МЭДЭЭ НЭМЭХ  

Хорвоо ертөнцийг бид хичнээн бага мэддэг болохыг баталсан баримтууд

  • 14,146 уншсан
  • 24
  • 2014/08/04

Цэцэн хүн, эрдэмтэй хүн хоёр ямар ялгаатайг мэдэх үү? Цэцэн нь их зүйл мэддэгээ үргэлж зарлаж  явдаг бол, эрдэмтэй нь цаг ямагт юу ч мэдэхгүйдээ санаа зовниж суудаг. Хүн төрөлхтөн шинийг мэдэхийг эрэлхийлэх явцдаа шинжлэх ухаан гэдэг юмыг бий болгосон. Хэдий тийм ч орчлон хорвоод бидний мэдэхгүй зүйлс мөн их байна. Жишээ нь:

Бид яагаад унтдаг юм бэ? Бас яагаад зүүдэлдэг юм бол?

Шөнө болохоор манай гарагийн бүх хүмүүс унтаж, зарим нь зүүдэлж байдаг. Чухам яагаад гэдгийг хэн ч тайлж чадаагүй байна. Мэдээж олон янзын онол бий. Магадгүй, хүн зүүдний ачаар тархиа амрааж, стрессээс гардаг байж болох юм. Ирээдүйд бие махбодид юу учрах талаар нойрыг ашиглан судалгаа хийж болохыг эрдэмтэд баталж байна. Ингэж жишээ нь, Паркинсоны өвчин эсвэл оюуны хомсдлын эрсдэл байгаа үгүйг нойроор дамжуулан мэдэж болох аж. 

Нью-Мексикогийн эрдэмтдийн явуулсан туршилтын үр дүн бүр гайхалтай. Тусгай бэлтгэл хийсэн оролцогчид хар дарсан зүүдээ удирдаж, сэтгэл гутралын өвчнөөсөө салцгаасан байна. Бид зүүд нойрны учрыг тайлж чадвал маш олон тооны сонирхолтой зүйлсийг мэдэж авах болно доо. Одоохондоо амьдралынхаа гуравны нэгийг унтаж, зүүдэлж өнгөрөөж л байхаас. 


Үхлийн дараа юу болдог вэ?

Үхэл бол энэ ертөнцийн тайлагдаагүй нууцуудын нэг. Эрдэмтэд учрыг нь олохоор хичнээн оролдовч, хариултын оронд бүр ч олон асуулт гаргаж ирсээр байна. Эхний чухал асуудал бол клиник үхлийн асуудал юм. Клиник үхэлд орсон маш олон тооны хүмүүс биеэсээ гараад агаарт хөвж, хонгилоор явж, гэрэл харж, хөгжим сонсож байсан тухай ярьсан байдаг. Тэдний яриа бүгд ойролцоо, ижил байдаг нь хачирхалтай. Эдгээрийг хий юм харсан гэж хэлэхэд бас хэцүү, учир нь энэ үед уураг тархи болон, зүрхний ажиллагаа зогссон байна. 

2 дахь асуудал: Биологийн үхлийн дараа оюун санаа хаачдаг вэ? Энэ салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг, доктор Сэм Парниягийн хэлж буйгаар хүн үхсэнээсээ хойш 10 цагийн дотор эргэж амьдрах чадвартай байдаг гэнэ. Энэ нь махан бие амь орохоос өнгөрсөн ч оюун санаа нь оршсоор байдгийг харуулж байгаа хэрэг бус уу? 


Дэлхий дээр яагаад амьдрал үүссэн юм бэ?

Бид удтал эрэл хайгуул хийсний эцэст амьд эд эсийг бүтээгээд байна. Гэхдээ л биднийг тойрон буцалж байгаа амьдрал яагаад үүссэнийг мэддэггүй. Бидний лавтай мэдэж байгаа ганц зүйл бол 3,8 тэрбум жилийн өмнө молекулууд ер бусын нарийн химийн урвалд орсноор рибонуклеины хүчил үүсч, үүнээс амьдрал бий болсон явдал юм. 

Харин молекулууд ийм урвалд ороход чухам юу нөлөөлсөн нь оньсого хэвээр үлдэж байна. Амьдрал үүсэх агшинд бий болсон байсан тэр “коктейлийг” гарган авах нь эрдэмтэн бүрийн туйлын мөрөөдөл билээ.


Хязгааргүй ертөнцөд ямар хуулиуд үйлчилдэг юм бол?

Бидний олж мэдсэнээр Ертөнц тэлэгдэн томорч байна. Мөн түүний хөдөлгөөн хурдсаж байгаа нь  үгүйсгэх аргагүй баримтаар нотлогджээ. Уг нь таталцлалын хууль ёсоор удааширч, Их агшилтанд / Их тэсрэлтийн эсрэг процесс / бэлдэж байх ёстой. Ямар учраас энэ вэ? 

Олон эрдэмтэн үүнд Ертөнцийн гол хэсгийг бүрдүүлэгч хар энерги буюу хар материйг буруутгаж байна. Гэтэл энэ энерги, энэ матери хаанаас үүсдэг юм бэ? Тэд үнэхээр байдаг юм уу? Ертөнц ингэж өөрийн хуулиар амьдарч, бид зөвхөн тааварлахаас цаашгүй л сууж байх шив. 


Түүхийн оньсогууд

Бид түүхийг манай үеийг хүртэл бичигдэн ирсэн туульс мэтээр ойлгодог. Гэтэл он цагийн уртад түүхийн олон баримт гээгдэн хаягдаж, түүхийн хуудаснаа цагаан толбо гарсан байна. Эртний Ром, Грек мэтийн агуу гүрнүүд хүртэл бидэнд өөрсдийн тухай өчүүхэн бага мэдээлэл үлдээжээ. 

Бид зарим цаг үеийн тухай нилээд сайн мэднэ, харин зарим үе хэдэн зуунаараа оньсого шиг нууц  байна. Жишээ нь, 6-р зууны үеийн Британыг аваад үзье. Энэ үе бол Ромчуудын нөлөө үгүй болж, Христийн шашин дөнгөж үүсч эхэлж, Скандинавын орнууд хүчээ авч байсан үе байлаа. Гэтэл энэ чухал үеийн тухай  нэг ухаан солиотой ламын үлдээсэн номлол л бидэнд байна. 


Соёл урлаг ямар хэрэгтэй вэ?

Чухам яах гэж зураг зурж, шүлэг бичиж, ер нь ямар нэгэн уран бүтээл хийж байгааг нь асуувал олигтой хариулт өгөх хүн ховор биз. Учир нь хүн яагаад гэдгээ огт мэдэхгүйгээр энэ бүхнийг хийдэг байна. Жишээ нь, бид зураг зураад биологийн хувьд ч юмуу, ямар нэг хөгжил дэвшилд хүрсэнгүй. 

Ямар нэг уран бүтээл / хөгжим, баримал, уран зураг / туурвих нь тогосны өд лугаа адил, эсрэг хүйстний анхаарал татах, улмаар бэлгийн харьцаанд орж, үр удмаа үлдээх гэсэн оролдлого байж болзошгүй аж. 


Динозавруудын тухай

Эрт цагт манай гараг дээр одоогийнхтой харьцуулахын аргагүй өөр, хачин жигтэй амьтад амьдарч байсан тухай бид мэднэ. Гэхдээ тэдгээрийн ихэнхийг бид ой тойндоо оруулаа ч үгүй байгаа. Учир нь эдгээр амьтдын араг яс сая сая жилийн турш бүрэн бүтнээрээ хадгалагдаж манай үед хүрэхийн тулд геолог, уур амьсгалын маш нарийн нөхцөл боломж бүрдэх ёстой. 

Эрдэмтэд бараг бүтэн араг яс оллоо л гэдэг, гэвч одоогоор шинжлэх ухаанд мэдэгдэж буй динозавруудын бараг 59% -ийг багахан материал дээр тулгуурлан таамаглалын онолоор босгосон байдаг. Жишээ нь, 10 сая жил үргэлжилсэн Дундад Триасын эриний амьтдын ердөө хэдхэн яс л байдаг гээд бод доо. Ийм бага мэдээллийн уршгаар эрдэмтэд байнга алдаа гаргаж нэг амьтныг нөгөөтэй нь андуурах явдал элбэг тохиолддог.


Эртний уран зохиол

Зохиол бүтээл нь даян дэлхийд түгэн алдаршсан эртний их зохиолчдын тухай бид тун ч багыг мэднэ. Дэлхийн бүх театрууд Уильям Шекспирийн жүжгүүдийг өөрийн тайзан дээр тавихыг нэр төрийн хэрэг гэж үздэг атал алдарт зохиолчийн тухай мэдээллээр дэндүү хомс байдаг аж. Түүгээр ч барахгүй, ийм хүн ер байгаагүй, бүлэг зохиолчид ийм нэг нууц нэрийн дор бүтээлээ туурвиж байсан гэх таамаглал ч бий. 

Алдарт «Иллиада», «Одиссей» хоёрыг зохиогч, грекийн яруу найрагч Гомерийг аваад үзье л дээ. Ийм хүн амьдарч байсан юм гэнэлээ гэхээс л цаашгүй шүү дээ. Өнөөгийн бидний уншдаг, мэддэг зохиол жинхэнэ эх мөн, биш нь ч тодорхойгүй. Ромын утга зохиолоос ердөө хоёрхон ширхэг роман үлдсэн гэдэг. Ихэнх ном судрууд дайн дажны хөлд, гал түймэрт, газар хөдлөлтийн үеэр мөн харанхуй бүдүүлгүүдийн гарт үрэгдэж үгүй болсон нь нөхөж баршгүй гарз юм. 


Таталцлалын хүч

Ертөнц яагаад таталцлалын хүчинд захирагдахгүй байгаагийн учрыг хар матераар тайлбарлаж болно гэж дээр өгүүлсэн. Гэтэл таталцлал өөрөө өөрийнхөө хуулинд захирагддаггүй аж. Ертөнцийн 4 гол хүчнээс ганц таталцлал “өөртэйгээ тэрсэлдэж”, аливаа бие хэт жижгэрсэн тохиолдолд үйлчлэхээ больдог гэнэ. 

Ер нь таталцлал бол физикчдийн “толгойн өвчин” бөгөөд зарим нь таталцлалын хуулийг эрс үгүйсгэдэг байна. 


Ертөнцийн тухай онолууд цаг үргэлж өөрчлөгдсөөр байна.

Шинжлэх ухааныг та хөзрөөр барьсан байшин гэж төсөөлөн бод. Шинэ онол бүр энэ байшин дээр унах 10 тонн жинтэй төмөр бөмбөлөг гэж санавал та дээрх өгүүлбэрийн утгыг бүрнээ ойлгоно. 19-р зууны сүүлчээр хүн төрөлхтөн мэдлэгийн туйлд хүрлээ гэж үнэн голоосоо итгэж байв. Гэтэл Эйнштейн гэгч нөхөр гарч ирээд түүхэнд хамгийн алдартай нэгэн онолыг нийтлүүлснээс болж ертөнцийг үзэх үзэл сүйрэн унах нь тэр.


Дүгнэлт:

Орчин үед ч бид ертөнцийн тухай төсөөллөө ерөнхийд нь бүрдүүлчихээд байтал хар нүхнүүд бидний санаснаас шал өөрөөр “ авирлаж “ байна. Бид өнөөдөр шинжлэх ухааны цоо шинэ эргэлтийн босгон дээр ирчихээд байгаа бөгөөд энэ нь зарим нэг төлөвшиж тогтсон үзэл ойлголт шинэчлэгдэнэ гэсэн үг юм. 

Жишээ нь,  Чавхдасны онолоор бид Ертөнцийн хязгаараас удирддаг “голограмм” дотор амьдарч байж болзошгүй. Мэдээж, энэ нь батлагдсан онол биш ч, “туйлын үнэн” гэдэг нь хичнээн хачирхалтай ойлголт болохыг нотолж байгаа юм.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хорвоо ертөнцийг бид хичнээн бага мэддэг болохыг баталсан баримтууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

24 Сэтгэгдэл


  • Mr-Holmes 2014/10/30
    Muulsan t1 gej bga humuusiin yadaj 1 n ene niitleliin yadaj 1 hesegiin eseguutssen buruutgasan taamag onol devshuulchech.

    2 0 Хариу бичих
  • Зочин 2014/09/07
    Чавхдасны онолоор бид Ертөнцийн хязгаараас удирддаг “голограмм” дотор амьдарч байж болзошгүй. Энэ бас л нэг үг шүү. огторгуй хязгааргүй гэдэг. гэтэл аливаа юм бүхэн хязгаартай л байгаа. цэцгэнд амьдардаг улсыг нэг заан авардаг хүүхэлдэй киног санаж байнав бид тийм ч байж болох л юм

    14 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/18
    Энэ нэг л мэдээжийн2 ерөнхий, бөөрөнхий юм бичээд олигтой гаргалгаатай тайлбар алга даа

    3 4 Хариу бичих
    • bi 2014/10/29
      niitlel bolohoos zaawal tuiliin unend hurne gsn ug bish erdemtediin taamaglal ymar bgaag bidend hurgehiig zorisnoos ene n zuw buruu gj dugneh argagui chi joohon oilgoogui bh shig

  • Зочин 2014/08/18
    Би бол ямар нэг хүн бүхнийг мэдээд заавал үнэнийг бичнэ гэж туйлшрахгүй байх ёстой гэж бодож байна. хүн бүр л өөрийн зөв гэж боднош дээ. нэг хэсэг эрдэмтдийн санааг бичнэ.мөн өөр эсрэг зүйлийг ч гэсэн тавьж л байх ёстой бусуу.Ер нь шинжлэх ухаан гарцаагүй зөв гээд нотолчихсон юмыг бичихээр ийм маргаантай юмыг бичих нь зөв.

    5 0 Хариу бичих
    • ARD-TUMEN 2014/10/29
      Buren notlogdoogui uchiraas l batlagdaagui taavraas hetrehgui bn geed bn ym unshij bgaa bol oilgoj unshaach erdemtediin taavaruudiig l bichij tuunees bish iim tiim geegui bn loluudaaa

  • Зочин 2014/08/16
    end zarim humuus yum meddegui amitan gej doromjiloh gej bichsen gej bodohgui baina aa. Yamar ch baisan minii zugees ch gesen tiim zuv medeelliin eh uusver ene lav bish. orchuulj bichsen nom eswel setguul ni buruu baina eswel ene hun uuruu dutuu medlegee ergetsuulj bodolguigeer tulgaj bichdeg nuhur baina. Shinjleh uhaan ene hunii bichij baiga shig hedhen ugend bagtaagaad helchihdeg amarhan yum bish baihaa. yamar ch baisan chadval angli hel deer zuv medeelel olj unshih heregtei.

    2 2 Хариу бичих
    • bugd-l-uhaantai-boloh-gd 2014/10/29
      ene bol tanin medehuin site bolohoos shinjleh uhaanii institutiin site bishishdee bidend sonirhuulah gj l niitlel beldej bgaa bolohoos 100 huwi itge gsn ug bish, er n erdemted ch alddag gdgiig soyolt niigem gd bgaa tsag toolol ehelsen uyees l neg onol n nuguuguu uguisgeseer irsen, bid tuiliin unen gj bhguig oilgodog bolson tiimees etssiin hariultiig niitlegch bish bid oyun uhaandaa tungaah estoi bish uu

    • Зочин 2014/08/16
      Bas Zochin,2014-08-04 12:46 ene hunii helsen ni unen.

  • zochin- 2014/08/12
    jesus mohamed buddha er ni ali ni ch tugs hariult ogohgui shde. koran sudar ch geh shig.

    1 2 Хариу бичих
  • Зочин 2014/08/12
    bugdiig meddeg minii l zuv gej muurdug yovrop erdemted odool neg uhaarch baigaa bol sain l baina

    1 1 Хариу бичих
  • Зочин 2014/08/06
    ENE BUHNII HARIUG ZOVHON KORAN( QURAAN) SUDRAS L OLJ AVNA.

    1 16 Хариу бичих
    • ARD-TUMEN 2014/10/29
      MAI CHI _|_ allah buteesen geed hutsaach

  • humuust- 2014/08/04
    niitlel bichsen huniig teneg malaar n duudhaasaa umnu uuruu yu meddegee neg ergetsuuleed uzeech. nom unshdaggui fb gees uur medeelel avah nuhgui bj hun doromjilj uuriigoo gutaahaa bolimoor ym

    13 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/04
    goe goe nice. door bgaa yu ch chadahgui t1 malnuudiig tooh hereggui

    4 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/04
    энэ ямар тэнэг нийтлэл бэ?

    1 11 Хариу бичих
  • Зочин 2014/08/04
    ene niitleliig yuch bedehgui gar bichsen ni eswel olj tawisan ni todorhoi bna

    2 11 Хариу бичих
    • a 2014/08/04
      yum meddegeeree tegvel chi bichcheech

    • hehe 2014/08/04
      teneg

  • zak 2014/08/04
    tegeheer tsetsen hvn gej teneg hvn gesen vg yumuu

    1 0 Хариу бичих
    • zak 2014/08/11
      qwerty chi bitgii gutsarai namaig nom unshdaggvi gej henees duulaaw hvniig duraaraa dvgnehgvi shvv chi

    • Qwerty 2014/08/04
      Ug mushigaj suuhaar Nom erguulj suu

    • he 2014/08/04
      tim

  • s 2014/08/04
    dajgui medeelel bn ene barimtat kinog orchuulaad tawih boloj bn u? https://www.youtube.com/watch?v=Xsn3wpVAcjk

    4 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох