МЭДЭЭ НЭМЭХ  

Бүтээлч аавын хөгжилтэй зургууд

  • 358 уншсан
  • 0
  • 2017/08/13

Шолом Бер Соломоны уран бүтээлч сэтгэхүй, аавын зүгээс хийж буй хөгжилтэй зургууд нь Инстаграмд 13 мянган дагагчтай болгожээ. Энэ жил 36 настай Соломон 9 сартай охин Зое-тойгоо хамтдаа маш олон дүрийг бүтээжээ. Соломон, Зое хоёр нэг зураг авахад дунджаар 20 минут зарцуулдаг бөгөөд зураг авахуулахаасаа өмнө тухайн дүрийн хувцаслалт, орчин бүрдүүлэх зэрэгт хагас өдөр шаардагддаг байна. Бүтээлч, хөгжилтэй аав Соломоны Инстаграм хуудас охиноо төрөхөөс өмнө ч бүтээлч сэдэвтэй хөгжилтэй зургуудаар дүүрэн байжээ.

Шолом Бер Соломоны гэр бүл АНУ-ын Калифорнид амьдарцгаадаг. Тэрээр винтаж стилийн тавилгын дэлгүүр ажиллуулж, чөлөөт цагаараа охинтойгоо хамт олон янзын сэдвээр зураг авч, Инстаграм хуудсаа хөтлөдөг байна. Соломон, Зое хоёрын хөгжилтэй зургийг #dadlife, #instadad хаштагтайгаар сошиал ертөнцөөс үзэж болно.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Бүтээлч аавын хөгжилтэй зургууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох