МЭДЭЭ НЭМЭХ  

“САКУРА” бүрэн дунд сургуулийн ОНЦЛОХ 13 СУРГАЛТ

  • 216 уншсан
  • 0
  • 2017/08/21

СУУРЬ БОЛОВСРОЛ БОЛ ТАНЫ ХҮҮХДИЙН НАСАН ТУРШИЙН БАТАЛГАА 

Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэгчлэн суурь боловсрол бол таны насан туршийн баталгаа. Сургалтын орчин, сургалтын цогц програм, эцэг эхийн хандлага, ар гэрийн нөхцөл байдал, сурагчийн идэвх санаачлага, багш сурган хүмүүжүүлэгчийн ур чадвар, анги хамт олны харилцаа зэрэг маш олон хүчин зүйлээс сургалтын үр дүн хамаардаг. Эдгээрийн хоорондын нягт уялдаа холбоо, зохицол нь амжилтын гол үндэс болдог нь нууц биш.

Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээ www.newtwork.mn сайт уншигч таныг мэдээллийн эрин зуунд өөрт хэрэгтэй мэдээллээ шүүлтүүртэй олж авахад туслах үүднээс боловсролын чанараараа тэргүүлэгч сургуулиудыг танилцуулж буй. Энэ удаад математик, япон, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “САКУРА” бүрэн дунд сургуулийг ОНЦОЛЖ байна. Тус сургууль нь 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны хувийн сургуулиудын нэг билээ.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

САКУРА сургуульд элсэн орсон сурагч нэг бүрийн ирээдүйн зорилтот түвшинг ( goal ) нарийвчлан тодорхойлж, богино - дунд- урт хугацааны зорилтуудыг ( vision ) тавьж, багш-сурагч-эцэг эхийн хамтарсан багаар тэрхүү зорилгод хүрэх хамгийн дөт бөгөөд оновчтой арга замыг эрэлхийлдэг. Сургалтандаа баримталдаг үндсэн зарчмууд нь тус сургуулийн уриа үг болох "САРУУЛ ИРЭЭДҮЙ" тэй нягт уялдсан "Гурван-Э" бодлогод суурилсан байдаг. 

1. Эрдэм боловсролтой ирээдүй

2. Эрүүл чийрэг ирээдүй

3. Эв нэгдэлтэй ирээдүй

ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧТЭЙ 

 

Аливаа сургуулийг сонгохдоо та хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ. Ихэнх эцэг эхчүүд багш, боловсон хүчний чадавхийг судалдаг гэдэг. Тэгвэл “САКУРА” бүрэн дунд сургуульд Монгол Улсын Боловсролын салбарын тэргүүлэх зэрэгтэй багш, сурган хүмүүжүүлэгчдээс гадна мэргэжлийн өндөр түвшний гадаад багш нар ажилладаг. Тэд дэлхийн стандартад нийцсэн сургалтын дэвшилтэт арга зүйг нэвтрүүлж, шинэ стандартаар сургалтаа явуулдаг бөгөөд IT шинэ технологи дээр үндэслэсэн сургалтын цахим орчинг бүрэн нэвтрүүлжээ.

ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГЭЭР НЬ ХИЧЭЭЛЛЭДЭГ

Тус сургуулийн сурагчид бүгд дунд сургуулиа төгсөхдөө англи, япон хэлийг төгс эзэмшсэн байдгаараа давуу талтай. Тус сургуулийн сурагчид I ангиасаа эхлэн англи, япон хэл үздэг бөгөөд хэлний сургалтыг гадаад, монгол багш явуулдаг байна. Ингэхдээ тухайн сурагчийг хэлний түвшингээр нь групп болгон хичээллэдэг. Үүнээс гадна өөр сургуулиас шилжин суралцахыг хүссэн сурагчид “айх” зүйлгүй. Магадгүй зарим сурагчид англи, япон хэлний зохих түвшний  мэдлэггүй байлаа ч яг тэр түвшнээс нь эхлэн зааж, сургадаг аж. Үүний үр дүнд тухайн сурагч хэсэг хугацааны дараа бусадтайгаа ижил түвшинд очиж, хоцрогдол нь арилдаг байна.

ЕРӨНХИЙ ЭРДМИЙГ СТАНДАРТААС ДЭЭГҮҮР ЭЗЭМШҮҮЛДЭГ

САКУРА сургуулийн нэг бас давуу тал нь сурагч нэг бүрийн түвшинг тогтмол ахиулахыг эрхэмлэж, Ерөнхий эрдмийг бусад дунд сургуулиудын стандартаас дээгүүр эзэмшүүлдэг гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, дэлхийн боловсролын жишиг стандартад нийцэхүйц  сургалтын хөтөлбөртэй аж.

ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ БҮЛЭГТЭЙ

Бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь “Өдөр өнжүүлэх” байдаг шүү дээ. Тэгвэл тус сургуулийн удирдлагууд энэ асуудлыг бүрэн шийдэж, Өдөр өнжүүлэх бүлэгтэй юм байна. Сургуулийнхаа орчинд хүүхэд давтлага дугуйланд үнэ төлбөргүй хамрагдан өглөөний 8:30-аас 17:30 минут хүртэл сургалтын тасралтгүй үйл ажиллагаанд хамрагдан хоцрогдлоо нөхөх, хичээлээ бататгах, хөгжих, хичээлээс гадуурх үйл ажиллгаанд хамрагдах боломжоор хангадаг.

СУРГУУЛИЙН АВТОБУСААР ҮЙЛЧИЛДЭГ

Мөн сурагчдынхаа аюулгүй, найдвартай, тав тухтай зорчих нөхцлийг хангах зорилгоор автобусаар үйлчилдэг ба дөрвөн чиглэлээр өглөө, оройн ээлжинд сурагчдыг хүргэж өгдөг.

20 ТӨРЛИЙН ДУГУЙЛАН-ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Сурагчдынхаа сонирхолд тулгуурлан сургууль дээрээ 20 төрлийн дугуйлан хичээллүүлж, тэдий авьяас чадвар, бие бялдарыг хөгжүүлдэг. Сурагчид нь өөрийн хүссэн дугуйлангаа сонгож хичээллэх бүрэн боломжтой. Эдгээр дугуйлангийн үнэ нь сургалтынх нь төлбөрт багтжээ.

АНГИ ДҮҮРГЭЛТ НЬ 15-18 СУРАГЧТАЙ

Нэг ангид 15-18 сурагч хичээллэдэг. Түүнчлэн 1-р анги нь хоёр багштай учраас хүүхэд нэг бүрт хүрч ажилладаг.

УСАН БАССЕЙН, IQ, ШАТРЫН СУРГАЛТТАЙ 

Сургалтынх нь хөтөлбөрт усан бассейн, IQ, шатарын сургалт багтсан байдаг. Сурагчид нь долоо хоногт хоёр цагаар “River Club”-ийн усан бассейнд хичээллэдэг.

СУРАГЧДАА ЖИЛ БҮР ЯПОНД ХЭЛНИЙ ДАДЛАГАД ХАМРУУЛДАГ

Тус сургуулийн удирдлагууд жил бүр багш, сурагчдаа Японд урт болон богино хугацааны зуны сургалтад хамруулж, хэлний мэдлэгийг нь дээшлүүлдэг байна. Ингэхдээ 10-12 дугаар ангийн сурагчдынхаа зардлыг 100 хувь, Өнгөрөгч хичээлийн жилд 6-9 дүгээр ангийн сурагчдынхаа онгоцны тийзийн 40 хувийг сургуулийнх нь захиргаа хариуцсан аж.

 

АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДЫНХАА СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ 10-100 ХУВЬ ХӨНГӨЛДӨГ

Амжилттай суралцаж буй сурагчдаа сургалтынх нь төлбөрөөс 10-100 хүртэлх хувиар хөнгөлөх болон мөнгөн урамшуулал олгодог байна. Энэхүү урамшууллыг Шинэ жил болон Хаврын баярыг тохиолдуулан жилд хоёр удаа олгодог. 

ЯПОНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАНА 

Тус сургуулийн амжилттай төгсөгчид Японы их, дээд сургууль, коллежид 100 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцах боломжтой. Энэ хүрээнд нэлээд олон сурагч тэтгэлэгт хамрагдан, тус улсад суралцаж байгаа аж. Мөн сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд жил бүр сурлагын амжилт гаргасан сурагчид Японы ахлах болон дунд сургуульд гурван сараас нэг жил хүртэлх хугацаагаар суралцдаг.

 

ТӨГСӨГЧ БҮР ХҮССЭН СУРГУУЛЬДАА ХҮССЭН МЭРГЭЖЛЭЭРЭЭ ЭЛСДЭГ

Сакура дунд сургуулийн багш нар сурагчдаа XI ангиас нь эхлэн Элсэлтий ерөнхий шалгалт /ЭЕШ/-д бэлдүүлж, нэмэлт давтлага өгдөг аж. Тиймдээ ч тус сургуулийн сурагчид оноогоороо ЭЕШ дүнг ямагт тэргүүлдэг.

Энэ амжилтаараа төгсөгчдийн 60 хувь нь гадаадын их дээд сургуульд дэвшин суралцдаг бол бусад дотоотын тэргүүлэх их дээд сургуульд ордог юм билээ.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“САКУРА” бүрэн дунд сургуулийн ОНЦЛОХ 13 СУРГАЛТ
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох