МЭДЭЭ НЭМЭХ  

Испанийн нэрт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрраза "The Art of Piano" тоглолтоо МУ-ын ДБЭТеатрын тайзнаа 2-р сарын 9-нд толилуулах гэж байна.

  • 1,392 уншсан
  • 0
  • 2017/01/19

ЖаззЛаб хөгжмийн агентлагийн урилгаар, Испани улсын хараагүй төгөлдөр хуурч, нэрт хөгжимчин Игнаси Тэрраза тун удахгүй ирж, гайхамшигт жазз тоглолтоо Монголчуудад хүргэх гэж байна.

Төгөлдөр хуурч Игнаси Тэрраза нь Испани Улсын Каталоны Барселон хотод 1962 онд төржээ. Тэрээр 9 настайдаа харах чадвараа алдаж, энэ үеэс өөрийн хөгжмийн авьяасаа нээн илрүүлснээр төгөлдөр хуурч болох ирээдүйн үүд хаалгаа нээсэн юм. Түүний, хөгжмийг тоглохдоо шууд зохиомжлон тоглох буюу импровизаци (авд зохиомж) хийх сонирхол нь жаззад татагдахад нөлөөлжээ.

Тэрээр Барселоны Хөгжмийн дээд сургуульд сонгодог төгөлдөр хуурчаар сурч байх явцдаа, өөрөө бие дааж жазз төгөлдөр хуурч болохоор шийдэв. 1980 оноос хотын клубуудэд хөгжмөө тоглож, хажуугаар нь Политехникийн Их сургуульд суралцан, компьютерийн инженер мэргэжлийг эзэмшиж, улсынхаа хамгийн анхны хараагүй компьютерийн мэргэжилтэн болсон байна. Игнаси нилээд хэдэн жилийн турш өөрийн албан ажил, хөгжим хоёрын дунд тээнэгэлзэж явсны эцэст, 1991 онд бүрмөсөн шийдэж, хөгжмөө тоглохоор сэтгэл шулуудсан гэдэг. Тэр цагаас хойш олон хамтлагуудад, чадварлаг уран бүтээлчидтэй хамтран свинг хэмнэлээр тоглосоор ирсэн бөгөөд одоо өөрийн гурвал хамтлагийг ахалж, аялан тоглолтоо хийсээр байна. Түүний хамтлаг стандарт буюу олонд түгсэн хөгжмөөс гадна өөрийнх нь болон хамтлагийн бусад гишүүдийн зохиосон уран бүтээлүүдийг тоглодог. Түүний одоогийн гурвал хамтлагийн гишүүд болох басс хөгжимчин болон бөмбөрчин нь хоёул Францаас гаралтай. Тус хамтлаг Испани, Португал, Франц, Англи, Швейцари зэрэг улсуудад аялан тоглож, хөгжмийн томоохон наадмуудад оролцохоос гадна, Хятад, Филиппин, Тайвань зэрэг улсуудаар хэд хэдэн удаа аялан тоглолтоо хийж байжээ.

Игнаси Тэрразагийн ‘жазз хэлний’ өндөр түвшний мэдлэг, хөгжмийн хэмнэл, гармоны нарийн мэдрэмж нь түүнийг бусдаас онцгойруулж чаддаг бөгөөд өөрийн улсынх нь төдийгүй олон улсын олон алдартай хөгжимчид түүнтэй хамтран ажилласан байдаг. Тэдний дунд Фрэнк Уэсс, Лү Доналдсон, Бэнни Голсон, Жэсси Дэивис, Жин Коннэрс, Жон Фаддис, Николас Пэитон, Тэррэл Стэффорд, Эдди Эдуардс, Ральф Лалама, Доналд Харрисон, Брэд Лили, дуучдаас Рэнди Грийр, Чармин Мишэлл, Энн Хэмптон Кэловэи, Лабэллэ, Мишэл Маккэинь, Стэиси Кэнт нар багтана.

Түүний байгуулсан, хамтран тоглосон нийт 20 гаруй трио буюу гурвал хамтлагийн бүрэлдэхүүнд Испанийн төдийгүй олон орны чадварлаг бөмбөрчид болон контрабасс хөгжимчид багтаж байв.

Игнасигийн карьерийн хамгийн онцгой хоёр үед хамтарч байсан хөгжимчдийн нэг нь “Митчэлл-Терраза Квартет” (1990-1993) хамтлагийг ахалж байсан АНУ-ын гитарчин Дэивид Митчэлл бөгөөд тэдний хамтлаг 1991 онд болсон Гэтчо Олон Улсын Хөгжмийн Наадмаас “Шилдэг хамтлаг” шагналыг хүртэж байв. Харин нөгөө нь хамтлагийн маш чухал гишүүн вибрафонч, бөмбөрчин Ориол Бордастай (1985-1988, 1996-2000 онуудад) “Хот-Свинг энд Фоо Кэтс” нэртэй хамтлагт хамтран тоглож байсан бөгөөд тэд одоо ч тоглолтын бэлтгэлээ хамтарч хийдэг гар нийлсэн уран бүтээлч найзууд.

2009 онд, Игнаси, АНУ-ын Флорида мужийн Жэксонвиллэ хотод зохиогддог 25дахь удаагийн “Агуу Америкийн Жазз Төгөлдөр Хуурчдын Уралдаан”-д түрүүлсэн байдаг.

Аялан тоглолт, уран бүтээлийнхээ хажуугаар Игнаси 2003 оноос Каталоны хөгжмийн сургуульд жазз төгөлдөр хуурын хичээл заах болжээ.

Тэрээр нийт 14 CD бичүүлснээс гадна тайз, дэлгэцийн хэд хэдэн бүтээлийн хөгжмийг зохиосны нэг нь “Night sounds” бөгөөд энэхүү уран бүтээл нь Холливүүдийн алдарт жүжигчин Жон Траволтагийн 2010 онд тоглосон “from Paris with love” киноны хөгжимд багтсан байдаг.


Бэлтгэсэн: Э.Цолмонгэрэл

Ignasi Terraza

Испанийн нэрт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрраза "The Art of Piano" тоглолтоо МУ-ын ДБЭТеатрын тайзнаа 2-р сарын 9-нд толилуулах гэж байна.

2009 онд болсон 25 дахь удаагийн "Great American Jazz Piano Competition" уралдааны ялагч болсон үе.

Испанийн нэрт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрраза "The Art of Piano" тоглолтоо МУ-ын ДБЭТеатрын тайзнаа 2-р сарын 9-нд толилуулах гэж байна.
Испанийн нэрт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрраза "The Art of Piano" тоглолтоо МУ-ын ДБЭТеатрын тайзнаа 2-р сарын 9-нд толилуулах гэж байна.
Эх сурвалж: www.ignasiterraza.com
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Испанийн нэрт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрраза "The Art of Piano" тоглолтоо МУ-ын ДБЭТеатрын тайзнаа 2-р сарын 9-нд толилуулах гэж байна.
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох