МЭДЭЭ НЭМЭХ  

Жүжигчин Киану Ривз: Амьдралын үнэн

  • 7,976 уншсан
  • 10
  • 2014/08/08

" Матрикс дахин ачаалагдсан нь " киноны хэсэг.

Keanu гэдэг нь гавай хэлээр «Уулын сэрүүн салхи» гэсэн утгатай аж. 


Кианугийн эцэг Сэмуэль Ноулин Ривз гавай, хятадын эрлийз бөгөөд эх Патрик нь англи бүсгүй юм байна. 


" Хурд " киноны хэсэг.


Киану өөрийн шүтэн бишрэгчдийн захиаг огт уншдаггүй, учир нь тэнд бичигдсэн байж болзошгүй зүйлийн төлөө хариуцлага хүлээхийг хүсдэггүй аж. Харин захидал уншиж байх цагийг ойр дотнынхонтойгоо өнгөрүүлэхийг илүүд үздэг гэнэ. 


Киану болон түүний эгч Ким нар багадаа диcлексия өвчнөөр өвдөж байжээ. (хэл ярианы сааталтай, унших чадвараар муу) Одоо ч түүний зожиг занг энэ өвчинтэй нь холбон тайлбарладаг. 


" Константин " киноны хэсэг.


Киануд компьютер огт байхгүй гэнэ. Компьютер дээр тэр шатар л тоглодог байна.


Киану хүүхэдтэй болохоос маш их айдаг, учир нь ертөнц түүнийг ихээр айлгадаг гэнэ. Гэхдээ тэр өөрийгөө бүх зүйлээ золиослон дурлаж хайрлах чадвартай гэж үздэг. 


" 47 Ронин " киноны хэсэг.


Жүжигчин маань «Dogstar» хамтлагт бас-гитар тоглодог байснаа, 2002 онд найз Роб Мейлхаузын хамтаар «Becky» гэдэг шинэ хамтлагт оржээ. 


Хүүхэд наснаасаа хоккей сонирхдог байсан ба амьдралаа мотоциклгүйгээр төсөөлдөггүй гэнэ.  Киануд 3 мотоцикл бий. 


" Үүлэн дээгүүр аялсан нь " киноны хэсэг.


 «Давалгаан дээр» кинонд тоглосноос хойш серфинг сонирхох болсон тэрээр «Сүр бадруулсан нь» киноны дараа морин спортын хорхойтон болжээ.


Киану — солгой гэнэ. Тэр 3 эгчтэй. 


" Дэлхий зогссон өдөр " киноны хэсэг.


2005-01-31-нд Киану Ривз Голливудын алдрын цэцэрлэгт өөрийн одтой болжээ. 


Маш өндөр шан харамж (11 сая доллар) амласан ч «Хурд» киноны 2-р ангид тоглохоос татгалзаж,   «Чөтгөрийн өмгөөлөгч» кинонд Аль Пачино, Шарлиз Терон нартай хамт тоглохыг илүүд үзжээ. Тэр ч байтугай Аль Пачиног урихын тулд өөрт оногдох хувиас хасахыг ч зөвшөөрсөн гэдэг. 


" Дракула " киноны хэсэг.


2001 онд Ривзийн найз бүсгүй Дженнифер Сайм автын ослоор нас барсан байна. Тиймээс Киану аюулгүйн бүсийг сурталчилсан рекламанд тоглож, найз бүсгүйгээ аварч чадаагүй ч өөр хэн нэгэнд туслахыг хүсчээ. 


Энэ явдлаас нэг жилийн өмнө Дженифер, Киану хоёрын охин эхийн хэвлийд байхдаа осолдож амьгүй төрсөн байна. Киану хоёр хайртай хүнээ зэрэгцүүлэн оршуулсан гэдэг. 


Киану Канад болон Британы иргэн юм байна. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Жүжигчин Киану Ривз: Амьдралын үнэн
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

10 Сэтгэгдэл


  • Alisa 2015/09/13
    Unen tasarhai saihan zaluu bsan odoo joohon hugshirch. Zojig amidrah sonirholgui ntr ni magadgui mash undur tuwshind hursen suns bolowch zorilgoo aldsanaas bas uurtei en tentseh humuustei uchirch chadaaguigees bolson bh. BUDDHA giin duriig uneheer goy gargasan

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/18
    magadgvi minii amidaral tvvniihtei adilhan gej helehgvi ch tostei l yum. amidaral gedeg chine zowlon shvvdee...hamgiin hetsvv n aliwaag oilgoson ch oorchlogdohgvi, oilgoogvi ch oorchlogdohgvi. harin ch oilgoh tusam ilvv zowno. -Tooroldoj yawah saihan, Harin bodit vnen l aimshigtai Albert Camus

    0 0 Хариу бичих
  • Bas-neg-sonin 2014/08/15
    Ter arhind durtai. Gehdee hezee ch tansag restorand ordoggui. Yagaad gevel tend dandaa hudal huurmag novshnuud baidag uchiraas ter. Delguurees arhi avaad shuud oron gergui< manaihaar bol transheiniihan> humuustei tasartalaa arhidaad ugluu ni gudamjind sereed ahiad shariig ni tailj ugiid yavdag gedggiig Feople setguulees unshij bsn. . Lav l suuliin 10 garan jil gudamjind arhi uuj b na. Gudamjnii humuus hezee ch 2 nuur gargadaggui gej helsen udaatai.

    5 0 Хариу бичих
  • Z 2014/08/11
    Keanu-iin amidarliig bodoh tusam amidraliig bvgdiig ogoorson met sanagddag.. hairtai bvh hvmvvs n vhsen. Amidarliin vneniig olson yum shig aldar ner mongo togrog gd bvgdiig orhij zowhon ooriinhooroo l ywdag

    0 0 Хариу бичих
  • - 2014/08/10
    нэрнийх нь утга сайхан юм ааа

    0 0 Хариу бичих
  • CV 2014/08/09
    Oor zondoo goy medee ni bgashdee, gudamjnii huntei hamt hool iddeg, metrogoor uilchluuldeg, engiin daruu geed ted nariig ni orhigduuljee

    1 4 Хариу бичих
    • AHAP 2014/08/09
      Тэд нарыг нь хүн болгон л бараг мэднэ шд. Эд нар нь харин сонсоогүй баримтууд байна.

  • Зочин 2014/08/08
    Хайртай жүжигчин маань

    7 0 Хариу бичих
  • hun-bna 2014/08/08
    ymar hetsuu azguim be

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/08
    uneheer uruwdultei zaluu

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох