МЭДЭЭ НЭМЭХ  

Амьтны ертөнцийн өндөр хурдтангууд

  • 3,011 уншсан
  • 0
  • 2014/08/06

Амьтны ертөнц ч өөрийн рекордтой гэнэ. Ямар амьтан хамгийн хурдан нисэж, сэлж, давхиж, мөлхдөгийг мэдэхийг хүсвэл дараах мэдээг уншаарай. 

Хамгийн хурдан шувуу – Эгэл шонхор (Falco peregrinus)

Энэхүү махчин шувуу нь Антарктидаас бусад тивд тааралдана. Манай гарагийн хамгийн хурдан шувуу болоод зогсохгүй, мөн хамгийн хурдан амьд биет юм. Тэрээр цагт 322 км хүртэл хурдалж чаддаг аж. 


Хамгийн хурдан морь – Английн хурдан хүлэгнүүд

Английн цэвэр цусны морьд хамгийн хурдан, цагт 60 км давхидаг гэнэ. Бүр тодруулбал, Бич Рэкит нэртэй азарга 409,26 метр зайг цагт 69,69 км хурдлан туулж рекорд тогтоож байжээ. 


Хамгийн хурдан загас – Дарвуулт загас (Istiophorus platypterus)

Алганын төрлийн энэ загас бүх далай тэнгисийн усанд амьдарч чадах боловч бүлээн, дулаан усыг эрхэмлэдэг. Маш аюултай махчин бөгөөд цагт 100 км хурдалж чаддаг. АНУ-ын Флорида муж улсад загасчдын лагерьт хийсэн туршилтан дээр энэ загас 91 метрийг 3 секундын дотор туулсан нь 109 км/цаг хурдалсан гэсэн үг юм.


Хамгийн хурдан араатан – Үчимбэр (Acinonyx jubatus)

Үчимбэр гэтэж олзоо занганд оруулдаггүй, хөөж барьдгаараа муурны овгийн бусад амьтдаас ялгаатай. Гэхдээ л олзондоо 10 орчим метр ойртож, богино зайд хөөж барихыг эрмэлздэг. Давхих үедээ цагт 110-115 км хурдалдаг бөгөөд ердөө 2 секундын дотор 75 км/цаг хурдыг гаргаж чаддаг гэнэ. Тэрээр 6-8 метр урт харайдаг аж.


Хамгийн хурдан нохой - грейхаунд

Энэ талаар санал зөрөлдөөнтэй байдаг ч Английн анч борз нохой туулай гүйцэж барьдаг гэнэ. Гэхдээ л 1994-03-05-нд Австралид бүртгэгдсэн мэдээгээр Стар Тайтл нэрт грейхаунд 67,32 км/цаг хурдалж рекорд тогтоожээ.


Хамгийн хурдан муур – египетийн мау

Энэхүү муур нь маш эрч хүчтэй, хөдөлгөөнтэй амьтан бөгөөд цагт 58 км давхиж чаддаг гэнэ. Мөн харах, сонсох, үнэрлэх чадвар нь ер бусын өндөр хөгжсөн гэдэг.  


Хамгийн хурдан могой - мамба

Энэ могойн албан ёсоор бүртгэгдсэн хурд нь 11,3 км/цаг боловч, модон дээр үүнээс ч хурдан мөлхдөг гэнэ. Түүнээс гадна дэлхий дээрх хамгийн хортой могойнуудын тоонд орно. 


Хамгийн хурдан яст мэлхий -  Арьсан нуруут яст мэлхий (Dermochelys coriacea)

Хамгийн хурдан хэвлээр явагч болох энэ амьтан усан дотор 35 км/цаг хурдлах чадвартай ажээ. Түүний биеийн урт 1,8-2,1 метр, жин нь 450 кг хүрдэг. Гэхдээ 1988 онд Их Британы Харлект 2,91 метр урттай, 961,1 кг жинтэй эрэгчин мэлхийг барьсан гэдэг. 


Хамгийн хурдан шавж

Энэ тохиолдолд хуурай газрын, агаарын гэж ангилах нь зөв байх. 

Хуурай газрын хамгийн хурдан шавжаар америк жоом тодроод байна. Түүний хурд цагт 5,4 км гэнэ. 1 секундын дотор өөрийн биеийн уртаас 50 дахин урт зайг туулж чаддаг ажээ.  Түүнийг хүний хэмжээсэнд аваачвал цагт 330 км хурдлана гэсэн үг юм. 

Агаарт дээд амжилт тогтоогч шавж бол Austrophlebia costalis зүйлийн тэмээлзгэнэ юм байна. Энэ тэмээлзгэнэ цагт 52 км зайг нисэн туулдаг аж.

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Амьтны ертөнцийн өндөр хурдтангууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох