МЭДЭЭ НЭМЭХ  

Танин мэдэхүйн зартай 10 төөрөгдөл

  • 14,677 уншсан
  • 2
  • 2014/07/28

Бид уншсан зүйл, мэдээллийн хэрэгсэл, ойр орчны хүмүүсийн ярианд тулгуурлан аливаа зүйлсийн талаар тодорхой төсөөллийг олж авдаг. Гэтэл шинжлэх ухааны үндэслэлтэй гэж бидний итгэдэг зарим баримт худал зүйл болох нь нэгэнт нотлогдоод байгаа билээ. Хамгийн өргөн тархсан зарим төөрөгдөл болон тэдгээрийн бодит тайлбарыг сонирхуулъя.

Төөрөгдөл: Хятадын Их цагаан хэрэм сансраас харагддаг.

Энэ хэрэм хичнээн агуу ч түүнийг сансраас харах боломжгүй. Үүнийг Хятадын анхны сансрын нисгэгч Ян Ливэй ч батлаад байгаа билээ. Харин Египтийн пирамидуудыг Олон Улсын сансрын станцаас харж болдог гэнэ.


Төөрөгдөл: Алтан гадас бол хамгийн тод од.

Алтан гадас од нь хамгийн тод од бишээр барахгүй, энэ хэмжээсээр 50-р байр хавьцаа ордог байна. Дэлхийн тэнхлэг яг энэ од руу чиглэсэн учир сайн харагддаг аж. Алтан гадас жилийн турш нэг л байрандаа хөдөлгөөнгүй байж, хойд зүгийг зааж байдаг. Нарны дараагаар орох хамгийн тод од нь Сириус юм. Сириусын хэмжээ нь -1,47 (тоон утга хэдийчинээ бага байна, од төдийчинээ тод байна).


Төөрөгдөл: Матрын дайралтаас мултрахын тулд зигзаг хэлбэрээр гүйх хэрэгтэй.

Бодвол матар хурдан эргэж чадахгүй гэж тооцоолон энэ зөвлөгөөг өгсөн байх. Үнэн хэрэгтээ матар усанд л довтлохыг эрмэлздэг болохоос хуурай газар бараг дайрдаггүй. Тэд хуурай газар үсрээд л 16 км/цаг хурдтай хөдөлдөг тул яаж ч гүйсэн мултарч амжина.


Төөрөгдөл: Бензиний нь сав руу буудвал машин дэлбэрнэ.

Үүнийг кино юм уу эсвэл видео тоглоомноос л харж болох байх. Хэрэг дээрээ сум эсвэл бензиний саванд зоогдон үлдэнэ, эсвэл нэвт гарна. «Домог сарниулагчид» телевизийн нэвтрүүлгээр хараа биз дээ: ийм буудалт дэлбэлээ ч үгүй, гал ч гаргаагүй шүү дээ. Гэхдээ холын зайнаас трассан сумаар буудвал дулааны энерги агаартай үрэлдэн дэлбэрэлт үүсч болох юм. Ямар ч байсан Голливудын кинонд гардаг шиг машин дэлбэлэх ч хэцүү л болов уу.


Төөрөгдөл: Бух улаан өнгө хараад догширдог.

Испанийн бухтай тулалдагчид 1700 оноос эхлэн хурц улаан өнгийн даавуу ашиглаж ирсэн. Энэ үеэс л дээрх төөрөгдөл үүссэн бололтой. Буханд өнгө огт хамаагүй бөгөөд тэд хамгийн их хөдөлгөөнтэй байгаа объект руу л дайрдаг гэнэ.


Төөрөгдөл: Аянга нэг газраа 2 буудаггүй.

Буухаар үл барам тун элбэг. Жишээ нь, алдарт Эмпайр-стейт-билдинг цамхаг жилд 100-гаад удаа аянганд ниргүүлдэг байна. Ер нь аянга өндөр байшин, өндөр модонд буух дуртай бөгөөд тал газарт байгаа хамгийн өндөр объект руу хэдэнтээ буусны дараа өөр тийш шилждэг байна.


Төөрөгдөл: Шил маш хатуу байдаг.

Шил бол маш өндөр зуурамтгай чанар бүхий шингэний шинжийг агуулсан хатуу бодис юм. Өөрөөр хэлбэл шил удаанаар доош урсаж байдаг гэсэн үг. Иймээс үзмэрийн шилнүүд доогуураа зузаарсан байдаг юм.


Төөрөгдөл: Сансарт таталцлалын хүч байдаггүй.

Үнэн хэрэгтээ маш хүчтэй таталцлал бий. Үүний хүчээр л одод галактикийн төвийг, дэлхий нарыг, сар дэлхийг тойрон эргэлдэж байдаг юм шүү дээ. Сансрын нисгэгчид жингүйдэлд байгаа мэт байдгийн шалтгаан нь тэд дэлхийг тойрон эргэж буйд оршино. Дэлхийн гадаргаас дээш 400 км өндөрт тойрог замын таталцлалын хүч ердөө 10%-иар бага байдаг.


Төөрөгдөл: Сарны нэг тал харанхуй байдаг.

Нар нь сарыг бүтэн гэрэлтүүлж байдаг. Харин сарны нэг тал дэлхийгээс огт харагддаггүй. Энэ нь сар дэлхийг тойрон эргэх яг тэр хугацаандаа мөн тэнхлэгээ эргэж байдагтай холбоотой. Ингэж бид сарны нэг л талыг харж байдаг ч нөгөө нь харанхуй биш. Бид хавирган сарыг харж байхад нар бидний олж хардаггүй тэр талыг улам их гэрэлтүүлж байдаг аж.


Төөрөгдөл: Мэдрэлийн эс нөхөн сэргээгддэггүй.

Удаан хугацааны турш эрдэмтэд ингэж үзэж байв. 1998 онд Шведийн эрдэмтэд тархины эс нөхөн төлждөг болохыг тогтоожээ. Тархин дахь ой тогтоолтын төвд шинэ эс үүсдэг байна. Түүнчлэн Америкийн эрдэмтэд үр хөврөлийн анхдагч эсүүдийг тархины эс болгон хувиргах боломжтойг  нээжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Танин мэдэхүйн зартай 10 төөрөгдөл
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • asdsad 2014/08/04

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/29
    (Y)

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох