МЭДЭЭ НЭМЭХ  

Хятадын ганц бие залуусын зах

  • 6,389 уншсан
  • 5
  • 2014/08/08

Шанхай хотын төвд орших метроны станцийн орчимд амралтын өдрүүдээр нэг сонин юм болдог. Тэр хавийн цэцэрлэг өөрсдийн баян чинээлэг боловч, ганцаардмал үрсийнхээ амьдралыг нь төвхнүүлж өгөх гэсэн настангуудаар дүүрдэг байна. 

Настай ээж аав нар хонгор хайртай үрийнхээ тухай бүх мэдээллийг бичсэн цаасыг нандигнан  бариад жижиг сандал дээр өглөөнөөс үдэш болтол сууна. 

Аз жаргал хайсан хэн боловч энд ирж санал болгож буй залуу, эсвэл бүсгүйн талаарх бүх мэдээлэл: нэр ус, нас, өндөр, жин, мөн орлогын хэмжээг сонирхож болно. 

Харин “бараа”-ны зураг байхгүй байх нь элбэг. 

Хэрэв худалдан авагчид анкет таалагдвал залуу эсвэл бүсгүйн зургийг авч, нэмэлт асуултыг тавих ажээ. Дараа нь эцэг эх өөрийн хүүхдэд олж авсан мэдээллээ дамжуулна. Хэрэв залуу, эсвэл бүсгүйд энэ мэдээлэл таалагдвал сая зургийг нь үзүүлдэг байна. 

Үүнээс цааш юу болдог нь тодорхойгүй ч залуучууд ийм маягаар танилцахыг төдийлөн таалдаггүй бололтой.  

Энд аав ээжүүдийн хажуугаар гэр бүл зуучлалын албаныхан бас сууж байдаг гэнэ. 

Мөн л санаа зовнисон эцэг эхийн хөлсөлсөн хүмүүс энд суугаад ажиг сэжиг аваагүй ганц бие бизнесменүүдийг пиардаж байх нь энүүхэнд. 

Хэргийн учир нь: хэдийгээр ганц бие хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрдөггүй ч зуучлалын ийм хэлбэр яахын аргагүй хэрэгтэй болоод байгаад оршино. Ганц хүүхдийн бодлого Хятадын хүн амын хүйсийн тэнцвэрийг алдагдуулж, эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ хэд дахин олширчээ. Дээрээс нь хятад эмэгтэйчүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох нь элбэгшиж, харин хятад эрчүүд гадаадын бүү хэл, нутаг нэгт бүсгүйчүүдээ ч олж суухад бэрхтэй болсон гэнэ. 

Ингээд л аргаа барсан эцэг эх нь хүүхдийнхээ амьдралын асуудлыг гартаа авч, Шанхайн төв дэх цэцэрлэгт гудамжийг зорих болсон хэрэг ажээ. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хятадын ганц бие залуусын зах
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

5 Сэтгэгдэл


  • Зочин 2015/03/28
    haanaas nuhur oldgiin bilee kkk

    0 0 Хариу бичих
  • t 2015/02/20
    jungaa uh

    0 0 Хариу бичих
  • zochin 2014/11/10
    manai huuhnuud gej ireed muulah um chi uuruu tiim uu sevgui hun baij chadah uu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/11/10
    Манай хүүхнүүд юу бодож байна даа? Янханчилж байсанаас дээр бишүү?

    0 1 Хариу бичих
  • Зочин 2014/08/08
    Manaid ch gesen iim zah garval heregtei l uym bn.

    3 4 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох