МЭДЭЭ НЭМЭХ  

41000 ОЮУТАНД ЗЭЭЛ ОЛГОНО

  • 102 уншсан
  • 1
  • 2017/08/13

Оюутны хөгжлийн зээлээр дамжуулан сургалтын төлбөрийн зээлд хамрагдах боломжийг Засгийн газраас өнгөрсөн онд гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, Сургалтын төрийн сан гэж байсныг өөрчлөн, Боловсролын зээлийн сан болгож, түүгээр дамжуулан оюутнуудад гурван төрлийн сургалтын зээлийг өнгөрсөн жилээс эхлэн олгохоор шийдвэрлэсэн юм.  Өнгөрсөн оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган суралцагч, хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоог Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-наас гаргаад байсан.  Мөн улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцдагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцдаг гэж мэдээлж байлаа.  Үүнээс 2016-2017 оны хичээлийн жилд нийт 1002 оюутан жилийн таван хувийн хүүтэй Оюутны хөгжлийн зээлийг авчээ. Зээлийг Хаан, Хас, Голомт, Улаанбаатар, Капитрон, Төрийн банк гэсэн зургаан арилжааны банкаар дамжуулан олгож буй аж. 20 хүрэхгүй хоногийн дараа эхлэх 2017-2018 оны хичээлийн жилийнхээ сургалтын төлбөрийг бэлэн төлөх боломжгүй ч, доорх шаардлагыг хангасан оюутнууд өнөөдөр ч дээр дурдсан зургаан арилжааны банкинд хандаж, зээлд хамрагдаж болох юм. Энэ хичээлийн жилд 41 мянга гаруй оюутныг зээлд хамруулах тооцоог Засгийн газраас гаргажээ. Оюутны хөгжлийн энэ зээлийн гол онцлог нь оюутан төгсөөд дипломоо заавал барьцаалах шаардлагагүй.

Үүнээс гадна малчин өрхийн оюутнууд зээл авах бол малчны зээлийн нөхцлөөр сургалтын төлбөрийг олгох аж. Мөн малчдын хүүхдүүд зээлээ эргэн төлөхдөө малчны зээлтэйгээ адилхан төлөх боломжтой. Энэ нь сар бүр банк орох шаардлагагүй. Жилд нэгээс хоёр удаа зээлээ бөөндөж, эргэн төлж болох юм. Оюутны хөгжлийн зээлийг 12 сарын турш тасралтгүй дээрх зургаан банк олгож байгааг салбарын яамнаас нь мэдээллээ. Өнгөрсөн жил энэхүү зээлд хамрагдсан оюутнууд ч эргэн төлөлтөө таслалдахгүй хийж буй гэнэ.

ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ

Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /

Богино хугацаатай зээл /1 жил /

Урт хугацаатай зээл /10 жил /

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;

Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;

Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;

Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

Урт хугацааны зээлийг зөвхөн өдрийн ангийн оюутанд олгох журамтай.

Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.

Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.

Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.

Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.

Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

Зээл хүссэн өргөдөл

Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/

Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар

Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

Зээлийн журмыг Энд дарж үзнэ үү.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
41000 ОЮУТАНД ЗЭЭЛ ОЛГОНО
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • eej 2017/08/17
    edgeer bankuud bugd urt hugatsaani zeel uguhgui bn le.bas biznes erheldeg togtmol bus orlogotoi hamtran zeeldegchtei huhhduuded uguhgui bnle,yah gej hudlaa yum yariad bicheed bdag um be,esvel ene banknuud chini dund ni zavhruulaad bgam bish u

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох