МЭДЭЭ НЭМЭХ  

“Женко”-г “угжсан” Худалдаа хөгжлийн банк буюу хуудуутай шүүхийн шийдвэр

  • 142 уншсан
  • 0
  • 2017/07/03

“Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” ард түмэнд падгүй. Хамгийн гол нь олсон мөнгөө хууль бус зүйлд, ард түмэн, төрийн өмчийг луйвардахад зарцуулахгүй байх ёстой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын тэргүүн тэрбумтнаар тодроод байгаа “сахал” Д.Эрдэнэбилэг түүний босс “Женко” Х.Баттулга, энэ хоёр эрхмийн утсан хүүхэлдэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар монгол төрийн эсрэг, ард түмнийхээ эсрэг нулимж байна.

УИХ-ын дарга тогтоол гаргаж, Засгийн газар нь УИХ-ын гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх гэж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх дээр гацаадаг нь ямар учиртай юм бэ? Энэ хүн бүх ард түмний төлөө ажиллаад байна уу, журмын хоёр нөхрийнхөө төлөө зүтгээд байна уу? Ядаж байхад яр гэгчээр “Монголиан коппер корпорейшн”-ийн талд шүүхийн шийдвэр гаргадаг М.Батзоригийн дарга нь нэгэн цагт “сахал” Д.Эрдэнэбилэгт хүчээ өгч явсан байдаг. Энэ хувь тохиол уу эсвэл хуулийг сулруулах нарийн төлөвлөсөн ажиллагаа юу. Бүр тодруулбал, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь гэдэг нөхөр 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкны Хуулийн газрын захирлаар ажиллаж байжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Женко” Х.Баттулга, “сахал” Д.Эрдэнэбилэг нар ард түмнээ арай л дэндүү даапаалаад байгаа юм бишүү. Цаашилбал, нэгэнт гэрэл цохьчихсон яах ч арга байхгүй гээд “сахал” Д.Эрдэнэбилэг улаан, цагаандаа гарч “Женко” Х.Баттулгыг санхүүжүүлж, ард түмний саналыг худалдаж авах зорилготой байсан Худалдаа хөгжлийн банкны дардастай нэг тэрбум 80 сая төгрөг Говь-Алтай аймгийн цагдаад баригдах нь тэр. Чичирнэ, чичирнэ гэхэд арай л дэндүү чичирч байна даа, дээрх гурван эрхэм. Ард түмний өмчийг луйвраар, авлигалаар өөрийн болгох гэж улайрч байгаа нь хэрээс хэтэрлээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“Женко”-г “угжсан” Худалдаа хөгжлийн банк буюу хуудуутай шүүхийн шийдвэр
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох