
  • 2
  • 2014/07/28

Эдгээр бүсгүйчүүд аюул тохиолдсон үед айж сандралгүй, санаачлагыг гартаа авч, цорын ганц гарцыг олоод ямар ч хүнд байдлаас аргалаад гарч дөнгөдөг тул тэдэнд эр хүний тусламж огтхон ч хэрэггүй. Зарим эрчүүд дэлгэцээ хараад “ Бидний аль нь хүчтэй болж таарч байна? ” гэж өөрөөсөө асуудаг гэсэн шүү.

10. Хар Видов

Комикс зохиолын ийм нэртэй баатар 1964 оноос эхлэн олны танил болсон гэдэг. «Өшөө авагчид» цуврал кинонд Хар аалз хочит супер баатар бүсгүйн дүрийг бүтээсэн Америкийн дуучин, жүжигчин Скарлетт Йоханссон дэндүү сайхан тоглосон учир үзэгчид түүний тухай тусгай кино хийхийг найруулагчаас нь шаардах болжээ.


9. Элизабет Суонн

Алдарт «Карибын тэнгисийн дээрэмчид» киноны Элизабет Суонны дүрд Кира Найтлигаас өөр хүнийг төсөөлөхөд бэрх. Английн губернаторын охин Элизабетыг дээрэмчид хулгайлснаар “Сохорсон биш завшив” гэгч болж амраг хайртай Уилл Тернерын хамт аз жаргалыг амсаж (Орландо Блума), ахмад Джектэй (Жонни Депп) танилцдаг.


8. Эллен Рипли

Сигурни Уиверын хувьд «Харийнхан» кино жинхэнэ уран бүтээлийн эргэлт болсон байна. Түүний бүтээсэн эрэлхэг Эллен Рипли кино урлагийн түүхэн дэх хамгийн сэтгэл донсолгосон дүрүүдийн нэг болсон бөгөөд Уивер өөрөө олон шагналын эзэн болсон билээ. 4 ангийн турш Эллен эмэгтэй хүнд огтхон ч тохирохгүй олон зүйлийг хийж, ганцаараа сансрын хөлөг жолоодож, шоронд сууж, ховдог мангасуудыг алж, өөрийнхөө төдийгүй, өрөөлийн олон эрчүүдийн амийг авардаг билээ.


7. Дайчин гүнж Зена

Энэхүү олон ангит киноны гол дүр, айхыг үл мэдэгч Зена бүсгүйд жүжигчин Люси Лоулесс гайхалтай сайхан тоглосон юм. Нэгэн цагт харгис алуурчин байсан Зена үнэний мөрд орж найз Габриэлийн хамт (ажигч хүн энэ нөхөрлөлөөс лесби харилцааны сэдэл олж харна) жирийн олонд туслаж, шударга ёсыг тогтоодог.


6. Лола

Улаан шаргал үст Лола бүсгүйд (жүжигчин Франка Потенте) Манни нэрт найз залуу бий. Тэр огт санамсаргүйгээр метронд их хэмжээний мөнгөө мартаж орхино. Энэ мөнгийг тэрээр 20 минутын дотор мафийн босс эзэндээ хүргэж өгөх ёстой байжээ. Золгүй байдалд орсон эр дурлалт бүсгүйдээ хандсанаар Лола санаачлагыг гартаа авна. Энэ дүр залуучуудын дунд ихээхэн амжилт олж, кино нь 13 номинацаар 25 төрлийн шагнал авчээ.


5. Сүйт бүсгүй (Хар Мамба)

«Биллийг устга» кинонд жүжигчин Ума Турманы бүтээсэн Сүйт бүсгүйн дүр хүсээгүй боловч амьдралын шаардлагаар машин хулгайлахаас эхлээд хүн алах хүртэл олон аймшигт зүйлийг хийдэг.


4. Элис

«Чөтгөрийн үүр» уран сэтгэмжит кинонд Милла Йововичийн бүтээсэн хүмүүн бусын их хүчтэй гоо бүсгүйн дүр жүжигчний уран бүтээлийн нэрийн хуудас болсон юм. Тэрээр цор ганцаараа хар  хүчийг сөрөн зогсож, ямар ч үед хүн чанараа алдахгүй байхыг эрхэмлэдэг.  


3. Сара Коннор

Линда Хэмилтоны гайхалтайгаар бүтээсэн дайчин эмэгтэй Сара Коннор бол алдарт “Терминатор “ цувралын гол дүрийн нэг юм. Киборгуудын эсрэг тэмцэж, хүн төрөлхтнийг алуурчин-машинуудаас аварч байгаа Сара Коннорын дүр эмэгтэй хүний зориг тэвчээр, тэсвэр хатуужлын бэлгэ тэмдэг болон үлджээ.


2. Муур–эмэгтэй

Жүжигчин Хэлли Беррийн бүтээсэн энэхүү фэнтези дүр нь хорон санаат боссдоо алуулсан ч муурны шидээр амилан босч, ер бусын их хүчийг эзэмшин, муу бүхэнтэй тэмцэх болсон бүсгүйн түүх билээ.


1. Лара Крофт

Лара Крофтын дүр бол компьютер тоглоомноос эхтэй юм. Анжелина Жолигийн бүтээсэн археологч, адал явдлын эрэлчин Крофтын тухай цуврал кино 2001 оноос эхлэн гарчээ. Бүх л киноны турш Жолигийн баатар нүдээ ч цавчилгүй буудаж, зодолдож, адал явдалд хутгалдаж байдаг.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Орчин цагийн киноны Топ-10 альфа-дайчин хүүхнүүд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • haha 2015/07/06
    muur emegteig harad gutarchla busadn bol cakaa cak

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/08/04
    Kinon der ih hvch chadaltai erelheg zorigtoi ch gsen amidral dere iim bdag bol bishermer l ym.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох