МЭДЭЭ НЭМЭХ  

American Music Awards (AMA)- ын “Шилдэг Жазз төгөлдөр хуурч, дуучин” шагналт Champian Fulton Монголд тоглолтоо хийх гэж байна.

  • 1,025 уншсан
  • 1
  • 2016/11/22

Гайхамшигт жазз төгөлдөр хуурч, дуучин Чампиан Фултоны тоглолт 2016 оны 12дугаар сарын 7-ны өдөр The Corporate and Hotel Convention Center-т, 2016 оны 12дугаар сарын 8-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.




“Чампиан бол үеийнхэн дундаа цор ганц байгалиас заяагдсан Жазз дуучин юм."


-Маарк Страикэр, Detroit Free Press


“Тэрээр дотоод сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжтэй, түүнийгээ төгөлдөр хуур, микрофоны цаанаас илэрхийлэх ховорхон чадвартай нэгэн юм.”


-New York Music Daily


“Уламжлалт Жаззын чиг хандлагын жинхэнэ илэрхийлэл болсон залуухан, сэтгэл татам хатагтай."                                                     


-Нэит Чинэнь, The New York Times


1985 оны 9дүгээр сарын 12-нд АНУ-ын Оклахома мужид төрсөн Чампиан Фултон гэгч энэ бүсгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн хэмжээний Жазз төгөлдөр хуурч, дуучны тоонд зүй ёсоор багтдаг. Хөгжимчдийн гэр бүлд өссөн түүний гайхалтай авьяасыг нарийн бүрээч аав Стэфэнь Фултон болон ээж нь балчир насанд нь олж харжээ. “Кларк Тээрригийн Жазз хөгжим судлалын Институт”-ийн захирал байсан аавынх нь хөгжимчин найзууд болох Кларк Тээрри болон Мэижор Хооллэи нар түүнийг Жазз хөгжимд эргэлт буцалтгүй дурлахад нь нөлөөлсөн юм. Тэрээр 10 настайдаа Кларк Тээрригийн 75 насны төрсөн өдрийн баярт өөрийн хамтлагтайгаа тоглосон бөгөөд анх удаа тоглолтын хөлс авч байсан гэдэг. Энэ цагаас хойш түүний төгөлдөр хуур тоглох болон дуулах ур чадвар олонд танигдаж, үзэгч, сонсогчид болон шүүмжлэгчдээс “онцгой” гэсэн дүгнэлтийг авч чадсан. Оклахомагаас гаралтай энэ залуу бүсгүй Нью Иоркийн хамгийн шилдэг Жазз хөгжмийн тайзнаа төдийгүй дэлхийн эргэн тойрон дахь концертын танхимуудад дуу хөгжмөөрөө сонсогчдын зүрх сэтгэлийг байлдан дагуулсаар байна.

Тэрээр Нью Иоркийн Жазз хөгжмийн доргио тайзнаа Лү Доналдсон, Фрэнк Уэсс, Эрик Алэксандр, Бастэр Уиллиамс, Луи Хэис нарын агуу хөгжимчидтэй хамтран тоглодог. Нью Иоркоос Барсэлона хүртэлх Чампианы свин стиль болон сэтгэл бахдам тоглолтууд нь түүнийг Жаззын өвийг хамгаалагч болгосон юм. Чампианы бишрэн шүтдэг уран бүтээлчид нь Баад Пауэлл, Рээд Гаарланд, Эрролл Гаарнэр, Каунт Бэизи, Сэра Воонь болон Даина Вашингтон зэрэг агуу хүмүүс юм.

Жазз боловсрол гэдэг Чампианы зүрх сэтгэлд маш ойр бөгөөд эрхэм зүйл болсон нь Кларк Тээрригийн гавьяа, түүний эцэж цуцашгүй, асар их туршлага бүхий заавар зөвлөгөө бүхэнтэй салшгүй холбоотой. Кларк түүнд бэлтгэлийн техник, арга барил, тоглолтын ёсзүй,  хувийн сургуулилт, цаашлаад Жазз хөгжмийн бизнесийн талаар ч зааж сургасан юм. Чампиан Лийчфийлд Жазз Кээмп болон Ратгэрс Жазз Институтийн боловсролын хөтөлбөрүүдэд оролцож байх хугацаандаа, өөрийн олж авсан хосгүй мэдлэгээ дэлхий дахинаа суралцаж буй оюутнуудад түгээхийг эрмэлзэж явна. Жаззын томоохон төлөөлөгчдөөс олж авсан мэдлэг, чадвараа бусдад зааш сургаж буй нь түүний, Жазз хөгжмийг хэлийг мөнхлөх эрхэм зорилгынх нь үндэс суурь болж буй.

Чампиан дуугаа бичүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг. Хамтлагийн ахлагч тэрээр хорь гаруйхан настайдаа өөрийн нэрээр нэрлэгдсэн долоон ч пянз бичүүлсэн байдаг. 2007 онд бичүүлсэн анхны “Champian Fulton with David Berger and The Sultans Of Swing” цомог нь Нью Иоркийн “Бөөрдлэнд” Жазз Клубын алдрын жагсаалтад 2 жил багтсан. “Sometimes I’m Happy” (2008), “The Breeze and I” (2010) цомгууддаа тэр өөрийн гурвалтай хамтран тоглосон. Чампианы “Champian Sings and Swings (2013), “Change Partners” (2014) цомгууд нь тухайн онуудынхаа “Оны шилдэг 10-н цомог”-т багтсан байдаг. Чампианы “After Dark” (2016.02.19) нэртэй шинэ цомогт Жаззын одод болох басс хөгжимчин Дэивид Уиллиамс, бөмбөрчин Лүис Нэш, бүрээч Стэфэнь Фултон (түүний аав) нар Даина Вашингтоны хөгжмөөс онцлон тоглосон юм.

2009 оны “Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол”-оос тэрээр “Оны шилдэг жазз дуучин, төгөлдөр хуурч” шагналыг авсан.

Алдарт “Дауньбийт” сэтгүүлийн шүүмжлэгчдээс авсан “Мандаж буй Жазз од” нэрээрээ танигдсан Чампианы “нүд бүлтийлгэм дүр төрх”, дур булаасан хөгжмийн үзүүлбэр нь түүнийг “Уламжлалт Жаззын чиг хандлагын жинхэнэ илэрхийлэл болсон залуухан, сэтгэл татам хатагтай” гэж тодорхойлоход хүргэсэн билээ.

Бэлтгэсэн: Э.Цолмонгэрэл

American Music Awards (AMA)- ын “Шилдэг Жазз төгөлдөр хуурч, дуучин” шагналт Champian Fulton Монголд тоглолтоо хийх гэж байна.
American Music Awards (AMA)- ын “Шилдэг Жазз төгөлдөр хуурч, дуучин” шагналт Champian Fulton Монголд тоглолтоо хийх гэж байна.
Эх сурвалж: www.champian.net
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
American Music Awards (AMA)- ын “Шилдэг Жазз төгөлдөр хуурч, дуучин” шагналт Champian Fulton Монголд тоглолтоо хийх гэж байна.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2017/01/07
    Tanai site ajildag baisiimuu? Heden jil neg ch medee nemsengui ! Ug ni haya orj irj unshdag bailaa

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох