МЭДЭЭ НЭМЭХ  

Томчуудын заавал унших ёстой хүүхдийн зохиолууд

  • 4,471 уншсан
  • 11
  • 2014/07/29

«Хүүхдийн ном уншихгүйгээр том хүн болдоггүй» гэж нэгэн цэцэн ухаантан хэлсэн байдаг. Үнэхээр сайн зохиол хүүхдэд ч, томчуудад ч адил нөлөөтэй гэнэ.

 

Льюис Кэрролл «Алиса гайхамшгийн оронд»

Хэдэн үе дамжин уншигдсаар байгаа энэ номноос илүүг тухайн жанртаа л лав олохгүй байх. Молтогчин туулайн нүхэнд унасан жаахан охины хачирхалтай түүхэнд дэндүү их математик, гүн ухааны асуудал бий тул насанд хүрэгчдэд илүү тохиромжтой гэж зарим хүн үздэг.


Туве Янссон «Муми-троллуудын тухай үлгэрүүд»

Бид энэ үлгэртэй цуг өсөж байгаа мэт. Өнөөдөр эргээд нэг уншихад гэнэн тэнэг, хүүхдийн юм юу ч алга. Харин ч өнөөдөр бидэнд яг хэрэгтэй байгаа саруул ухаан, цэцэн билэг, хайр сэтгэлийг дахин олж авах болно.


Марк Твен «Том Сойерын адал явдал»

Ердөө л бийр, будгаар зэвсэглээд хорвоо ертөнцийг байлдан дагуулж болдгийг нотолсон энэ ном сэтгэлийн гүнд чинь байгаа хүүхэд насны дурдатгалыг сэргээнэ. Та Томтой хамт дээрэмчдийн бүлэгт элсэж, нуугдмал эрдэнэсийг хайгаарай.


Антуан де Сент-Экзюпери «Бяцхан хунтайж»

Хэрвээ та амьдралд дэндүү нухлагдаж, одот тэнгэрийг ширтэж өөртөө тоо томшгүй олон асуулт тавихаа больсон бол, мөнгөөр амьдралыг цэгнэж, цэцэгсийг шүтэхээ больсон бол энэ номыг заавал уншаарай. Тэгвэл өөрийгөө шинээр мэдрэх болно.


Памела Трэверс «Хатагтай Мэри Поппинс»

Энэ ном бол шидэт ертөнцөөр хийх жирийн нэгэн аялал бишээ. Хүн өөрөө амьдралаа цогцлуулдаг, чиний амьдралд гайхамшиг ирэх, ирэхгүй нь гагцхүү чиний сонголтоос хамаардаг гэдгийг хүн бүрд сануулах гайхалтай түүх юм.


Алан Милн «Винни-Пух»

Заримдаа хамгийн тэнэг хүн хамгийн мэргэн зөвлөгөөг өгөх нь бий. Хилэн бамбарууш, түүний найзуудын тухай жирийн түүхийн ард гүн гүнзгий утга агуулга, амьдралын мэргэн ухаан нуугдаж байдаг. 


Александр Волков «Маргад эрдэнийн хотын шидтэн»

Энэ зохиолын баатрууд бол бид өөрсдөө юм. Бид бүгд л өөр өөрийн замыг хайж, бяцхан дутагдал, сул талаасаа ангижрахыг чармайж байдаг. Эцсийн эцэст дутагдал юугаа бид өөрсдөө л хаядаг шүү дээ. Энэ чинь л сайхан зүйл биш гэж үү!


Астрид Линдгрен «Урт оймст Пеппи»

Энэ бол 6-86 настай бүх “хүүхдүүдэд” таалагддаг түүх. Амьдралын баяр баясгалан, өөдрөг үзэл, жинхэнэ хэргийн эздийн тухай уншихад хүн бүрийн нүд баяраар гийх болно доо.


Жон Р.Р. Толкейн «Хоббитын түүх»

20-р зууны фэнтези уран бүтээлийн оргил болсон энэ зохиолыг ер бусын гэж дүгнэж болно. Энэхүү зөгнөлт ертөнцөөр аялахад өөрийн эрхгүй өөрийгөө ч танин мэдэж, өрөөлийг ч дүгнэж сурдаг байна. Толкейны үлгэрийн хэзээ ч хуучирдаггүй нууц нь үүнд байдаг юм биш байгаа?


Николай Носов «Үл мэдэх ба түүний нөхөд»

Носовын энэ үлгэрийг эдийн засагчид хамгийн хялбар, хамгийн сайн улс төр, эдийн засгийн ухааны сурах бичиг гэж нэрлэсэн байдаг. Энэ номноос зар сурталчилгаа, хувьцаат нийгэмлэг, банкны дампуурал, шар хэвлэл, ажил хаялт, ажилгүйдэл, бирж, зах зээлийн харилцаа гэж юу болохыг хялбархан ойлгож болно.


Жоэль Харрис «Римус өвөөгийн үлгэрүүд»

Багадаа энэ үлгэрийг уншиж байхад зальт Молтогчин, өрөвдөлт Үнэг, ухаант Яст мэлхий болон бусад амьтад л санаанд буудагсан. Нас ахих тусам тэвчээртэй, сайхан сэтгэлтэй Римус өвөөгөөс сурах юм мөн ч их байгааг мэдрэх юм даа.


Жеймс Барри «Питер Пэн»

Бид яагаад нисэж чадахаа больчихсон юм бол? Яагаад хүүхдүүд ер бусын зарим чадвартай, бас шулуун шударга, цэвэр ариун, өрөвч сайхан сэтгэлтэй байхад бид...? Мөнхөд хүүхдээрээ үлдэж болох болов уу? Тэгэх хэрэгтэй юу? «Питер Пэн» бол томчуудын үнэн төрхийг илчилсэн бүтээл юм.


Ганс Христиан Андерсен «Зэрлэг хун шувууд»

Ер нь Андерсенийг дан хүүхдэд зориулсан үлгэр бичдэг гэж ойлгож болохгүй. Түүний олон үлгэрүүд хар бараан, айдас эмгэнэлээр дүүрэн, насанд хүрсэн хойноо уншмаар байдаг. Харин Элиза болон түүний ах нарын тухай энэ үлгэр нь бүхнийг ялан дийлэгч агуу их хайр, сайхан сэтгэлийн тунхаглал юм. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Томчуудын заавал унших ёстой хүүхдийн зохиолууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • hhhhmm 2014/08/04
    huuheldein kinog n uzseniig unshsand tootshuu ntr ugaasaa l barag ylgaagui blguidee odoo uyd unshhaas iluu uzsen n tolgood togdoogdood bh shig

    0 0 Хариу бичих
    • bayraa 2015/03/22
      nomo unshdag hun zuragt uzdeg huniig udirddag gej winstin cherchill helsen bdim huuhdee. bi bas anhanda cham shg bodoltoi ywdag blaa. harry potter kinond nugasgui durtai. odoo tom bolson ch gesen uzeh durtai. ene zun bugdiig n awj bgad unshsan chin kinon deree tusgagdagui gaihaltai zuils olon bdgim bnle. deerees n iluu udaan togtooh nomnondoo shingedeg yum. unshih l heregtei bdimdaa

    • Зочин 2014/08/04
      Юм уншдаггүй учраас толгой чинь хоосон байгаа юм. Толгой чинь хоосон учраас үгийн баялаг муутай, алдаа ихтэй бичиж байгаа хэрэг. Сонгодог зохиолыг хүүхэлдэйн киноноос дор үзэж болно гэж үү дээ?!

  • 121 2014/08/01
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Viva.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/01
    ..baga baihad..Nuluut tolinii vant uls,Garganua Pantagrue,Buratino....Garmaa guain Hugjuuntei yavdal...er ni,huuhediin nom,songodog bolon ardiin ulger tuulisuud mash ih baigaa daa..dahin hevelbel...

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/29
    Монголын хүүхдийн зохиолууд яагаад энд багтаагүй юм болоо. Бас л унших ёстой л зохиолууд байдаг ш тээ, Жишээ нь "Хорвоотой танилцсан түүх" гээд л...

    1 1 Хариу бичих
    • Зочин 2014/07/30
      ыбөыбө

    • Зочин 2014/07/29
      Эд нар чинь дэлхийн хэмжээний том алдартай зохиолууд байна.

  • banana 2014/07/29
    Александр Волков «Маргад эрдэнийн хотын шидтэн», Николай Носов «Үл мэдэх ба түүний нөхөд» 2-ыг л багадаа уншиж байсан.

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/07/29
    ed nar neeree uneher unshmaar huurhun zohioluud shu tiimee :)))

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/07/30
      йыбыбыб


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох