МЭДЭЭ НЭМЭХ  

М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн

  • 249 уншсан
  • 0
  • 2017/07/06

УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод хандаж УИХ-ын даргын индэр дээрээс бууж хаврын чуулганы хаалтын хурлыг удирдахгүй байхыг санал болголоо. Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь түүний сурталчилгаа болж байна гэж үзсэн байна.  Айсан бүхэнд аргал хөдөлдгийн адилаар Ардчилсан намынхан УИХ-ын даргыг хуулиар хүлээсэн УИХ-ын чуулган удирдах ажлыг өөр бусад дарга нараараа хурал удирдуулахыг хүртэл санал болгож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд сошл сүлжээгээр явуулж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн АН-ын хар пиар нь хангалтгүй санагдсан учраас тэд ийм саналыг хаврын чуулганы сүүлчийн хуралдааны үеэр тавьж байна гэж ажиглагчид үзэж байна. 

УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд энэ саналыг тун ч хүлээцтэй хүлээн авлаа. Тэрээр УИХ-ын чуулганыг бүтэн жил удирдахдаа сөрөг хүчний цөөнх гишүүдийн үг хэлэх эрх чөлөөнд нэг ч удаа халдаж байсангүй. Түүгээр ч үл барам тэдний үг, дэвшүүлсэн саналд улстөрийн үүднээс бус эрүүл ухаанаар хандан хүлээн авч байхыг олонхид сануулж байсан удаатай. Энэ удаа ч мөн адил хүлээцтэй тэвчээртэй, эе эвийг эрхэмлэдэг гэдгээ харуулж УИХ-ын дэд дарга, АН-аас сонгогдсон Я.Санжмятавыг УИХ-ын чуулган удирдахыг урьсан.

Өмнөх парламентын үеийн УИХ-ын даргын ааш араншинг үзэгч та санаж байгаа байх. Ардчилсан намын экс дарга З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа гишүүдийн үг хэлэх эрхэнд нэг бус нилээн хэдэн удаа халдаж, заримдаа үг хэлээр хүртэл доромжилж байсан. 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргыг үүрэгт ажлаа өгч Монгол улсын ерөнхийлөгчийн сэнтий рүү явуулах саналаа битүүхэн илэрхийлчихлээ. Харин Миеэгомбын Энхболд цөөнхөө хүртэл хүндэлж, эвийг эрхэмлэж чаддаг жудагтай монгол эрийн зангараг гаргалаа. 


 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
М.Энхболд: Би цөөнхийн үгийг сонсдог хүн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох