МЭДЭЭ НЭМЭХ  

Хайлтын системд нэгт гарах - БОРЛУУЛАЛТАА ӨСГӨХ БОЛОМЖ

  • 879 уншсан
  • 1
  • 2017/03/12

Хайлтын системд дээгүүр байрлах нь яагаад чухал вэ? Та яг одоо өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг Google-ээс хайгаад үзээрэй. Таны бизнес эхний хуудсанд гарч ирж байна уу?

Монголын интернет хэрэглэгчид ямар нэгэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ авахын тулд Google-ээс хайлт хийх нь улам нэмэгдсээр байна. Хэрэглэгчид Google-ээс тодорхой зорилгоор хайлт хийдэг болохоор тэд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах магадлал өндөр байдаг.

Тодорхой түлхүүр үгүүдээр хайлтад дээгүүр эрэмбэлэгдэхийн тулд хийгдэж байгаа үйлдлийг ерөнхийд нь хайлтын системийн оновчлол гэж нэрлэдэг.


ХЭРХЭН ХИЙХ ВЭ? ​

Түлхүүр үгийн нарийвчилсан судалгаа

-Та өөрийн бизнесийн түлхүүр үгүүдийг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь, манай компанийн хувьд вэб сайт хийхвэб хийдэг компани, вэб сайт хийх үнийн санал гэх мэт үгүүдээр хайлт хийгддэг.

Иймээс танай хэрэглэгч ямар үгээр хайх вэ гэдгийг нарийн тооцож гаргах нь маш чухал юм.

Брошур биш борлуулагч вэб сайт хэрэгтэй

Та өөрийн компанийн сайт руу хамгийн сүүлд хэзээ орсон бэ? Тэнд ямар мэдээлэл байна? Захирлын тань мэндчилгээ нүүр хуудсан дээр нь байгаа юм биш биз?! :)  Билэгдлийн чанартай, компаниа хэт магтсан вэбийг орчин үеийн завгүй хэрэглэгчид ухаад сууна гэж үү?! Хариулт- ҮГҮЙ!!! Дээр нь, мобайл буюу гар утсан дээр эвдэрч харагдаж байна уу? Тэгвэл бүр ч хэрэггүй...

Тэгэхээр танд билэгдлийн чанартай бус ухаалаг вэб хуудас хэрэгтэй.

За тэгвэл, хэрэглэгч хайлаа, танайхыг оллоо... ОДОО???

Вэб сайт руу тань орсон хүн танай оффисын хаалганы өмнө ирсэн хүнтэй адил. Хөтлөөд оруулах уу, хөөгөөд явуулах уу гэдгийг танай вэб сайт л шийднэ.

ИРЭЭДҮЙД ЯАХ ВЭ?

"Хэрэв таны бизнес хайлтын системд ороогүй бол байхгүйтэй адил" 

Хайлтын системүүд хайж байгаа хүндээ хамгийн хэрэгтэй хуудсыг гаргаж өгөхийг зорьдог тул та "тухайн бүтээгдэхүүн үйлчилгээгээ найдвартай үзүүлж чаддаг байх" гэсэн зарчим дээр тулгуурлаж эрэмбэлэх магадлалтай.

Танай байгууллага онлайн салбараа нээсэн үү?

Нээгээгүй бол бид тусалъя, нээсэн боловч нэг л болохгүй байгаа бол бид зөвлөгөө өгье :)

Та өөрийн бизнесээ Google хайлтын эхний байранд гардаг болгомоор байвал 2017 оны 3-р сарын 25-ний 14 цагт болох манай "Хайлтын системд дээгүүр байрлах" сургалтанд суугаарай.

Хайлтын системд нэгт гарах  - БОРЛУУЛАЛТАА ӨСГӨХ БОЛОМЖ
Эх сурвалж: http://greensoft.mn
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хайлтын системд нэгт гарах - БОРЛУУЛАЛТАА ӨСГӨХ БОЛОМЖ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • Зочин 2017/05/28
    Энэ талаар маш олон бичлэг хичээлүүд интернетэд байдаг байгаа.

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох