МЭДЭЭ НЭМЭХ  

Австралийн засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

  • 309 уншсан
  • 0
  • 2017/01/23

Австралийн засгийн газраас гадаад оюутнуудад олгодог хамгийн нэр хүнд бүхий тэтгэлэг болох “Australia awards” тэтгэлэг зарлагдаж, материалаа хүлээн авч эхэлсэн байна. Уг тэтгэлгийг 2016 онд зогсоосон боловч энэ жилээс үргэжлүүлэн олгож эхэлсэн байна. Ингээд тэтгэлгийн талаарх мэдээллийг хүргэе.

Ямар чиглэлээр сурахад тэтгэлэг олгох вэ?

Энэ жилийн тухайд зөвхөн магистрын түвшинд суралцах бол тэтгэлэг олгох аж. Докторын түвшинд суралцах бол тэтгэлэг олгохгүй. Та төрийн албан хаагч бол энд дурдсан чиглэлүүдээр суралцаж болно. Харин хувийн салбарт ажилладаг бол энэ чиглэлүүдээр суралцах боломжтой.

Бүртгүүлэх хугацаа

2017.2.1-ээс 2017.04.30-ын хугацаанд материал хүлээж авна.

Тавигдах шаардлага

Англи хэл: Таны хэлний түвшинг илэрхийлэх IELTS шалгалтын 5,5 /бүх төрөлд 5,0-оос доошгүй/ -аас дээш оноотой дүйцэх сертификаттай байх
Ажилласан жил: 2017.2 сар хүртэлх хугацаанд 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх

Бүрдүүлэх материал

  • Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Дээд боловсролын диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Дүнгийн жагсаалт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Нийгмийн даатгалын дэвтэр эсвэл хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • IELTS, TOEFL шалгалтын гэрчилгээний хуулбар
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Тодорхойлох захидал - Хэрэв судалгааны чиглэл /master’s by research/-ээр магистрт сурах бол 2 тодорхойлох захидал, энгийн /Master’s by coursework/ бол нэг тодорхойлох захидал /багш, профессороос авах/ - маягтын дагуу
  • Тодорхойлох захидал - Ажлын газрын удирдах албан тушаалтны тодорхойлох захидал - маягтын дагуу
  • Товч намтар /CV/
  • Эргэн ирэх төлөвлөгөө - маягтын дагуу

Хаана бүртгүүлэх вэ?


Австралийн засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Эх сурвалж: http://www.australiaawardsmongolia.org/
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Австралийн засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох