МЭДЭЭ НЭМЭХ  

Алах ялаар шийтгүүлэх 10 хачирхалтай шалтгаан

  • 12,017 уншсан
  • 4
  • 2014/07/31

10. Дундад зууны үеийн Англид гадаадын иргэнтэй явалдсан бол эх орноосоо урвасанд тооцож, 4 мөчийг нь тасдан алах ял оноодог байжээ. Буруутгагдсан хүмүүс биеэ хамгаалж ганц ч үг дуугарах эрхгүй байдаг байлаа. 


9. Эртний Хятад улсад, тэрчлэн Майя омгийн индианчуудад түүхийн үнэн баримтыг гуйвуулсан хэнийг ч болов цаазын тавцанд аваачдаг заншил байжээ. Түүхийг зөв тусгах үүрэгтэй тусгай түшмэлүүд сэжигтэй санагдсан болгоныг баривчлах эрхтэй байсан гэнэ. Хятадад хүний толгой авахыг дэндүү харгис арга гэж үздэг байсан тул гэмтнүүдийг дүүжилж, эсвэл зүү залгиулан хороодог байсан гэнэ. 


8. Дундад зууны үед шашны сурталчид гэм буруутай гэж үзсэн бүхнээ / хүмүүсийг төдийгүй, ном, судар, захиа / галд шатаадаг байв. Ингэхдээ тангарагтны шүүгчид, гэрчийн этгээдүүдээс бүрдсэн шүүх хурал хийж яллах ажиллагааг зохион байгуулна. Сонирхолтой нь, 50 кг-аас дээш жинтэй эмэгтэйчүүдийг шуламд тооцдоггүй байв. 50 кг л шүүрээр нисэхэд хамгийн тохиромжтой жин гэж үзэн гэм буруугүй залуу сайхан бүсгүйчүүдийг олноор нь шатааж байжээ. 


7. Мөн энэ үед Бурханд эргэлзсэн утгатай гүн ухааны бүтээл туурвисан сэтгэгчдийг дүүжлэн хороохоос гадна шүдийг нь өрөмдөж, тамлан зовоодог байв. Жаахан бүдүүн тоймын хийцтэй ч шүдний өрмийг анх Дундад зууны шашны үзэлтнүүд бүтээсэн нь маргаангүй үнэн юм. 


6. Дундад зууны үеийн Флоренцэд гэмт хэрэгтнүүдэд насан туршид нь тайжийн зэрэг олгодог байв. БН төрийн үед харц иргэд л тодорхой эрхтэй, тайж язгууртнууд ямар ч эрх мэдэлгүй байдаг байжээ. 


5. Англид алтан эдлэлийг хуурамчаар хийвэл үхэх ялаар шийтгүүлдэг байлаа.


4. Эртний Грект нийтийн талбайнаас ногоо хулгайлбал цааз сонсох аюултай.


3. Баруун Европын бүх орнуудад улсын сангаас завшсан этгээд үхэх ялтай. Орост мөн адил хуультай байсан ба цаазаар аваачихын өмнө шатаж буй хусны мөчрөөр нэвширтэл занчдаг байжээ. 


2. Орост Сибирь рүү цөлөөд зогсохгүй, Сибирийнхнийг өөр бүс рүү цөлдөг байсан гэнэ. Жишээ нь, Одоевский Сибирээс Сочи руу цөлөгдөөд уур амьсгал таараагүйн улмаас нас нөхцсөн гэдэг. 


1. Перст муу шар айраг хийвэл 2 янзын үхлээс нэгийг нь өөрөө сонгож үхэх хуультай. Эхнийх нь гэмт хэргийнхээ “эд мөрийн баримт” дотор живж үхэх, дараагийнх нь үхтлээ уух.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Алах ялаар шийтгүүлэх 10 хачирхалтай шалтгаан
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • zochin 2015/05/28
    odoogiin emegteichuud turah geed bdag ni shulam turhumduu ochih geed baidag yum bna daa.

    0 0 Хариу бичих
  • ZOCHIN 2014/08/09
    50KG SHUUR UNAHAD HAMGIIN TOHIROMJTOI JIN KKK

    1 0 Хариу бичих
  • xaxa 2014/07/31
    hamgiin suuliinh yamar ineedtei yum be bi lav uhtlee uuhiig ni songoh yum bn XAXA

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/07/31
    3dah ni bol manaid yag taarhiim bna da

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох