МЭДЭЭ НЭМЭХ  

Сүхбаатарчууд шиг сонгуульдаа идэвхтэй оролцоорой

  • 262 уншсан
  • 0
  • 2017/07/07

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн талаарх ээлжит мэдээллээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтын явцын мэдээг 17:00 цагийн байдлаар танилцууллаа. Орон нутгаас 16:00 цагийн ирцийн мэдээлэл СЕХ-нд 17:00 цагт ирсэн.

Аймгийн дүнгээр ирц 38.1 хувьтай байгаа бол нийслэлд сонгогчдын ирц 38.85 хувьтай байгаа юм байна. Хамгийн бага ирцтэй нь Дорнод аймагт 30 хувьтай байгаа бол Сүхбаатар аймаг сонгогчдын ирц 44.1 хувьд хүрч тэргүүлж байгаа аж. Харин улсын дүнгээр ирц 38.44 хувьтай байна.

Дээрх ирцийн мэдээллийг өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон сонгуулийн мөн үеийн ирцийн мэдээтэй харьцуулахад аймгийн ирц 48 байсан бол өнөөдөр 38.1 хувьтай,  нийслэлийн дүнгээр 44 хувьтай байсан бол одоо 38 хувь, .улсын хэмжээнд 45 байсан бол одоо 38.44 байна гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцоллоо.

Мөн тэрээр ажлын хэсгийн ахлагч "Төв аймгийн саналын хуудсууд уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн.
Шалгаж үзэхэд бар кодны зураас дутуу хэвлэгдсэн байсан. Тйимээс бид саналыг гараар санал хураахад шилжүүлсэн. Мөн програм солих ажил хийж байна.
Төв аймаг 27 сумтай. 21 суманд нь засвар хийгээд явж байна. 6 суманд нь шалгалт хийгээд явж байна. Саналын хуудас яагаад буруу хэвлэгдсэнийг бид тогтооно. Урьдчилсан байдлаар саналын хуудсын эхийг бэлтгэхэд алдаа гарсан байж болзошгүй" гэлээ. 

2017 оны долдугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн байдлаар авсан мэдээллээр

  • Архангай 40.3 хувь
  • Баян-Өлгий 41.5 хувь
  • Баянхонгор 46.5 хувь
  • Булган 36.8 хувь
  • Говь-Алтай 38.8 хувь
  • Говьсүмбэр 44.1 хувь
  • Дорноговь 41.1 хувь
  • Дорнод 32 хувь
  • Дундговь 37.2 хувь
  • Завхан 43.5
  • Өвөрхангай 37.7 хувь
  • Өмнөговь 33.5 хувь
  • Сүхбаатар 44.1 хувь
  • Сэлэнгэ 36.3 хувь
  • Төв 38 хувь
  • Увс 41.2 хувь
  • Ховд 38.1 хувь
  • Хэнтий 36.5 хувь
  • Хөвсгөл 37.2 хувь
  • Дархан-Уул 33.6 хувь
  • Орхон 30.6 хувь

Аймгийн дүнгээр 38.1 хувийн ирцтэй байна. Аймгуудаас Дорнод 32 хувь, Өмнөговь 33.5 хувь, Дархан 33.6, Орхон 30.6 хувийн саналын ирцээр сүүл мушгиж байна.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сүхбаатарчууд шиг сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох