МЭДЭЭ НЭМЭХ  

Европын №1 жазз аман хуурч Люгон Моох 2017 оны 3 дугаар сарын 30-нд Монгол улсын ДБЭТ-т тоглолтоо хийх гэж байна!

  • 1,533 уншсан
  • 0
  • 2017/03/11

ЖаззЛаб хөгжмийн агентлагийн зохион байгуулж буй "Улаанбаатар- Олон улсын жазз цуврал тоглолт 2016/2017"- ийн дөрөв дэх зочин Францын нэрт жазз аман хуурч Люгон Моох тун удахгүй гайхалтай тоглолтоороо бидэнтэй уулзах болно.

Францын нэрт аман хуурч Люгон Моох (Laurent Maur)

1970 онд Парис хотноо мэндэлсэн Люгон Моох 17 настайгаасаа эхлэн хэд хэдэн блюз, рок хамтлагт тоглож байжээ. 22 настайдаа тэрээр жазз хөгжимтэй анх танилцаж жазз хөгжим түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон байна. Улмаар 1994 онд CIM буюу францын жазз хөгжмийн сургуульд элсэн суралцжээ.

Люгон, Францын Парис, Бордо хотноо хэд хэдэн хамтлагт тоглож байв. 2002 онд тэрээр Түтс Тилеманс болон До Харсон нарын өгсөн урам зориг, тус дэмжлэгтэйгээр Фрэнсис Локвүүдийн гурвал болон утсан хөгжмийн дөрвөлтэй хамтран “Mano a Mano” нэртэй өөрийн цомгийг гаргажээ.

Тэрээр 2001 оны 12 дугаар сард цомгоо бичүүлж байх үедээ Германд болсон Тгоссинген Олон Улсын Аман Хуурчдын уралдаанд оролцон Тэргүүн байрын хүртжээ.

Люгон 2003-2004 онд Дидье Локвүүдийн Жазз хөгжмийн сургуульд суралцаж байхдаа Орландо Полеотой (Венесуэлийн бөмбөрчин) танилцсанаар түүний “Афро Венесуэлийн латин жазз тавал” хамтлагийн бүрэлдэхүүнд орж хамтдаа Европ болон Өмнөд Америкийн хэд хэдэн хотуудаар аялан тоглолт хийжээ. Энэ мэт түүний өдийг хүртэл хамтран тоглосон уран бүтээлчид, оролцсон цомог, хийсэн тоглолтуудыг тоочвол маш их.

2011-2014 онд Люгоны уран бүтээлийн онцгой нэгэн үе эхэлсэн юм. Түүнийг Бээжинд очиход Хятадын үзэгч сонсогчид болон хөгжимчид халуун дотно хүлээн авсан учир тэрээр Хятад, Солонгост тодорхой хугацааг өнгөрөөхөөр шийдэж, чамгүй их цаг хугацааг өөрийн тоглоочын ур чадвар, хөгжмийн найруулга, зохиомжоо сайжруулж урын сангаа баяжуулахад зарцуулснаар дуэтээс симфони оркестр хүртэлх олон шинэ бүтээл нь төрөн гарчээ.

2016 онд тэрээр төрөлх Парис хотдоо эргэн очиж, Парисын жазз хөгжимчдийн дунд нэрээ улам ихээр цуурайтуулж, тэдэнтэй хамтран олон олон тоглолтыг хийж амжив.

Тэрээр 2017 оны Ази дахь аялан тоглолтоо Монгол улсаас эхлэх гэж байгаа нь манайд урьд өмнө болж байгаагүй онцгой содон тоглолт байх юм.

Европын №1 жазз аман хуурч Люгон Моох 2017 оны 3 дугаар сарын 30-нд Монгол улсын ДБЭТ-т тоглолтоо хийх гэж байна!
Европын №1 жазз аман хуурч Люгон Моох 2017 оны 3 дугаар сарын 30-нд Монгол улсын ДБЭТ-т тоглолтоо хийх гэж байна!
Европын №1 жазз аман хуурч Люгон Моох 2017 оны 3 дугаар сарын 30-нд Монгол улсын ДБЭТ-т тоглолтоо хийх гэж байна!
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Европын №1 жазз аман хуурч Люгон Моох 2017 оны 3 дугаар сарын 30-нд Монгол улсын ДБЭТ-т тоглолтоо хийх гэж байна!
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох