МЭДЭЭ НЭМЭХ  

Хамгийн ухаантай амьтад

  • 3,893 уншсан
  • 0
  • 2014/08/01

Зарим үед амьтдын ухааныг гайхан бишрэх тохиолдол гардаг. 

 

Канзи нэрт шимпанзе сармагчин 29 настайдаа 450 орчим үг мэддэг болсон ба компьютер ашиглан хүнтэй харилцаж сурчээ. Тэр өдөрт 30-40 үг тогтмол хэрэглэдэг гэнэ. Ер нь шимпанзе сармагчингууд маш ухаалаг амьтад бөгөөд дараагийн үйлдлээ бодож төлөвлөдөг болох нь саяхнаас мэдэгджээ.


Гахай нь маш сайн ой тогтоолт, өндөр мэдрэмжтэй амьтан гэнэ. Тэд нэрээ андахгүй мэдэж, зарим үгнүүдийн учрыг ойлгодог байна. Түүнээс гадна гахайнууд өөр хоорондоо харилцах өвөрмөгц аргатай бөгөөд сэтгэлгээ шалгах тестийг зарим хүн дүрст бичнүүдээс ч илүү сайн гүйцэтгэдэг гэнэ.


Жако тоть хамгийн ухаантай шувуу гэж тооцогдох бүрэн эрхтэй. Энэ төрлийн тотинууд үнэнч шударга зан, ухаалаг байдлаараа гайхагддаг. Аризоны ИС-ийн эрдэмтэн Ирэн Паппербергийн Алекс нэрт тоть 50 төрлийн объектыг ялган таньдаг аж.  Энэ шувуу чөлөөтэй харилцаж, юмс хоорондын ялгааны учрыг маш сайн олдог гэнэ.


Заан бол маш ухаантай, өрөвч амьтан юм. Тэд амь үрэгдсэн нэгнийхээ хойноос гашуудаж, зарим нэгийг нь яс, соёогоор нь таньдаг гэнэ. Үхсэн нэгнийхээ дэргэд хэд хоногоор ч хамаагүй хэвтэж орхин одох тун дургүй байдаг ажээ.


Далайн арслан бас л ухаалаг сэтгэдэг амьтдын тоонд орно. 7 настай Рио нэрт арслан тусгай тестийн тусламжтайгаар a=b, b=c бол a=c гэдгийг баталжээ.


Эрт цагаас эхлэн ухаант нохой хүний дотнын анд хэмээгдсээр ирсэн. Нохой 300 хүртэл үг тогтоож чаддаг ба, ойролцоогоор 2 настай хүүхдийн хэмжээний оюун ухаантай байдаг гэнэ. 


Жигүүртэн дотроо хэрээ хамгийн том тархитай гэдэг. Хэрээнүүд бодож, суралцаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна. Тэд маш авхаалжтай бөгөөд аливаа зүйлийг хийхэд тохирсон багажийг сонгон авч чаддаг гэнэ. 


Шоргоолжнууд бол хамгийн зальтай амьтад юм. Тэд олуул нийлж том бүл болон амьдрах ба цөөнхийгээ “колончилж” боол болгодог байна. Мөн шоргоолж нараар баримжаалан зүг чигээ олж чаддаг аж. 


Далайн гахай нь өөрийгөө толинд хараад таньдаг цөөхөн амьтдын нэг. Мөн тэд удирдагчаа, ээжийгээ сайн мэддэг бөгөөд төрөл садантайгаа ялгавартай харьцдаг гэнэ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хамгийн ухаантай амьтад
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох