МЭДЭЭ НЭМЭХ  

Хүмүүс яагаад үхэхийн өмнө гэрэлтэй хонгил хардаг юм бол?

  • 5,887 уншсан
  • 5
  • 2014/08/02

Хүмүүс яагаад үхэхийн өмнө гэрэлтэй хонгил хардаг юм бол?

Хүн нас барахаар оюун санаа нь хаачдаг тухай эрдэмтэд удаан хугацаанд маргасаар байна. Клиник үхэлд орж үзсэн хүмүүс гол төлөв үзүүрт нь хурц гэрэл гялалзах хонгил дундуур явсан тухайгаа ярьдаг. Тэгвэл мэргэжилтнүүд судалгаа хийгээд ийм хонгил байж болохыг итгэлтэйгээр баталж байна. 

Туршилтыг Америкийн эрдэмтэд лабораторийн хулганууд дээр хийжээ. Гэтэл амьтад үхэхийн өмнө хүмүүсийн харсан шиг зүйлийг хардаг болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл хонгилийн үзүүр дэх гэрлийг хулганууд ч бас харжээ. 
Зүрх зогссоны дараа тархи хагас минут орчим ажиллана. Энэ хугацааны дотор цахилгаан энцефалограммын тусламжтайгаар тархины бүх эд эс дэх өндөр идэвхжлийг бичиж авсан байна. Үхэж буй тархинаас ялгарсан импульс “хонгилийн үзүүр дэх гэрэл”-ийг бий болгодог хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. 

Төслийн удирдагч Джимо Борджигиний хэлж буйгаар, энэ туршилт нь “угтдаг гэрэл” байдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталж, тайлбарласнаас гадна зарим таамаглалыг үгүйсгэж байна. Зөвхөн зүрх зогссоны дараа л тархи дээд зэргийн хүчтэй импульс цацруулдаг бөгөөд энэ нь хүнийг (амьтныг ч бас) хий хоосон зүйл харахад хүргэдэг гэжээ. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүмүүс яагаад үхэхийн өмнө гэрэлтэй хонгил хардаг юм бол?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2014/08/20
    shuud uheed daraan zalguulaad turj baigaagiin hereg yum bishvv turhduu haranhui gedsen dotroos nuheer garch irne bizdee harin ter clinic uhel geden turj baigaa nuhur zulbasnii hereg baih

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/14
    harj bui zuil n hii ym bol yagaad haragdana gj?????

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/04
    зүгээр л сүнс хүний бие орохдоо дээрээс нь ордог бол үхэсний дараа сүнс нь бөгсний нүхээр л гарч байгаа хэрэг ,,, гэж

    2 1 Хариу бичих
  • Зочин 2014/08/03
    Шар шувуу үхэхдээ нүд нь их өвддөг байх даа

    3 0 Хариу бичих
    • tseegii 2014/08/05
      xaxa yun so yum boddin :P


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох