МЭДЭЭ НЭМЭХ  

Хүйтэн шүршүүрт орох нь

  • 4,450 уншсан
  • 6
  • 2014/08/07

Өглөөнөөс эхлээд орой хүртэл эрч хүчээ хадгалж чадахаар биеэ “цэнэглэх” нэг арга бий. Цай хоол энд огт хамаагүй шүү. Ердөө л хүйтэн шүршүүрийн тухай ярьж байна. Тиймээ, энэ бол энергээ нөөцөлж, базааж авах хамгийн үр дүнтэй арга юм. Бас халуун усанд чинь ч хэмнэлттэй. Тэгэхлээр, эрүүл мэнд, түрийвч, хүрээлэн байгаа орчноо бодоод өглөө бүр хүйтэн шүршүүрт орж сурцгаая! 

Хүмүүс хэдэн зуун жилийн өмнөөс л хүйтэн ус бие бялдрыг төгс чийрэгжүүлж, зарим талаар эмчилгээ болдгийг мэддэг байжээ. Хүйтэн ус нь анальгетикийн үүрэг гүйцэтгэж булчин шөрмөс, үе мөчний өвчинг намдаадаг байна. Мөн организм дахь бодисын солилцоог идэвхжүүлж, ядаргааг тайлан, эрч хүчээр дүүргэдэг ажээ. Үүний зэрэгцээ манай цаг үеийн жинхэнэ “хар нүх” болсон депрессээс эмчлэх чадвартай нь нотлогдоод байгаа билээ. 

Бид хүйтэн усны урсгал дор зогссоноор цусны эргэлтээ сайжруулж, биеэс хорт бодисыг хурдан гадагшлахад тусалж, үрэвслийн процессийг бууруулан, даралтаа тогтворжуулж, дархлааны системийг идэвхжүүлж өгдөг байна. Бас нэг сайхан зүйл бол: арьс толийн чангарч, үс өтгөрөн, сэтгэл санаа сэргэж ирдэг ажээ. 

Хэрэв та одооноос эхэлж хүйтэн усны ид шидийг үзэхээр шийдсэн бол дараах хэдэн санамжийг тогтоох нь зүйтэй.

  • Юуны өмнө, танай гэр, угаалгын өрөө чинь хангалттай дулаахан байх ёстой. 
  • Шүршүүрт орохдоо эхлээд хэвийн бүлээн усанд орно, дараа нь шүршүүрээс холдож халуун усаа хаагаад хүйтэн усан дор өлмийгөө тавьж үз. Тэвчиж суртлаа түр хүлээгээд аажмаар хөл, гар, нүүрээ угааж биеэ дасгах хэрэгтэй. Харин дараа нь шүршүүрт бүтэн биеэрээ орно. Эхний удаа 5 секунд байхад л хангалттай. Чамлах хэрэггүй. Хүйтэн усанд аажмаар дасах хэрэгтэй. Хожим нь өвөл цооногт орох цаг ирнэ.
  • Одоо алчуураар сайтар арчина. Энэ нь биеийг дулаацуулж өгдөг. Ингээд л өдрийн турш “асаалттай” байх цэнэгээ авчихлаа! 

Анхааруулах зүйл: 

Хэрвээ та зүрх судасны өвчин, Рейны эмгэг /артерийн судасны үрэвсэл /, цус багадалт зэрэг эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай бол эхлээд заавал эмчээс зөвлөгөө аваарай. Сайн эмч танд тохирсон хөтөлбөрийг дор нь зохиогоод өгөх болно. 

 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хүйтэн шүршүүрт орох нь
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • wowka2 2014/08/12
    Shrshyyrgyi bol manaid ireed orj bai batsaanaa

    0 0 Хариу бичих
  • wowka- 2014/08/08
    shvrshvvrgvi ailni yah be bannidaa oroh yumuu heleech

    1 1 Хариу бичих
    • Зочин 2016/09/09
      учираа олоол оролдоо

    • Зочин 2014/08/26
      tegehl baih

    • lol 2014/08/09
      Pohhaa Buur neg albatai yum shig... eejdee ochij erhel batsaanaa ;)

    • Зочин 2014/08/08
      yu geed t1teed bgaan


Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох