МЭДЭЭ НЭМЭХ  

Зуны улиралд хэрэглэхгүй байх хүнсний бүтээгдэхүүн

  • 2,613 уншсан
  • 4
  • 2014/08/07

Зарим хүнсний зүйл зуны халуунд амархан мууддаг. Тэр тусам зах дээр байгаа “шинэхэн” бүтээгдэхүүний чанар маш эргэлзээтэй. 

 

Аарцтай, кремтэй, эклертэй нарийн боовнууд

Дотроо хавчуургатай талх, боов нь халуунд маш хурдан эсч мууддаг. Зарим тохиолдолд 2 цаг л тэсдэг. Иймээс шинэхэн боовыг халуун дээр нь идэж дуусгах хэрэгтэй. Аян замд авч явахын хэрэггүй шүү. 


Загас

Загасны лангуу нь зуны улиралд «хориотой бүс». Бүр идмээр санагдаад байвал нэр хүндтэй томоохон дэлгүүрээс авсан нь дээр. Тэгэхдээ сайн шалгаж аваарай. Шинэхэн загасны загалмай хурц улаан өнгөтэй, нүд нь ширгээгүй, тунгалаг, гадна тал нь  нягт, чанга, өөрийн нь үнэрээс өөр зүйл үнэртэхгүй байх ёстой. Хатаасан загас авсан ч үүнийг санаарай. 


Сүү ба сүүн бүтээгдэхүүн

Манайхан зуны цагт л гэдсээ цайлгахыг боддог болохоор хэрэглэхээс аргагүй. Гэхдээ шалгарсан найдвартай хүнээсээ л авсан нь өлзий болно. Тараг, аарц нь бактер үржих туйлын таатай орчин гэдгийг хүн бүр мэднэ. Харин ундааны саванд хийсэн сүү бол мини-химийн үйлдвэр гэж мэдэх үү? 


Өндөг

Өндөг халуунд маш хурдан мууддаг. Иймд сар өдрийг нь харахаас гадна хөнгөхөн сэгсэрч үз. Шинэхэн өндөг бол чимээ гарахгүй. Авч болно. Гэртээ байгаа өндгийг шалгахдаа савтай усанд хийгээд хар. Ёроол руу нь суувал идэж болно, хөвөөд гараад ирвэл хогийн сав руу чулуудаж орхиорой. 


Хавч

Манайхан хавч иддэггүй ч хэрэг болж магад гээд оруулахаар шийдлээ. Чанасан хавч бол “табу”. Шинэ, бүр шинэхэн,  дөнгөж сая барьсан, амьд, арзаганан хөдөлж, сүүлээ хавчсан хавчийг л идэж болно.  

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Зуны улиралд хэрэглэхгүй байх хүнсний бүтээгдэхүүн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • war 2014/08/08
    Hehe tegeed yu idhiin?

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/08/08
      Сайтуудын сэтгэгдлийг ерөнхийд нь хархаар л дээрх нөхөр шиг хэцүү хэцүү гарууд их байх юм даа

    • Зочин 2014/08/08
      ehe humuus jin yamar mul boljihson ym

  • Zochin 2014/08/08
    Minii medeheer ene baysnzurhiin zah deer undug zardag languunuud hurgugch bhgyi 1-s busad ni. Mergejliin hyanslt uy hardagiig bi er oilgohgyi um .ter gants languunaas ni hurgugchnuusuu unduguu uguuch geheer yalgaagyi saya l gargaj tavisan geed ugduggyi. Srga hemjee svch uguuch hyanalt gej bdag bol

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох