МЭДЭЭ НЭМЭХ  

Энэтхэгт ганц хоногт 30 хүүхэд нас баржээ

  • 85 уншсан
  • 0
  • 1 сар

Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужийн эмнэлэгт 30 хүүхэд учир битүүлгээр нас баржээ. Уг хэрэгтэй холбогдуулан Энэтхэгийн хуулийн байгууллага  мөрдөн шалгалт явуулж эхэлсэн байна. Энэтхэгийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Уттар-Прадеш мужийн Горакур хотын эмнэлэгт  5-12 насны 30 хүүхэд өнгөрөгч пүрэв гарагаас баасанд шилжих өдрүүдэд нас барсан аж. Энэ бүх хүүхэд япон энцефалит хэмээх шумуулаар дамждаг өвчин гэсэн оноштойгоор эмчлүүлж байжээ. Хүүхдүүдийн өвдсөн гэх япон энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, шумуулаар дамжин халдварладаг, богино хугацаанд тархи, нугас, тархины зөөлөн бүрхүүлийг гэмтээдэг цочмог халдварт өвчин юм.

Мөрдөн байцаалтын эхний шатанд хүчил төрөгчийн аппаратанд хийдэг шингэн хүчил төрөгчийг нийлүүлэгч компани эмнэлэг төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн  улмаас нийлүүлэлтээ зогсоосноор хүүхдүүд хүчил төрөгчийн дутагдалд орж, амиа алдсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм.
Гэхдээ уг мэдээллийг Горакур  эмнэлгийн эмч үгүйсгэж байгаа аж.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Энэтхэгт ганц хоногт 30 хүүхэд нас баржээ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох