МЭДЭЭ НЭМЭХ  

Шилдэг ОЮУТАНД дэмжлэг үзүүлэх ТӨСӨЛ

  • 103 уншсан
  • 0
  • 1 сар

JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГААС ШИЛДЭГ ОЮУТАНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТӨСЛИЙН УДИРДАМЖ

JCI Монгол байгууллага нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Бид чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд сурагчийн ширээнээс их дээд сургуульд элсэн, оюутны амьдралд хөл тавин орж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд дэмжлэг үзүүлэхээр нэгэн төслийг шинээр эхлүүлж байна.

Төслийн зорилго: Сургуулиа амжилттай төгсөж Монголын шилдэг их дээд сургуульд тэнцсэн ч сургалтын төлбөрөө төлөх боломжгүй байгаа хүүхэд, өсвөр үеийнхэнд бодит дэмжлэг үзүүлнэ.

Ивээн тэтгэлгийн хэмжээ: Тухайн сургуулийн 1-2-р дамжааны сургалтын төлбөр байна.

Хамрагдах оюутны тоо: 5 оюутан

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2017 оны 9 дүгээр сарын 10 хүртэл

Шийдвэр гаргах хугацаа: 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Өргөдөл ирүүлэх хаяг: [email protected]

Өргөдөл ирүүлэхэд бүрдүүлэх материал:

  1. Тухайн их дээд сургуульд тэнцсэнийг батлах бичиг баримт, хуулбарын хамт
  2. 1 дүгээр курсийн төлбөрийн хэмжээ
  3. 12-р анги төгссөн гэрчилгээний хуулбар
  4. Тэтгэлэгт хамрагдах шалтгаанаа тайлбарласан хүсэлт /word file/
  5. Тухайн сургууль болон мэргэжлээ сонгосон шалтгаан, суралцах төлөвлөгөө, өөрийн бусад давуу тал, амжилтыг илэрхийлсэн эсээ 300 үгэнд багтаан бичнэ. /word file/

Та энэхүү тэтгэлэгт хамрагдснаар:

 Тэтгэлэгт хамрагдан 2 дугаар курсээ амжилттай төгссөн оюутанд 3 болон 4 дүгээр курсийн сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор Улирлын амралт, Зуны амралт, Дадлагын хугацаанд JCI Монгол байгууллагын гишүүдийн компани, аж ахуйн нэгжид цалинтай дадлага хийх боломж олгоно. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Шилдэг ОЮУТАНД дэмжлэг үзүүлэх ТӨСӨЛ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох