МЭДЭЭ НЭМЭХ  

“САКУРА” сургуулийн багш, сурагчид Японд ээлжит зуны сургалтдаа хамрагдлаа

  • 98 уншсан
  • 0
  • 1 сар

Математик, Япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “САКУРА” бүрэн дунд сургуулийн сурагчид Японы Токио хотоор аялаж, зуны сургалтдаа хамрагдаад иржээ. Тус сургуулийн удирдлагууд сурагчдынхаа япон хэлний чадварыг дээшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон Японы Токио хот болон Улаанбаатар хотноо зуны сургалт зохион байгуулж, сурагчдынхаа хэлний мэдлэг, танин мэдэх чадварыг дээшлүүлдэг аж.

САКУРА” сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 18 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургуулийн хамт дэлхийн стандартад нийцсэн сургалтын дэвшилтэт арга зүйг нэвтрүүлж, боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэн, сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэн, суралцагчдынхаа авьяас билгийг нээн хөгжүүлж ажилласны үр дүнд жилээс жилд төгсөгчдийн тоо нэмэгдэхийн сацуу сурагчид нь сурлагынхаа амжилтаар ямагт тэргүүлэх болсныг Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/-ийн онооноос харж болох гэнэ.

Түүнчлэн “САКУРА” бүрэн дунд сургуулийн нэг онцлог нь сургалтын бүх үйл ажиллагаа нь сургалтынхаа төлбөртөө багтсан байдгаараа давуу талтай юм байна.

Тухайлбал, Ерөнхий эрдмийг стандартаас дээгүүр эзэмшүүлэх сургалт, Англи, Япон хэлний сургалт нь анги харгалзахгүй сурагчийн хэлний түвшингээр хичээлдэг /үндсэн гадаад, монгол багштай/, Япон улсад 100 хувийн тэтгэлэгээр суралцуулах болон Зуны аялал, дадлага, 20 төрлийн дугуйлан, Усан спорт сургалтын хичээл, Давтлага, Өдөр өнжүүлэх зэргээс гадна олон төрлийн нийгэм хүмүүжлийн ажлыг сургалтдаа тусгаж өгчээ.

Анги дүүргэлтийн тоо бага учраас багш нар нь хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломжтой байдаг аж.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
“САКУРА” сургуулийн багш, сурагчид Японд ээлжит зуны сургалтдаа хамрагдлаа
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох