МЭДЭЭ НЭМЭХ  

Японы гейша нарын тухай сонирхуулах нь

  • 18,066 уншсан
  • 16
  • 2014/08/04

«Гейша»  гэдэг нь японы «гэйся» буюу урлагийн хүн гэсэн үгнээс гаралтай юм байна. Жинхэнэ гейша нар нь хөнгөмсөг явдалт эмэгтэйчүүд ч биш, биеэ үнэлэгчид бүр ч бишээ. Гейша нь эр хүнийг ямар нэг асуудлаас нь ангижруулж, өөрийгөө хосгүй, нэр төртэй эр мэтээр үнэлэх уур амьсгалыг бүрдүүлэн, төгс жаргаах үүрэгтэй эмэгтэй юм. Дээрээс нь гейша загас наадуулах урлагийг чадварлаг эзэмшсэн байх ёстой бөгөөд түүнтэй өнгөрүүлсэн шөнийг эр хүн насан туршдаа мартах ёсгүй аж. Гэхдээ гейша нар хүссэн болгонтой энгэр зөрүүлэх албагүй. Тэд өөрсдөө сонгох эрхтэй. Гейшагийн таалалд нийцвээс өндөр хүндлэл хүлээсэн нэр төрийн хэрэг болдог байв.

17-р зууныг хүртэл гейша нар нь эрчүүд байсан бөгөөд тэд Японы феодлуудыг хөгжөөн баясгах алиа салбадайн үүргийг гүйцэтгэдэг байв. 18-р зууны дунд үе гэхэд эмэгтэйчүүд тэдний халааг бүрмөсөн авчээ. 19-р зууны үед Японы хот болгонд гейша нарын өргөө байдаг болж, эрчүүд тэнд өөрсдийгөө хорвоог эзэгнэгч мэтээр санадаг байлаа. 

Гейшад суралцах нь ашигтай ч их үнэтэй байв. Жинхэнэ гейшагийн ялгарах тэмдэг нь кимоногийн чамин бүслэлт байсан бөгөөд нурууны чанх ард байх эртний уламжлалт зангилааг мэргэжлийн хүний тусламжгүйгээр тайлж чаддаггүй байсан гэнэ. Гейша өдөр бүр 4-5 цагийг нүүр будалт, үс засалт, кимоно өмсөхдөө зарцуулдаг. Жинхэнэ япон кимоног оёдоггүй, энэ нь зүгээр л өндөр үнэтэй том торго байдаг бөгөөд хамаг учир нь бүслэлтэндээ байдаг гэнэ. 

Залуу гейша нар өдөрт 12 орчим цаг дуулах, бүжиглэх, зурах, сонирхолтой яриа өрнүүлэх, цай аягалах урлагт суралцана. Түүнчлэн сексийн урлагт суралцах гэж маш их хүч хөрөнгө, цаг зарцуулдаг байна. Саяхныг болтол онгоноороо байгаа гейшаг хижээл насны эрд сургахаар өгч тэр нь 7 хоногийн турш анхны хавьталтыг өвчингүйгээр давах хичээл заадаг байсан гэнэ. Сонирхолтой нь, гейшагийн орлого зарлагаа 300%-иар давдаг ажээ.

Хамгийн олон жил / 80 жил / ажилласан гейша бол Кокин-сама бөгөөд 100 настайдаа сямисэн хөгжмөөр гайхалтай сайхан тоглож, коута дууг дуулдаг байсан гэнэ. 

Дэлхийд хамгийн их алдаршсан гейша бол Минеко Ивасаки бөгөөд түүний амьдралаар «Гейшагийн дурсамж» кино хийгдсэн билээ. 
Статистик мэдээнээс үзвэл япончуудын ердөө 1% нь л гейшатай учирч үзсэн байдаг, учир нь гейшагийн үйлчилгээ маш үнэтэй. Ийм эмэгтэйтэй 2 цагийг өнгөрөөхөд л дундаж амьдралтай япон хүний жилийн орлогын дөрөвний нэг нь зарцуулагдах болно. 

Орчин үеийн Японд ч гэсэн гейшатай холбоотой шуугиан их гардаг. Жишээ нь, 1989 онд Ерөнхий сайд асан Со-сүкэ Уно огцрох өргөдлөө өгөхөөс өөр аргагүй болж байсан нь Мицуко Накамиси хэмээх гейша түүний нууц амраг болохоо хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр илчилсэнтэй холбоотой. Хамгийн сонирхолтой нь, огцрох гол шалтгаан нь Ерөнхий сайд гейша амрагтай байгаад илэрсэнд биш, харин түүнтэй маш бүдүүлэг харьцаж, бага хөлс төлж байсанд байжээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Японы гейша нарын тухай сонирхуулах нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

16 Сэтгэгдэл


  • Зочин 2015/05/22
    yponchuud neere alnaa buh ym urlag bolgotsn bie unelhiig hurtel urlag bolgood

    1 0 Хариу бичих
  • zochin 2014/08/22
    Delhii sunj ene buh zuil ugui bolbol ih zugeer baihiin

    1 0 Хариу бичих
  • tse 2014/08/12
    Nom ni goe sh de.Geisha,n tuuxiig utgaar ni oguulne.kino ni ontsgyi e.argagyi biz de.china.nyyd togloson yum chin.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/12
    Гейша нь "урлаг", "хүн" гэсэн утгатай 2 ханзаас бүрдсэн үг. Тэгэхлээр утга нь "урлагийн хүн" гэсэн үг.

    2 0 Хариу бичих
    • Зочин 2014/08/12
      Tegeed l bijjihsen bn shd yundaa dahin dahin dawtaad bgaan

  • baagii 2014/08/12
    yu lda geishagiin tuuh gdg kinog uzsen l bzde...teren deer geisha bol 1 ugeer helbel undur urtugtei ynhan shudee...manaihaar bol massajist l gsen ug...oilgoo manaihaan...

    1 6 Хариу бичих
  • Зочин 2014/08/08
    sonin setgegdel bichih yum oorsdiinhooroo shuud orchuulah yumaa gadaad ugiig mash hurdan zovlobgui manaihan tolgoi saitai gadaad helnii aviyastai ard tumen shuu

    0 0 Хариу бичих
  • erchvvd 2014/08/05
    эмэгтэйчүүд 2 эсвэл 3 хүнтэй унтчихвал янхан болдог юм бол эрчүүд юу болдог юм бэ Энэ дэлхийд эмэгтэйчүүдээс илүү эрчүүд олон хүнтэй хавьталд орсон бдаг нь тогтоогдсон шүү дэ

    25 0 Хариу бичих
  • zochin 2014/08/05
    Olon ertei untaj l bgaa bol yanhan l biz dee. Odoo ch gesen undur zeregleliin yanhanuud bj l bgaa sh dee. Ih goeoor tailbarlaj oilguulah gej hicheedeg ni l tednii davuu tal yum shiv dee.

    2 10 Хариу бичих
    • Зочин 2015/05/22
      tegvvl olon emegteitei untaj baigaa er yu yum ai ted nar odoo baatruud uu olon xutsdagiin \

  • tseegii 2014/08/04
    yamar gaihaltai yum be kk

    1 0 Хариу бичих
  • hehe 2014/08/04
    гей-шаа гомог шаа гэсэн утгатай үгнээс гаралтай шүү дээ. анх эрэгтэй хүмүүс байсан болохоор ийм нэр өгсөн юм

    3 15 Хариу бичих
    • haha 2014/08/28
      Togoljil bnshd lol humuus itgee shaa

    • haha 2014/08/06
      гомог шаа гэдэг үг япон хэлэнд байхгүй байлгүй дээ. Чи харин ёстой шаалаа даа хаха

    • Зочин 2014/08/05
      Omg dude u got some sense of humor

    • LOL 2014/08/04
      UNEN UUU


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох