МЭДЭЭ НЭМЭХ  

18-р зууны үеийн Европт ариун цэвэр ямар байсан тухай цочирдуулам баримтууд

  • 39,154 уншсан
  • 47
  • 2014/08/03

18-р зууны үеийн Европт ариун цэвэр ямар байсан тухай цочирдуулам баримтууд

19-р зуун гартал Европт байдал аймшигтай гэж хэлж болохоор байжээ. Та уншсан номондоо, үзсэн кинондоо бүү итгэ. Үнэн байдал тэс өөр байсан юм шүү. Харанхуй бүдүүлэг Дундад зуунаар тогтохгүй, бидний магтан дуулах дуртай Дахин сэргэлтийн үед ч, Ренессансийн үед ч ялгаагүй бохир заваан байдал ноёрхож байв. 

Тэр үеийн хүмүүс биеэ угаах талаар тун ч маруухан ойлголттой: нүцгэлэх нь нүгэл бус уу, бас даарчихвал хатгаа тусна гэдэг л байж. Халуун устай онгоц хэний ч ой тоонд орохгүй, түлээ мод маш үнэтэй, тэгээд ч гол хэрэглэгч болох шашныхан өөрсдийн дуртай шатаах ялаа арай ядан гүйцэтгэж, сүүлдээ мод олдохгүй гэмтнүүдийг тасчин хуваадаг болж, эцэстээ дугуйд хүлж цааш харуулдаг болсон гэнэ. 

Хааяа нэг зоригтон олдож халуун усанд орвол хувцастайгаа умбадаг байж. Ингэсээр 19-р зууны эцэс хүрчээ. Баячууд биеэс үнэртэх муухай үнэрийг их хэмжээний үнэртнээр дарахыг оролдовч байдлыг бүр ч дордуулж байв. 1880-аад онд анхны дезодорант гарч маш амжилттайгаар борлогдож эхэлсэн байна. 

Эмэгтэйчүүд биен дээрх үсээ огтхон ч тоодоггүй байв. Ер нь баруунд биеийн үстэй тэмцэх явдал 1920-иод оноос эхэлсэн гэдэг. Одоо ч зарим орны эмэгтэйчүүд биеийнхээ үсийг тэр чигээр нь л орхидог гэсэн шүү. 

Тэр үед хүмүүсийн гэр орон хүний биеийн ялгадас үнэртсэн туйлын бохир заваан орчин байжээ. Усан хоолойгүй учир ихэнх хүмүүс гэр орондоо суултуурт бие засаад, тэр нь тэсэхээ байсан хэн нэгэн хамгийн ойрхны цонхоор гаргаж хөнтрөх хүртэл өмхий үнэр үнэртүүлэн байсаар байна. Задгай жорлонгууд нилээд хожим бий болсон байна.

Ариун цэврийн цаас 18-р зууны сүүлчээр гарч иржээ. Энэ хүртэл хүмүүс гарын дорх материал ашигладаг байв. Баячууд “тансаглаж” даавууны өөдсөөр арчдаг байсан бол ядуус хуучин хувцасны тасархай, навч мөчир, хөвд, бүр гараараа ч арчдаг байсан гэнэ. Эртний ромчуудаас ч дор: тэд саваанд ороосон даавуу ашиглаад, дараа нь устай хувинд дүрж цэвэрлэдэг байжээ. 

Ор дэвсгэр нь элдэв шимэгчдээр буцалдаг байсан бөгөөд эл явдал 18-р зуунд оргил үедээ хүрч, хэд хэдэн удаа айхтар тахал өвчнүүдийг үүсгэсэн билээ. Викторианы үед ч шимэгчдийг хөөхийн тулд эмэгтэйчүүд  ороо керосинаар үрдэг байв.

Сар тутам тохиох эгзэгтэй өдрүүддээ зарим эмэгтэйчүүд хуучин даавууны өөдсийг дахин дахин хэрэглэдэг, түүнийгээ хатаахын тулд огтхон ч санаа зоволгүйгээр бусад зүйлтэй зэрэгцүүлэн ил өлгөдөг байв. Гэхдээ юу ч хэрэглэхгүйгээр хүндийн хүчний нөлөөнд автан хэнэггүй алхдаг бүсгүйчүүд ч байжээ. 

Хотын гудамж талбайгаар малын баас, хүний ялгадас, ялзарсан ургамлын үнэр хамар цоргин үнэртдэг байв.

Шүдний ариун цэвэр чигчлүүрээр ухах, даавуугаар зүлгэх төдийгөөр л хязгаарлагдаж байв. Жирэмслэлтийн үедээ витамин ихээр алддагаас болж эмэгтэйчүүдийн шүд бүр ч муу байлаа. 

Баячуудад зориулж Италийн Марвис компани 1700-гаад онд шүдний оо үйлдвэрлэж эхэлсэн ч хүмүүс шүдний оо авахаас илүүтэйгээр үмх мах авахыг илүүд үздэг байв. 

Энэ үед бөөсгүй хүн гэж байсангүй. Эмчилгээ нь мөнгөн ус! Хүмүүс бөөснөөс салахын тулд мөнгөн усыг идэж, арьсаа үрж солио өвчин тусч үхдэг байв. “Сайн тал” нь эхлээд бөөсийг устгадаг байжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
18-р зууны үеийн Европт ариун цэвэр ямар байсан тухай цочирдуулам баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

47 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/09
    би хувцас засварт ажилдаг байсны хувьд энэ хүмүүсийн ариун цэвэр ямар байдгыг сайн мэднэ.10 эмэгтэй өмдөө янзлууллаа гэхэд 8 нь заавал шээсний толботой орж ирдэг.эрчүүдийнх нь өмдний урдах дотор нь шээсэндээ түлэгдээд шар өнгөтэй болцон байдаг.настай хүмүүс нь бол бүгд шээстэй муухай үнэртэй хувцастай.харахад нүүр нь цайвар болоод нэг их анзаарагддаггүй боловч яг над шиг тулж ажилхад ийм л байдаг.манайхан барууныхан гээд үхтлээ шүтээд байдаг хүмүүс чинь ийм л балиар юмнууд байдаг юм шүү дээ.

    7 1 Хариу бичих
  • Зочин 2015/03/06
    Хүндийн хүчний нөлөөнд автаж алхана гэж юу гэсэн үг вэ?

    2 3 Хариу бичих
    • Зочин 2015/03/08
      доошоогоо л урсаа биз, өөр яав л гэж

    • Wazaan 2015/03/08
      хөлийн дагаал урсахгүй юу

    • OO 2015/03/08
      Шингэн зүйл хүндийн хүчний дагуу хаашаа урсах вэ?

  • Зочин 2015/03/06
    эх сурвалж нь энэ байна ш дээ. http://listverse.com/2012/10/22/10-revolting-facts-about-the-18th-century/

    1 2 Хариу бичих
  • Ezgui-zeluud-nutag-minu 2015/03/06
    Bidnii nuudelchin udam harin ch tsewer eruul orchind amidarch baisan bus uu

    6 1 Хариу бичих
    • Зочин 2015/09/07
      u we sai 1990onii exen xvrtel nil boos l bdag bsiishdee . bas xaa saigvi joom

    • Зочин 2015/03/09
      ай, юү л бол? бор эсгий бондойтол чихээд л бээвэг цээвэг гээд л хээв нэг алхдаг байсан биз

  • f 2015/03/06
    mongolcchuud odoo ch gudamjindaa sheej baasaar l bgaa

    6 5 Хариу бичих
    • mgl 2015/03/08
      Chi l tegdeg bh. Haha

  • Зочин 2015/03/06
    угаасаа суурин иргэншилтэй хүмүүс ийм байх нь аргагүй лд ээ, тэгтэл манай өвөг дээдсүүд өөрийнхөө баасны үнэриййг ч үнэртэж үзээгүй амьдарч байсан, хөдөө салхиний өөдөөс баагаад суухад салхи агаар үнэртээд гэж ямар зохиолч бичсэн байдаг байлаа...

    7 0 Хариу бичих
  • Зочин 2015/03/05
    Миний гайхдаг байсан зүйлүүдийг бичжээ. Тэр үед яаж усны асуудлаа шийддэг.байсан юм бол? Яаж.бие засаж усанд.ордог байсан юм бол? эмэгтэйчүүд.сарын найзынхаа асуудлыг яаж шийддэг байсан юм бол гэх мэт. Энэ дээр бичигдсэн бүгд үнэн гэдгийг би мэдэж байна

    6 0 Хариу бичих
  • zoya 2015/03/05
    Xaxa yu unshchihavdaaaa

    2 0 Хариу бичих
  • boko 2014/08/25
    aimaar yum, uhshaad tolgoi uuriin erhgvi zagnachihlaa gej..

    8 0 Хариу бичих
    • dook 2014/10/12
      haha yaag tegdiim bn

  • magic 2014/08/24
    france surchig yaagaad aldarshsaniig tovoggui medej bolno.paris uneheeriin omhii hot bsan yum bilrr

    20 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/24
    Кинооноосоо ийм байсан нь харагддагшдээ. Гоё мэдрэмжтэй бичсэн байнаа.

    4 0 Хариу бичих
  • Valentino 2014/08/22
    Yur ni bol tuhain uyd hamgiin tseverch bsan humuus bol arabchuud l bsan daa.

    8 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/15
    1320 ond tarwagan tahal owchin europiin hyn amiiin talaas ilyy huwiig ni awj yawsan yum shuudee ariun tsewer sahidag bsan bol ertnii egypt roma shig baihgyi yu

    3 0 Хариу бичих
    • Зочин 2015/09/07
      Bat haanii tsereguud 13 zuund europchuudtai baildaj baihdaa tahaltai tarwaga ashiglaj europchuudiin 60% iig ugui hiisen gedeg yria bas baidag yum bnlee

    • Zochin 2014/10/15
      Har tahal ch garsan tarvagan tahal ch garsan

    • Зочин 2014/09/06
      tarwagan tahal bish harhnaas bolj vssen har tahil degdsen

  • Зочин 2014/08/10
    Дундад зууны үеийн тухай кино, ном зохиолд дурдагдаж л байдаг байсан шүү дээ. 1900 оноос хойш л дэлхийн улс орнууд эрчимтэй сэргэн мандаж, хөгжиж байгаа шүү дээ. ялангуяа хими, физикийн шинжлэх ухаан хөгжсөнөөр...

    4 0 Хариу бичих
  • zochin 2014/08/06
    Ugaasaa oilgomjtoi shyy dee.Tariachid ni shavar ovookhoid,bajchuud ni chuluun tsaizand suudgaas oor jlgaa baikhgyi l baisan baikh.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/05
    14-р людвигийн үеийн нэгэн эрхэмийн бичиж үлдээснээр хаан ы ордон руу орохдоо муухай үнэрийг нь дарах гэж маш их үнэртэн цацдаг гэжээ, яагаад гэвэл хүмүүс хаа сайгүй биет засчихдаг учраас гэсэн байна лээ, дундад зуун ш дээ,гайхах юу бна

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/05
    Manaihan neeh deerdeed bhaargui bsaan 100han jiliin umnuh mongol bichlegench bdag um bnalee hotjood irheere hogder usersendee nuudelchin humuus

    2 7 Хариу бичих
  • Ganbaatar 2014/08/05
    Zaglmatnii ayin dainaar anh Tureg, Arabaas sauna.niitin haluun usnii tuhai oilgolttoi bolson.

    10 0 Хариу бичих
  • thh 2014/08/04
    ene unen shvv.

    3 0 Хариу бичих
  • - 2014/08/04
    юун түүх суплах гэж европын тухай үнэнийг хэлэхээр уурлаад байгаа хүн бас байнаа энэ бол үнэн түүх тэд анхнаасаа одоогын соёлтой байсан гэж бодоо юу МӨРӨӨД

    3 3 Хариу бичих
  • kuukeldei 2014/08/04
    Хөгшин Европ баасандаа живж байхад бидний өвөг дээдэс яадаг байсан байх нь вэ? Талын цэнгэг салхинд хөлгийн дэл дээр эрх дураараа давхиж байсан байх нь :)

    57 2 Хариу бичих
  • kk 2014/08/04
    bagtsaatai shaaldaa

    2 7 Хариу бичих
  • zzz 2014/08/04
    ymar eh survaljaas avsan medee ym be?Ene setguulch nertei bichih ymaa olj ydsan ymnud ymar ch medeelliin battai eh uusvergui ym bichij humuusiin tolgoig ugaahaa bolimoor ym. Uls oron bolgonii soel irgenshil uur uur baidag. Tuuhee jahan unshij sudlaach

    2 31 Хариу бичих
    • erguu-ats 2014/12/12
      өөрөө юм олж бичиж чадахгүй байж дандаа хүмүүсийн нийтлэл доор ямар эх сурвалж энээ тэрээ гэж донсосч байх юм энэ нэг лалар.

    • mn 2014/09/03
      yagaad uurlaad bga ni sonin ym. ihenh ulsiin tuuh guivuulgatai bdag.medeej nuudeliin soyl irgenshilgui ed hot nertei shavartaa ingej suuhaas yah bilee. uvgod maani goliin usand shumbaj agaar salhi chuluutei nevtreh gert amidarch, maliin buyniig edlej yvsan ym shuu. buh zuil aajimaar bii bolj hogjil ner zuuj bsan. ed iim bhaas haash zailah ve. yuga unshij sudaldag mal ve. cham shig teneg iim ym ch oilgohgui gadaadiig shutsen mal mini

    • Зочин 2014/09/02
      Мэдээлэл бол худлаа юу ч гэж бичиж болно үнэнээ нууна шүү дээ, хэн ч гэсэн, энэ бол үнэн байхаа

    • Зочин 2014/08/04
      Толгойдоо жоохон юм хийчээд хүн шүүмжил хоосон толгой минь.

    • Зочин 2014/08/04
      Өөрөө бичиг үсэг мэддэг болоод гадаад хэл гадарладаг бол дурын сайт руу ороод энэ тухай уншиж мэдээлэл аваад дараа нь олон юм ярь.

  • tulgaa 2014/08/03
    uneheer bohhir zawaanii tuil baij

    2 0 Хариу бичих
  • Sadist 2014/08/03
    Hajud n man mongolchud bol tsembeger yvsan bna shd

    6 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/03
    Zaa manaihan ch 100han jiliin umnu gudamjindaa baachihdag bsan humuusdee

    4 3 Хариу бичих
    • Зочин 2014/08/14
      odoo ch baasaar l gudamjindaa ugaadasaa asgasaar l

    • Зочин 2014/08/04
      ODOO CH BAASAAR L BGAA

  • Зочин 2014/08/03
    Майский гэж нэг орос судлаач, жуулчны 1900-аад оны үед монголоор аялаад бичсэн тэмдэглэлд бас л аймаар юм бичээтэй байдаг юм. Гэхдээ энд бичсэнээс харин арай гайгүй юм уу. Суурин иргэншилтэй улсын өмхий самхай үнэхээр аймаар байсан байж таарна. Нүүдэлчдийх байгальтайгаа ойрхон учраас арай дээр байсан байх аа.

    14 0 Хариу бичих
  • lola 2014/08/03
    eoeo harin manai 18r zuuni mongolchuud hamaagui tseverch uls baisan bn shd

    6 0 Хариу бичих
  • ts 2014/08/03
    ooo uhsen manai Mongolchuudiig haranhui buduuleg zavaan geed hutsaad bdag bsn harin manius chn hajuud ni tsembger yum bn hahahah shudnii oonii hereg bhgui aruulaa idchine 00 gevel haa saigui eldev uner tanar bhgui :D

    20 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/03
    Аймаар байжээ хээрхий.

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох