МЭДЭЭ НЭМЭХ  

Үхлийн тун

  • 2,989 уншсан
  • 3
  • 2014/08/01

Бид өдөр бүр тодорхой хэм хэмжээнээс хэтэрвэл үхлийн аюул авчирч мэдэхээр олон төрлийн бодис, хүнсний бүтээгдэхүүн, байгалийн үзэгдэлтэй тулгарч байдаг.

 

Согтууруулах ундаа

Ямар нэг бодисын мянганы нэг хувийг промилле гэж нэрлэдэг. Цусанд 1 промилле согтууруулах ундаа байна гэдэг нь литр цусанд 1 мл цэвэр алкоголь байхыг хэлж байгаа юм.  0,5 литрийн архинд дунджаар 200 мл цэвэр согтууруулах бодис байдаг. 5-6 промилле ( 400-450 мл ) цэвэр алкоголь үхлийн аюултай. Ингэхлээр 1,5 литр архи хүнийг хөнөөх чадалтай байх нь. 


Поливитаминууд

Хоногт 5000 ширхэг үрэл биед орвол үхлийн аюултай. Ер нь витаминуудыг бага хэмжээгээр хэрэглэж буй тохиолдолд л ашигтай. Гипервитаминоз гэдэг ойлголтыг хүн бүр мэдэж авах нь зүйтэй. А витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл толгой эргэх, өвдөх, бөөлжис цутгах, судасны цохилт олшрох, таталт өгөх, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Витамин В 1-ийг өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд бөөр болон элэгний үйл ажиллагаа доголдоно. Витамин В 12-ыг хэтрүүлэн хэрэглэвэл цус ихээр өтгөрч, судасны цохилт олширно. Харин Витамин D-г ихээр хэрэглэх үед огиулах, бие суларч халуурах, судасны цохилт удаашрах, амьсгал боогдоход хүргэж болзошгүй. 


Нар

Халуун наранд 8 цаг болох нь үхлийн аюултайд тооцогдоно. Наранд цохиулах үед бие сулрах, толгой эргэх, өвдөх, 40 градус хүртэл халуурах, бөөлжих, амьсгал түргэсэх, ухаан алдах гэх мэт наад захын шинж тэмдгүүд илэрнэ. 


Никотин

Нэг өдөр 94 тамхи татах нь үхлийн аюултай ажээ. Хархны биеийн жингийн кг тутамд 50 мг никотин очвол харх үхдэг. Хүн үүнээс ч бага хэмжээнд, кг бүрд 0,5-1 мг никотин орвол хорддог байна. 1 ширхэг тамхинд агуулагдах никотины хэмжээ дунджаар 0,8 мг. Тэгвэл 1 өдрийн дотор хагас блок тамхи татвал хүн үхэх нь байна. 


Давс

250 грамм давс нь үхлийн тун гэнэ. Цусан дахь давсны хэмжээ хэтэрвэл даралт огцом ихсэж, үүнийг дагалдан аюултай үр дагаврууд гарна. Мөн тархины хаван үүсдэг. 


Кофеин

Хувь хүний онцлогоос хамаарч кофеины үйлчилгээ өөр өөр байх боловч ерөнхийдөө 150-200 мг нь аюултай хэмжээ юм. 150 аяга буюу 4,5 литр эспрессо уухад л амь насаа алдаж болзошгүй.


Ус

Нэг өдрийн дотор 8-10 литр ус уух нь үхлийн аюултай гэнэ. Ойролцоогоор 1 литр шингэнийг хүн хоол хүнсээр дамжуулан авдаг. Хоногийн норм 1,5-2 литр байх ёстой. Энэ хэмжээг 3-4 дахин хэтрүүлэхэд л усан хордлого буюу усан интоксикац болно. Бөөр энэ их усыг организмаас ялгаруулж амжихгүй тул тархи болон уушигны өвчлөлд хүргэнэ. 


Цахилгаан

0,1 ампераас дээш цахилгаан үхлийн аюултай. Жишээ нь, нойтон гараараа хадаас бариад розетканд шургуулбал 0,1-0,2 амперийн гүйдэлд цохиулж, хэдхэн секундын дараа зүрхний үйл ажиллагаа тасалдаж, амьсгал хураана.


Шумуул

Шумуулын 500 000 хазалт үхэлд хүргэнэ. Эмэгчин шумуул 5 мг буюу 0,005 мл цус сорох чадвартай байдаг. Хүн цусныхаа 15%-ийг алдахад эрүүл мэндэд онц хортой биш ч нэг дор 2-2,5 литр цус алдвал шууд үхэх аюултай.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Үхлийн тун
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • zochin 2014/08/04
    Hvmvse vhmergv l bwal ene zvilvdig bitgi higere

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/01

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/01
    o.0

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох