МЭДЭЭ НЭМЭХ  

Сүхбаатар аймаг сонгогчдын ирцээрээ тэргүүлж байна

  • 759 уншсан
  • 0
  • 2017/07/07

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн талаар мэдээллээ. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 12:00 цагийн байдлаар cонгогчдын ирц 18.86 хувьтай байна.

Үүнээс орон нутагт ирц 17.33 хувьтай байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд сонгогчдын ирц 20.6 хувьтай байгаа аж. Аймгуудаас Сүхбаатар аймгийн ирц хамгийн өндөр буюу 22.4 хувьтай байгаа бол Дархан-Уул аймагт сонгогчдын ирц 19.4 хувь байгаа аж.

Дашрамд мэдээлэхэд, Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон анхан шатны санал хураалтын ирц 12 цагийн байдлаар улсын хэмжээнд 21.3 хувьтай байв. Энэ удаад сонгогчдын ирц өмнөхөөсөө бага зэрэг буурсан үзүүлэлтэй байна. Хэрэв дахин санал хураалтын ирц хүрэхгүй бол ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт явуулна. Иймд сонгогч та сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сүхбаатар аймаг сонгогчдын ирцээрээ тэргүүлж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох