МЭДЭЭ НЭМЭХ  

АНУ Украинд өндөр технологийн зэвсэг нийлүүлнэ

  • 103 уншсан
  • 0
  • 1 сар

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Херберт Макмастер Вашингтон Украины батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэж мэдэгджээ. Тэрээр MSNBC сувагт ярилцлага өгөхдөө энэ талаар ярьсан байна.

Үүний тулд яг ямар арга хэмжээ авахыг тэрээр тодорхой хэлээгүй ч “ОХУ Украины байдлыг тогтворгүй болгож байгаа нь АНУ-ын эрх ашигт харшилж байна” хэмээсэн нь Вашингтон Украинд өндөр технологийн зэр зэвсэг нийлүүлэх тухай өмнө гарсан яриаг баталсан хэрэг болсон гэж шинжээчид дүгнэж байна.

Украинд өндөр технологийн танк эсэргүүцэгч пуужин нийлүүлэх хүсэлтийг Пентагон өчигдөр Цагаан ордонд өргөн барьсан юм. яригдаж байгаа зэвсэг нь нийт үнийн дүн нь 50 сая ам.доллараар хэмжигдэх FGM-148 Javelin хэмээх цогцолбор бөгөөд нэг удаагийн буудлага нь 100 мянган ам.долларын өртөгтэй хийгддэг мундаг зэвсэг гэнэ.

НҮБ-ын хамгийн сүүлд гаргасан илтгэлд Украины хямралаас болж амь үрэгдсэн хүний тоо 10 мянга давсан хэмээн тэмдэглэжээ. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
АНУ Украинд өндөр технологийн зэвсэг нийлүүлнэ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох