МЭДЭЭ НЭМЭХ  

О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсдийнхөө өрийг дарах гэж байна

  • 115 уншсан
  • 0
  • 2017/07/04

Өнөөдөр Монголын Ногоон нам, хамтарсан эвслүүд нийлж АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад хүргүүлсэн өр тэглэх шаардлага, Эрдэнэтийн 49 хувь, Баян-Өлгий аймгийн сонгуулийн луйврын талаар мэдэгдэл хийлээ. Тэдний зүгээс Баян-Өлгий аймаг руу биечлэн очиж, гараар тоолоход байлцсан бөгөөд ямар ч будилаан гараагүй гэв. Мөн сонгуулийн үеэр өр тэглэх нэрийдлээр залилан, луйврын шинж агуулсан зүйлийг Ардчилсан намыхан хийх гэж байгааг анхааруулсан юм. Учир нь иргэдийн цалингийн зээл, малчны зээл гэх мэт нийт 5.8 их наяд төгрөгийг улсаас төлөх юм бол эдийн засаг элгээрээ хэвтэж, төрийн албан хаагчдын цалин, хөгшидийн тэтгэврийг тавьж чадахгүйд хүрнэ. Энэ их хэмжээний мөнгө нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэж байгааг мөн хэлсэн.

Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар тэд өчигдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүх болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрэв маргааш гэхэд шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ дуулгасан. Мөн Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоо бий. Учир нь шүүх засаглалыг “базаж” байж Эрдэнэтийн 49 хувьд шийдвэр гаргуулсан хүн нь Ц.Элбэгдорж. Энэ хүн УИХ чуулганд Эрдэнэтийн 49 хувийн асуудлын талаар, Худалдаа хөгжлийн банкийг яаж өмөөрч байсныг ард түмэн бид мартаагүй гэлээ. Эцэст нь тэд энэ олон булхай, луйврыг хийж байгаа Ардчилсан нам татан буугдах ёстой гэсэн юм. 

О.Анир

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
О.Бум-Ялагч: Ардчилсан нам өр тэглэх нэрээр өөрсдийнхөө өрийг дарах гэж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох