МЭДЭЭ НЭМЭХ  

Сансар огторгуйн зарим сониноос...

  • 4,243 уншсан
  • 7
  • 2014/07/30

Хүн төрөлхтөн өндөр хөгжилтэй соёл иргэншил болж чадсан боловч хүрээлэн байгаа орчноо бүрэн танин мэдэж амжаагүй л байна. Бидний мэддэг зарим баримт хүртэл итгэмээргүй гайхалтай байхыг нь яана!

Хөнгөн чанар

Санчир гарагийг усанд хийлээ гэж бодвол тэр хөвөөд л гараад ирнэ. Санчирын биетийн дундаж нягт нь усныхаас 2 дахин бага байдаг. Хэрэв та тохирох савыг нь (60 мянган км диаметртэй) олж чадвал үүнийг шалгаж болно шүү. 


Мөнхийн хөдөлгөөн

Хүмүүс, барилга байшин, уул тал, гол мөрөн гээд л дэлхийн бүх юм секундэд 530 километрийн хурдтайгаар сансрын уудамд аялж байдаг. Галактик дотроо бид 225 км/сек хурдтай хөдөлж, манай галактик өөрөө орчлон ертөнцөд 305 км/сек хурдтайгаар харваж байдаг. Та энэ өгүүлбэрийг уншиж байх хооронд дэлхий маань таныг 3000 километрийн тэртээ аваачсан байх юм.  



Эртний анд минь, баяртай...

Сар дэлхийгээс жилд бараг 4 см-ээр холдож байна. Энэ нь олон шалтгаантай ч дэлхийн тэнхлэгээ эргэх хугацаа өдөрт 2 миллисекундээр удааширч байгаад гол учир нь байж болох. Ер нь сар бол олон тэрбум жилийн өмнө аварга том сансрын биет дэлхийтэй мөргөлдсөнөөс үүссэн дэлхийн “хэлтэрхий” гэж эрдэмтэд үздэг. 


Өнгөрсөн үеэс ирсэн гэрэл

Бидний одоо харж байгаа нарны гэрэл 30 мянган жилийн настай гээд төсөөл дөө. Гэрлийн фотон гэж нэрлэгдэх жижиг хэсгүүд нарны цөмөөс гадаргууд хүрч очиход яг ийм хугацаа шаардагдана.  Нарны цөмийн температур 13 сая градус байдаг тул түүнээс гарсан энерги маш олон тооны цацрагийн давхаргыг гэрэл хэлбэрээр давж байж гадаргууд хүрдэг байна. Харин үүний дараа гэрэл ердөө л 8 минутын дотор дэлхийд ирдэг.



Хүйтэн гагнуур

Хэрэв сансарт 2 янзын металлын хэлтэрхий тааралдвал хоорондоо гагнагдаж орхино. Тэдний гадаргуу дээр ямар нэг исэлдүүлэгч байхгүй бол шүү. Дэлхийн агаар мандалд тэдний гадаргуу дээр шууд исэл үүсэх учир тийм юм болохгүй. Энэ үзэгдлийг сансрын нисгэгчид судлаад туршлагаар баталжээ. 


Сансрын хөлөг 10 минутын дотор 1 сая хавтгай дөрвөлжин километр газрын гадаргын зургийг авах боломжтой. Яг ийм хэмжээтэй газрын зургийг нисэх онгоцоор 4 жилийн турш авах бол хайгуулчид, газар зүйчид 80 жилээ зарцуулах гэнэ. 



Дэлхийн төв дэх даралтын хэмжээ агаарын даралтаас 3 сая дахин их байдаг ажээ.


Нейтрон оддыг бүрдүүлэгч бодисыг цайны халбаганд хийвэл жин нь 110 сая тонн болно.



Өдөр бүр дэлхийд 27 орчим тонн сансрын тоос унадаг гэнэ. Энэ нь жилд 10 000 тонн гэсэн үг юм. 


Нарны гадаргаас шуудангийн маркны хирийн хэмжээтэйг таслан авлаа гэж бодоход тэр нь 1 500 000 ширхэг лаа шиг хурц гэрэлтэй байна. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сансар огторгуйн зарим сониноос...
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

7 Сэтгэгдэл


  • sfasfas 2014/08/23
    air medeelel

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/12
    angelchuudiin hevelmel tsaasnii hoinoos huutsuldun buh ami amidrlaa zoriulsan humuusiig undur hugjiltei geh yumuu tedend tegtlee tolgoigoo erguuluuleh ch gej huurhii hun turlugtun tsaasaar alt erdenesee uguud tednii budagtai tsaas duusah uu bidnii ed bayalag duusah uu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/31
    Сайхан мэдээлэлтэй сайт байна. Мэдээллээ авсан эх сурвалжаа оруулвал бүр ч догь шүү. Бас иймэрхүү алдаанууд гаргахгүй байхыг хүсье. "Өдөр бүр дэлхийд 27 орчим тонн сансрын тоос унадаг гэнэ. Энэ нь жилд 10 000 тонн гэсэн үг юм."

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/08/21
      bitii hudlaa tsetserheed bai urjuuleed uzeech

    • Зочин 2014/08/11
      Өөрөө тооны машинаар бодоод үзээрэй. 27тн*365=

  • Зочин 2014/07/30
    Wooooooooooooooooooooooooooooooow

    0 0 Хариу бичих
  • dsa 2014/07/30
    dsadsa

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох