МЭДЭЭ НЭМЭХ  

Ирээдүйн хүмүүс хэрхэн өөрчлөгдөх бол?

  • 18,201 уншсан
  • 41
  • 2014/07/30

Хүмүүс хөгжин өөрчлөгдөх үйл явц зогсоогүй л байна. Одоо явагдаж буй өөрчлөлтүүд нүдэнд гоц торж мэдрэгдэхээргүй байгаа ч алсдаа одоогийнхоос нилээд ялгаатай болох вий.

Холимог үндэстэн

Дэлхийн янз бүрийн орноос гарал үүсэлтэй хүмүүс холилдон нэгдэж гэр бүл болох, шинэ удам угсаа төрүүлэх үзэгдэл улам бүр газар авсаар байна. Энэ бүхний үр дүнд хүмүүсийн хоорондох генетикийн ялгаа арилж, ижил арьс өнгөтэй болох магадлалтай. 


Дархлааны системийн сулрал

Хүмүүс эм бэлдмэлээс хамааралтай болохын хирээр дархлааны тогтолцоо суларч ирдэг. Орчин үеийн өндөр хөгжилтэй эмчилгээний технолог, эм бэлдмэлүүд нь бидний эрүүл мэндийг сайжруулж, наслалтыг уртасгаж байгаа болохоор дархлааны систем маань “ажилгүйдэж” сулрах бололтой. 


Булчингийн хатангиршил

Аливаа хувьсал илүүдэл зүйлээс ангижирдаг. Хүмүүс хүнд хүчир ажил хийхээ больж, энэ утгаараа биеийн хүч ирээдүйд онц шаардлагагүй болно. Бид одоо ч элэнц хуланцаасаа хавьгүй сул дорой байгааг нэг бус удаагийн судалгаагаар нотолчихоод байгаа болохоор ирээдүйд бүр “туяхан” болох нь лавтай. Сонирхолтой нь, сансарт удаан хугацаагаар ажилласан нисгэгчид буцаж ирэхдээ биеийн хүчний хөдөлмөр хийх чадвараа 40% алдсан байдаг гэнэ. 


Өндөр нуруу

Сүүлийн хоёр зуун жилд хүний өндрийн хэмжээ нэмэгдсээр байгаа билээ. Энэ нь элбэг дэлбэг хоол унднаас хамааралтай гэж үздэг. Хүүхэд сайн хооллох тусам өсөлтийн энерги ихтэй байдаг. Иймээс хоол сайтай л бол хүн өсөөд байх нь. Харин өсөлтөнд хязгаар бий үгүйг цаашдын хувьсал харуулж дээ!


Үсгүйдэл

Ер нь хүмүүсийг “ Үсгүй сармагчингууд” гэдэг шүү дээ. Бүх сүүгээр бойжигчдын нэгэн адилаар бидэнд үс байдаг ч, тэр нь хүн дүрст өвөгтэйгөө харьцуулахын аргагүй бага. Орчин үеийн хувцас хунар болон бусад тоноглол нь үсний дулаацуулах үндсэн үүргийг үгүй болгосон. Тэгээд ч эмэгтэйчүүд гэхэд л зарим газраа үсгүй байвал сайхан харагддаг шүү дээ. Ирээдүйд үс бүр алга болж магадгүй л юм. 


Агт араагүй байх

Орчин үеийн хүний эрүү их жижиг тул зарим тохиолдолд агт арааг авдаг. Энэ бол хатууллаг идэш тэжээл хэрэглэж байсан үеийн илүүдэл эрхтэн юм. Орчин үед хүмүүсийн 35% нь агт араагүй, эсвэл 1-3 агт араатай (уг нь 4 байдаг) төрөх болжээ. Түүнээс гадна бидний шүд жижгэрч байна. Сүүлийн 100 000 жилд хүний шүд хэмжээгээрээ бараг 2 дахин багассан гэдэг. Энэ үзэгдэл ирээдүйд ч үргэлжилж мэдэх юм. 


Ой санамж муудах

Орчин үеийн технолог бидний ой ухаанд одоо ч нөлөөлж байна. Хүний тархи нь үр дүнтэй ажиллахыг чармайдаг машин учраас яг мэдээллийг биш, харин ямар мэдээлэл хаана байгааг илүү сайн тогтоодог. Интернетийн эрин үед энэ онцлог бүр ч газар авч байна. Та ямар нэг юм санахыг оролдон удаанаар боддог уу, эсвэл Интернетээс шууд хайгаад хариугаа авчихдаг уу? Мэдээж сүүлийнх нь. Энэ чинь л биднийг «гадаад санамж» буюу интернетэд найдан толгойгоо ажиллуулахгүй байхад сургаж байгаа юм шүү дээ.


Хөлийн хуруу цөөрнө

Бидний хөл нэгэн цагт гарын үүрэг гүйцэтгэж, барих, шүүрэх, авирах үйлдэл хийж байсныг та нар мэдэх байх. Одоо хөл тэр цагийнхтай зүйрлэшгүй жижиг болсон. Хөлийн эрхий хуруу явах үед тулж тэнцвэрээ олоход тусалдаг, харин чигчий хуруу онцын үүрэггүй. Ингэхлээр ирээдүйн хүн хөлдөө 4 хуруутай үлдэж болзошгүй. 


Хэт том, эсвэл хэт жижиг толгой

Энэ бол мэргэдийн маргааны гол бай юм. Ирээдүйд хүн хэт том толгойтой болбол төрөх процесс хүндрэлтэй болно. Иймээс толгой нэг их томрохгүй, харин эсрэгээр багасна гэж зарим эрдэмтэд үздэг. Гэтэл кесар хагалгаа хийлгэж том толгойтой хүүхэд хэвийн төрүүлж болно. Ер нь ирээдүйд ийм хагалгаа нь төрөлтийн хамгийн аюулгүй хэлбэр байх юм. Тэгээд ч хэт жижиг толгойтой хүүхдүүд амьдрах чадвар муутай байдаг гэж нөгөө хэсэг нь зүтгэдэг аж. 


Биеэ хөгжүүлэх өндөр чадвар

Өндөр хөгжсөн технологийн тусламжтайгаар хүний хөгжлийг удирдах цаг ирнэ. Жишээ нь, эцэг эх хүүхдээ төрөхөөс өмнө гадаад төрх, зан байдал, онцлог чадвар, авьяасыг нь сонгож болох юм. Ийм практик өргөн дэлгэрснээр зарим сөрөг чанарууд, удамшлын өвчин алга болно. 


Ингээд эцэст нь, ирээдүйн хүн ямар шүү харагдахыг зураглацгаая!

  • Сайн хооллодгийн ачаар 180 -210 см өндөр нуруутай
  • Өөх тос, сахарыг бага шингээж, таргалалтаас сэргийлэх богино гэдэстэй
  • Эрчүүдийн үргүйдэл ихэссэнтэй холбоотойгоор жижиг төмсөгтэй
  • Харьцангуй урт гар хөлтэй, гарын хуруун дахь мэдрэлийн эсүүд олширсон байна
  • Сэтгэн бодох үйл ажиллагааг голдуу компьютер гүйцэтгэх учир жижиг тархитай

  • Жижиг ам, том нүдтэй. Нүдний хөдөлгөөн ба нүүрний хувирал нь мэдээлэл дамжуулахад оролцоно.
  • Хоол хүнсийг удаанаар зажлах шаардлагагүй тул шүд цөөтэй
  • Бага идэх ч, их энерги зарцуулах тул дөрөв дахин томорсон эрүүтэй
  • Цаг агаар бүх хүнд адил нөлөөлдөг болох тул бүгд ижил хамартай
  • Бага үстэй буюу  бүр халзан, цахилгаан төхөөрөмж ихээр хэрэглэдгээс үрчлээстэй
  • Нарны хүчтэй нөлөөллөөс болж хүзүүний арьс унжсан, нүдэн доогуур хүрээ татсан
  • Холимог цуснаас болж боровтор арьстай болсон байна. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Ирээдүйн хүмүүс хэрхэн өөрчлөгдөх бол?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

41 Сэтгэгдэл


  • iii 2016/02/08
    Bi hamgiin iheer sex hiideg tegheer minii ter udruus udurt ireeduid buur tom bolohn tdhoi yum bnldaa kkk

    1 0 Хариу бичих
  • Зочин 2015/11/01
    yaa ymar aimar har darsan zuud shig sanagdaj baina aa .

    0 0 Хариу бичих
  • Зочин 2015/09/19
    Тэгүүл Монголчууд бид малынхаа цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглээд байвал дэлхийн хамгийн.......... хүмүүс болох юм байна даа

    3 0 Хариу бичих
  • lira 2015/09/18
    Шал тэнэг юм бичихийн. Хөлийн чигчий хуруу үүрэггүй ч гэх шиг. Чигчий хуруугүй хүн тэнцвэрээ олж тэгш явж чадахгүй. Хөлийн чигчий хуруу гэмтэхэд л хазгар болно гэж бод. Хүн хэдэн мянган жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ л байгаа. Сэтгэн бодох ажиллагааг компьютр гүйцэтгэдэг болно гэж худлаа яриад яах вэ?

    2 0 Хариу бичих
  • z 2015/09/18
    emegtee ni yg ymar baih bol

    0 0 Хариу бичих
  • ganchimeg 2015/05/20
    Za manaihaan huuhduudee anhaaraarai

    1 1 Хариу бичих
  • Gang 2014/11/16
    Manaihan ene baidlaaraa urgeljilbel 10-20 jiliin daraa bugd solongos boloh ni hamgiin oiriin ireeduin gamshig

    8 0 Хариу бичих
  • hahaha 2014/11/08
    hariinhan shig boloh uym bna er ni hariihan chine heden say jiliin omno bid nar shig torhtei bsiim bishuuu yg enen shig hogjliinhoo huwisliinhan ywtsad odoogiin dur torhtei bolson bh tssashlawal hunii geniig sergeej hun torlohtoniig manai delhii geed bgaa garag deer urjuulj orhison bhaa bidniii hoich ue bol odoogiin hariihan .....

    3 0 Хариу бичих
  • - 2014/11/07
    Үгүй байлгүй дээ. Уул нь байгаль эхээ хайрлаж халамжлаад явбал ийм байдалд хүрэхгүй байлгүй дээ

    0 0 Хариу бичих
  • fuck 2014/10/31
    zugeer neg uran setgemj ondortei hunii bodliig bichsen yum shg mash muu medeelel bn yamar ch shinjleh uhaanii undeslel bhgu

    3 0 Хариу бичих
  • no-shimpanze 2014/10/30
    teneg yma niiteldeg ym be hun sarmigchnaas uuseegui.

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/11/20
      сармагчингаас үсээгүй нэгэн төрлийн мичнээс үүссэн.

    • Зочин 2014/11/08
      Тэгээд юунаас үүссэн гэж. Хараал идсэн адам евагаас уу.

  • qwerty 2014/10/30
    tsarai muutai ym bn

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/11/14
      Ter uyedee tsarailagtaa ornooo haha

  • gasdg 2014/10/28
    asdgasdg

    0 0 Хариу бичих
  • naba 2014/10/25
    компютер сэтгэн бодох ажилгааг гүйцэтгэх учраас жижиг толгойтой гэнүү? Хүмүүс чинь өөрсдөө компютероо хөгжүүлж байхгүй бол болохгүй биз дээ

    5 1 Хариу бичих
    • alien 2015/01/06
      computer n ooroo ooriigoo hogjuuleed yavahiimaa..

  • ADAM 2014/10/24
    eh survaljyg durdah heregtei shuu dee. negent niigem, hunii evolution buh yumug niitlej baihad shinjileh uhaany undeslel, eh survalj, ish tatah yostoi shuu dee!!!

    2 0 Хариу бичих
  • ooooo 2014/10/24
    hun tupulhtun er n yawsaar bgad anh uusej bsn shige bolhnuu gu yu ng yalgaa n tehnikjsen niigemd bhiin bnlda

    1 0 Хариу бичих
  • tttt 2014/08/30
    magadgui,hari garigiihniig durseldegtei tustei boloh bho ireeduid

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/06
    Юм уншаад оогт ойлгож чадахгүй тэнэг тэнэг юмнууд их байна аа. Энэ бол ирээдүйн хүн ямаршуухан харагдахыг зурагласан таамаг, яг ийм болно гэж хэлээгүй байна. Тэгээд ч бичсэн зүйлүүд нь бас үнэний ортой юм.

    4 1 Хариу бичих
  • tseegii 2014/08/04
    yahaw baij boloh l yum .........

    1 0 Хариу бичих
  • zochin 2014/08/04
    Ter tom nvd arail bish e ehled harhad ih aimar haragdsan shv.Gehde heden 100 jiliin dara hvn bolj torwol im hvmvs bii boltson bie biende dastsan l bh bhda hehehe

    1 0 Хариу бичих
  • namona 2014/08/01
    ingej demii ium bichij bdg. bi bas nogoodhiig ni unshaad tsag urchlee

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/11/08
      Хов жив хэрүүл уруул л илүү сонирхолтой байгаа биз

    • Зочин 2014/08/01
      Tegeed yu unshih geed bgaa ats we ji. Ene sited heregtei buh medeelel bn. zuwluguu shinjleh uhaan baigaliin uzegdel zugnul ene ter. Bitgii ingej hudlaa alzganaj bai taalagdahgui bol dugai l ungur za yu

  • gzo 2014/07/31
    Udahgui hari garigiinhantai adilhan boloh yum bn

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/31
    ааааааааааааааааааааааааа

    1 0 Хариу бичих
  • KaM 2014/07/31
    oiriin 10'000 jildee gaiguie bh gj bodoj bnda

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/30
    hulnii huruu alga bolno gej bhgvi ee, busad ni baij boloh yum

    1 0 Хариу бичих
    • Зочин 2014/07/30
      Гэхдээ хөлөө сайн мэдрээд алхаад үздээ. Чигчий хуруу ч үнэхээр бараг үүрэггүй юм шиг. Эрхий хуруу л харин гол тэнцвэр нь болж байна.

  • Зочин 2014/07/30
    Suuliin ued tarhinii hogjild idbeh nemeh yamar negen odor bolgon hiideg zuil ugui boljdee

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/30
    .Ямар ч хүн одооныхоосоо долоон дор, арчаагүй болох байх. Сүүлийн үед гарч байгаа техник хэрэгслүүд бидний хөдөлмөрийг асар их хөнгөвчилж байгаа.

    5 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/30
    shaal teneg yum hiihiin holiin chegchii huruu hereggui ch geh shig.

    1 6 Хариу бичих
    • Зочин 2014/07/30
      Хэрэггүй болхоороо л улам жижгэрээд байгаа юм. Чиний тархи ч бас.

  • Зочин 2014/07/30
    ХАХА санааныхаа зоргоор ярьж байна аа. Үлгэр яриад байгаам уу хаашаа юм.

    4 9 Хариу бичих
    • Зочин 2014/07/30
      Сайн унш унш

  • Зочин 2014/07/30
    Ихэнх нь үнэн байж болох юм байна

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/30
    kkkkkk bj boloh l yum

    2 0 Хариу бичих
    • delgermoron 2014/07/30
      iim bolohiig hen medeh yum


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох