МЭДЭЭ НЭМЭХ  

Олон нийтийн сүлжээнүүд сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү?

  • 2,936 уншсан
  • 2
  • 2014/01/25

“ТОМ АХ” ЧИНЬ АЛХАМ БҮРИЙГ ЧИНЬ АЖИГЛАН ХЯНАЖ АРХИВЛАЖ БАЙГАА!

Бодит байдал дээр Facebook, Twitter нь Барууны орнуудын тагнуул, тусгай албад хувь хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулж байдаг, тэднийг хяналтандаа авах, энэ сүлжээгээр дамжуулан нийгэм олон нийтийн санаа бодлыг бүрдүүлж далдаас залж чиглүүлж байдаг хүчирхэг хэрэгслүүд нь болсон ажээ.

Эдгээр олон нийтийн сүлжээ бол тухайн хэрэглэгч өөрөө өөрийнхөө тухай бүх мэдээллийг өөрөө (улстөрийн үзэл баримтлал, тухай ямар нэг асуудлын талаар ямар ойлголт төсөөлөлтэй байгаа, юу тэр хүний хувьд чухал байгаа, юу бодож байгаа зэргээ) бичиж өгч байдаг, нэг төрлийн сайн дураараа өөрсдийнхөө тухай мэдээллийн санг /досье/-г бүрдүүлж өгч байдаг, алсын үр дагаврууд нь тун ноцтой байж болох нэг төсөл юм.

Сүүлийн 30-аад жил хэрэгжүүлж ирсэн даяарчилал + неолиберализм = дэлхийн шинэ дэглэм гэгч төсөл нь бүрэн дампуурч одоо аль ч улс оронд нийгмийн амьдрал, аж байдлын маш хүчтэй ялгаралд хүргэсэн тул дэлхийн хаа ч хүмүүс улстөр-эдийн засгийн одоогийн дэглэмд тун сэтгэл дундуур байх болсон юм. Иймд өнөөгийн энэ тулгасан байгаа дэглэмээс өөр санал бодолтой хүмүүсийг алхам тутамд нь хянаж мөрдөн мөшгих, хяхан хавчих зэрэг үйл явуулгыг ил далд хийж эхлээд байгаа билээ...

Мөн дэлхийн улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс хошуу дүрэх, олон нийтийн санаа бодлыг нь гаднаас бүрдүүлж залах зэрэг дээхнэ үед бол тагнуулын шугамаар далд хийж ирсэн үйл ажиллагааг одоо олон нийтийн ийм сүлжээнүүдээр халхавчлан ил тод хийх болсон юм. Үүний нэг тод жишээ бол одоо Ойрхи Дорнодод гаднаас нь тавьсан байгаа “Арабын хавар” гэгч түймэр юм.

Интернетэд байгаа фактуудаас:

АНУ-д одоо facebook-д бүртгүүлээгүй, энэ сүлжээнд нь нэгдэн ороогүй хүн ажилгүй болох, эмч нар ба цагдаагийн газрын анхаарлыг татаж болох болсон ажээ. Мөн тэнд Facebook-ийн хуудасгүй хүнийг ажилд авахаас татгалзаж чадах ба ажил олгогчийн нүдэнд ийм хүн далд нууц этгээд, “нийгэмжээгүй” хүн гэж харагдах болсон байна.

Ийм сүлжээ бол харьцааны тун өвөрмөц хэлбэр бөгөөд хэн юу “таалагдаж” юу “хүсч байгаагаараа”харьцааны талбараа сонгодог. Энэ байдал нь хүмүүсийг амьд харьцаанаас улам бүр зугтаах болгож хүмүүсийг улам бүр бие биенээс нь бутарган холдуулж бүлэглэж байна.

Аливаа хүн бол эхнээсээ тухайн нийгмийн нэг эд эс нь байдаг юм. Сүлжээний ийм харьцаа нь хүмүүсийн амьд харьцааг хэзээ ч орлож чадахгүй боловч хүмүүсийг сүлжээний “амьтад” болгож хүн - нийгмийн бодит харьцааг сулруулахад чиглэсэн зориуд ажиллагаа юм.

Facebook компани хэрэглэгчдийнхээ профиль доторхи бүх мэдээллүүд, фотоархивуудыг өгөгдлийн сандаа сэм татан авч цуглуулж байдаг нэг программ хангамжийг ашиглаж байдаг байна. Ингэхдээ хэрэглэгчдээсээ тэдний өөрсдийнх нь зөвшөөрлийг бол авдаггүй. Яах гэж юуны тулд вэ?!!..

ХБНГУ-ын Хамбургийн цагдаагийн газрын тусгай мөрдөгчид Германы нутаг дэвсгэр дээр амьдардаг хэрэглэгчдийн ийм өгөгдлийн санг устгахыг энэ компаниас шаардаж байгаа ажээ. Европын парламентын депутатуудын шахалт шаардлагаар энэ сүлжээний үйл ажиллагаанд шалгалт явуулсан байна. Гэвч энэхүү шалгалт нь “маш өнгөц болсон” гэж европын депутатууд үзэж байгаа учир одоо дахин хөндлөнгийн шалгалтууд хийж байгаа ажээ.

Гэвч Facebook компаниас хэрэглэгчдийнхээ талаар цуглуулсан нууц мэдээллүүдийн өгөгдлийн энэ санг устгуулах тун амаргүй ажээ. Энэ байдал бол энэхүү үндэстэн дамжсан корпораци ер нь тухайн улс орны хууль тогтоомжинд хэрхэн яаж хандаж байгаа нь бидний анхаарлыг татах ёстой. Ялангуяа Европт ийм байхад шүү.

Facebook зэрэг олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн тухай бүх мэдээллүүд, тухайн хэрэглэгчийн найз нөхөд хамаатан саднын хаягууд, тэдний холбоо сүлбээ, тэд хоорондоо чухам юу ярьж хэлэлцэж байгаа байгаа нь одоо америкийн тагнуулын байгууллагуудын архивт орж байдаг байна. Одоо Холбооны мөрдөх товчоо нь олон нийтийн сүлжээнүүдийг бүр хямд бүүр үр дүнтэй мөрдөн хянаж байх аргуудыг хайж байгаа ажээ.

2012 оны 5-р сарын 18 нд Facebook компани хувьцаагаа хөрөнгийн бирж дээр анх гаргасан ба нэг бүрийг 38 доллараар маш их хэмжээний хувьцаа борлуулсан юм. Гэвч хэдхэн хоногийн дараа хувьцааны үнэ нь огцом унаж олон хүмүүс мөнгөө алдсан нь энэ компанийг Уолл Стриитийн банкуудтай хуйвалдсан гэсэн шуугиан тарьж мөрдөн шалгалтууд явагдаж байгаа ажээ. Хөрөнгийн бирж бол дотоод мэдээллүүдтэй цөөн хэдхэн хөрөнгө оруулалтын банк, том тоглогчдын залилан дээр суурилагдсан тоглоом билээ...

Зөвхөн ингэж их "мөнгө хийснийхээ" дараа л сая Марк Цукерберг 10 жил найзалсан бүсгүй Чэнтэйгээ хуримаа хийх болсноо зарласан байна. Харин Калифорнийн хуулиар бол гэрлэлтээсээ өмнө олсон бүх мөнгө нь зөвхөн тэр хүнд л үлддэг хуультай. Ийм болохоор Чэнд ямар ч тохиолдолд энэ мөнгө огт хамаагүй гэсэн үг юм. 

Нэрт хакер, дэлхийн улстөрийн хөшигний ар дахь нууцуудыг дэлгэн илчлэгч Джулиан Ассанджийн баталж байгаагаар бол интернетийн бараг хэрэглэгч бүхэн АНУ-ын тусгай албадын хараа хяналтан доор байгаа аж.

Өөрийн гэсэн бодол, толгойгүй Өрөөлийн үзэл суртлыг өөрийнхөө гэж эндүүрсэн "Үнэгүй" юманд даанч хорхойтой  Эх оронгүй зуйгуул үзэлтэй хүн сүргүүд фейсбуук, твиттер гэх мэтийн нийгмийн сүлжээнүүд дээр ялаа батгана мэт цуглан арзагналдаж байна. Тэдний дийлэнх нь либерал "ардчилал", эх оронгүй эрдэм мэдлэггүй байхыг "эрх чөлөө" гэж эндүүрсэн, Эх оронч үзэл, эрдэм мэдлэг, их үйлсээс өөрсдийгөө "эрх чөлөөтэй чөлөөлөгдсөн" гэж ойлгодог, ямар ч хамаагүй аргаар амар хялбар мөнгө луйвардахыг бизнес гэдэг үгээр халхалдаг мөн, идэх уух эдлэх хэрэглэх, бусдад гайхуулах дон гэж ойлгодог хүн сүргүүд юм....

Wikileaks сайтыг үндэслэгч Джулиан Ассандж:

“Олон нийтийн сүлжээ “Facebook” бол хэзээ нэгэн цагт зохион бүтээгдэж байсан хамгийн аймшигтай мөрдөн мөгших  машин юм. Энэ сүлжээнд дэлхийн хамгийн бүрэн мэдээллийн санг цуглуулж байгаа, ийм сүлжээнүүд нь хэрэглэгчдийнхээ тухай, тэдний хоорондын харьцаа, нэрс хаягууд, байрлал амьдран суугаа газрууд мөн түүнчлэн тэд хоорондоо хэрхэн харьцаж юу ярьж хэлэлцэж байгааг, тэдний төрөл садны тухай зэрэг бусад олон төрлийн мэдээллүүдийг сэмхэн цуглуулж байдаг. Энэ бүх мэдээллүүд тань одоо америкийн тагнуулын албанд хүртээлтэй болсон байгаа. Facebook, Google, Yahoo – америкийн эдгээр том компаниудад америкийн тагнуулын байгууллагад тусгайлан зориулж хийж дотор нь суулгасан интерфейсүүд байдаг”.

Мөн тэрбээр өөрийг нь "хэрэгт гүтгэж Щведийн шүүхэд гарган өгөхөөр мөрдөн мөгшиж байгаа" Их британийн тухай тэрбээр ингэж ярьсан байна.

“Та бүхэн Их британи улс террористуудын бас мэдээж хэрэг, олигархууд болон дарангуйлагч байсан хүмүүсийн хорогдох газар байсаар ирсэн гэдгийг бол мэдэж байгаа. Чилийн дарангуйлагч асан Аугусто Пиночетийг Их британиас гарган өгөхийг шаардаж байсан, харин үүнийг Маргарит Тэтчер эсэргүүцэж байсан нөгөө тэр алдарт шүүх хурлыг эргэн саначихаарай. Одоо тэгвэл хамгийн санаанд багтамгүй нь яг тэр эсэргүүцлийг өмгөөлж байсан тэр өмгөөлөгч  намайг баривчилж хүлээлгэн өгөх хэрэг дээр ажиллаж байгаа. Их британийн жинхэнэ либерализмынх нь нэг жишээ бол “та нар бүгд л ийшээ ирцгээ, тэгээд бид тар нарыг хамгаална” гэдэг зарчим нь юм. Гэвч нөгөө талаасаа бол энэ зарчим нь дотоод зөрчлүүдтэй. Тэд нар үнэхээр үгээ хэлэх эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа, тэгээд Их британид ирж байгаа над шиг нийгмийн идэвхтнүүдийг хамгаалж байдаг гэж үү? Тэгээд яг одоо энэ улс  Муамар Каддафийн хөвгүүд шиг тэр хүмүүсийг дэмжиж тусалж байгаа гэж үү?” гэж ярилцлага өгсөн байна. 

Ер нь интернет хэрэглэгчдийн хувийн мэдээллүүдийг хамгаалах асуудлууд сүүлийн үед улам бүх хурцаар тавигдаж яригдаж хэлэлцэгдэж байна. Мөн iPhone “ухаалаг” гар утас хэрэглэгчдийгээ мөрдөн мөгшиж тэдний хийж байгаа бүхнийг гадагш нь өөр сервер үрүү сэм дамжуулж байна гэж сэжиглэн Apple корпорацийн эсрэг АНУ ба Европт хэд хэдэн мөрдөн шалгалтуудыг нэгэнт эхлээд байгаа ажээ..

Олон хүмүүст тэдний бодож санаж хийж байгаа бүхнийг мөрдөн мөгшиж байгаа энэ “Том Ах”-ын тухай бодол үнэхээр яагаад ч таалагдахгүй байх аа...

Эх сурвалж: http://ubman.mn/policy-and-economica-in-our-life/3
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Олон нийтийн сүлжээнүүд сайн зүйл үү, эсвэл муу зүйл үү?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

2 Сэтгэгдэл


  • Зочин 2014/01/26
    facebook т нэгэнт зураг аа хийсэн л бол буцаад устгах боломжгүй устгах товч дарсан ч цаанаа жинхэнэ зураг нь байж л байдаг. Дараа тэр хүний архивийг цагдаагийн газар ч юм уу шаардлагатай газар нь үзий гэхэд бүх үүх түүх нь гараад л ирнэ

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/08/13
      neeree yumu?


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох