МЭДЭЭ НЭМЭХ  

Монголын бөхчүүд дэлхийн чансаанд эхний 20-д багтаж байна

  • 90 уншсан
  • 0
  • 2017/08/13

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 10 хүрэхгүй хоногийн дараа Францын нийслэл Парист эхлэх ДАШТ-ийг өмнөх дэлхийн чансааг гаргажээ. Өнгөрсөн сард болсон Али Алиевын нэрэмжит тэмцээн, “Poland Open”, Мадридын Гранпри, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн залуучуудын ДАШТ-ийг харгалзан үзэж уг чансааг гаргасан байна. Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй, эмэгтэй тус бүр тав бөх багтсан. Эмэгтэйчүүдийн 63кг-д өнгөрсөн долдугаар сард Польшийн нээлттэй тэмцээн болон Мадридын Гранприд түрүүлсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон хоёр байр урагшилж, аман хүзүүдсэн Соронзонболдын Батцэцэг энэ жилийн Азийн аваргад түрүүлсэн амжилтаар дөрөвдүгээр байрт бичигдэв. Харин эрэгтэйчүүдийн 57кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр ес, ОУХМ З.Занабазар 14, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран 16, 86кг-д П.Өнөрбат 18, 125кг-д ОУХМ Н.Золбоо 19, эмэгтэйчүүдийн 55кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 14, ОУХМ Э.Даваачимэг 17, 60кг-д ОУХМ Б.Шоовдор 12 дугаар байрт тус тус жагслаа. 

Эх сурвалж: www.unitedworldwrestling.org

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Монголын бөхчүүд дэлхийн чансаанд эхний 20-д багтаж байна
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох