МЭДЭЭ НЭМЭХ  

Inside Job / Өөрсдөө дотроосоо хийсэн ажил

  • 5,266 уншсан
  • 6
  • 2014/01/26

Киноны нэр : Өөрсдөө дотроосоо хийсэн ажил

Оригинал нэр: Inside Job

Гарсан он: 2010

Улс: АНУ 

Жанр: баримтат кино, хүн төрөлхтний эсрэг санхүү-эдийн засгийн гэмт хэрэг

Найруулагч: Чарльз Фергюсон

Хэл: Монгол хэл дээр бүрэн орчуулж дуу оруулсан (Х.Болорболд, Б.Оюун)

Үргэлжлэх хугацаа: 2 хэсэг нийлээд 1 цаг 56 минут орчим

Оролцсон: Мэтт Дэймон, William Ackman, Дэниэл Элперт, Джонатан Элперт, Sigridur Benediktsdottir, Willem Buiter, John Campbell, John Campbell, Dominique Strauss-Kahn  г.м 

Товч агуулга:

2008 онд АНУ-с эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал одоогоор дэлхийн бүх улс орнуудыг хамарсан асар том санхүү-эдийн засгийн системийн хямрал болон өрнөж одоо хир үргэлжилсээр чухам юунд хүргэх нь тодорхойгүй байсаар байгаа билээ. Энэ хямрал зөвхөн эхэн үедээ дэлхийн нийт эдийн засагт 20 триллион долларын хохирол учруулж олон арван сая хүмүүс орон сууцууд, ажлын байруудаа, мөнгөн хадгаламжуудаа алдсан юм. 

Энэхүү баримтат кинонд 1929 оны Их хямралаас ч илүү гүн гүнзгий, асар их үнэ өртөгтэй нь улам бүр тодорхой болж байгаа одоогийн энэхүү хямралыг үүсгэсэн уг шалтгаанууд, холбогдох баримт нотолгоонуудыг нарийн шүүн судалдаг.  

Энэ баримтат кинонд дэлхийн мөнгө - санхүүгийн системийг тодорхойлогч зарим гол хүмүүс, топ улстөрчид ба нэрт сэтгүүлчдээс авсан телеярилцлагууд мөн бусад олон олон баримт, нотолгоонуудад үндэслэж  дэлхийн санхүүгийн төв болсон Уолл Стриитэд бүхэл бүтэн гэмт бүлэглэлүүд хэрхэн үүсч гарч ирж эцэстээ тэд улстөрчдийг цаашлаад банк-санхүү, эдийн засгийг зохицуулах үүрэгтэй төрийн байгууллагуудыг хүртэл худалдан авсан байгаа бодит үнэнийг дэлхийн дахинд дэлгэсэн юм.  

Мөн одоогийн энэ "чөлөөт зах зээлийн эдийн засгийн шинжлэх ухааныг" хүртэл далдуур худалдан авч нийгмийн ухаан, эдийн засгийн боловсрол нэрийн дор чухам юуг нэвтрүүлж  байгаа тухай аймшигт үнэнийг бидний өмнө дэлгэж байна.  

Энэхүү баримтат кино нь АНУ, Баруун Европт жинхэнэ шуугиан тарьж нийгмийн олонхийн гайхшрал, эгдүүцлийг төрүүлсээр байгаа ажээ...

Энэ кино одоогоор 2011 оны баримтат киноны Оскар, мөн Канн, Торонто, Тельюраид, Нью-Йоркын кино наадмуудын баримтат киноны тэргүүн шагналууд  авсан байна.

МЯНГА СУРГИЙГ НЬ СОНСНООС НЭГ УДАА ҮЗ ГЭЖ ҮГ БИЙ...

Энэ баримтат киног дүрсгүйгээр зөвхөн дууг нь сонсохыг хүсвэл доорх хэсгээс сонсоно уу

Жич: Үзээд ойлгосны (!) дараа үнэхээр хэлэх ч үг олдохгүй...  Харамсалтай нь, монголчууд бодит байдал ийм байдгийг мэдэхгүй, эцэг өвгөдийнхөө өвлүүлсэн газар нутаг, байгалийн баялагаа зарж үрэн таран хийж байгаад ч болов "хөгжил, цэцэглэлтэнд" хүрэх юм байна гэж мөрөөдөж суугаа боловч  дэлхийн санхүүгийн /мөнгө, хувьцааны/ ертөнцийн тухай бараг юу ч мэдэхгүй, гадныхны "халамжлан зааж" өгсөн дөнгөж өнгөц зүйлүүдэд итгэж нүдээ аниад хаашаа ч юм үсрэх гээд сууж байна...

Гаднынхан, эрх баригчдын хэлж ярьж ухуулж ятгаж байгаа чихэр шиг гоё сонсогдох элдэвийн үг /тэд үүнийгээ өөрсдийнхөө тэр цаад утгаар хэлж ярьж байхад харин олонхи монголчууд тэдгээр үгсийн утга санааг нь ойлгохгүйгээр зөвхөн манайд хэвшсэн ердийн тэр утгаар нь "ойлгож" толгой дохиж суудаг...  [Innocent] /, амлалтуудыг нь сонсож горьдож суухаас өөр улс орнуудад болсон адал балмад явдлуудыг нь энэ БАРИМТАТ КИНОНООС үзээрэй, тэгээд дараа нь өөрсдийн дүгнэлтийг хийгээрэй... Та ийм юм байдаг, ийм үйл явдлууд болсон гэдгийг магадгүй төсөөлөх ч үгүй байгаа... учир нь таны тархинд ТВ, ОНМХ-р дамжуулан чихэж байгаа гадаадын мэдээллийн ихэнхи нь тархины угаалга байдгийг ойлгох бас нэг боломж бол энэ баримтат кино юм...

МАНАЙ ЭРХ БАРИГЧИД НЕОЛИБЕРАЛИЗМЫН МАНАНД ТӨӨРСӨН, МӨН МОНГОЛЫН НИЙГЭМ - ТҮМЭН ОЛОН ЭНЭ ТАЛ ДЭЭР "ХАРАНХУЙ БАЙХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ" БОЛСОН БАЙГАА НЬ ИЙМ ЭРСДЭЛИЙГ БҮҮР Ч ИХ БОЛГОЖ БАЙНА...

ГАДААДЫН ЖИРИЙН ШУДАРГА ИРГЭД - ХҮН АМЫНХ НЬ 99 ХУВИЙН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИТОЙ БИД ЭВ САНААНЫ НЭГДЭЛТЭЙ БАЙНА. 

МОНГОЛЧУУД БИД НЭГ ЭХ ОРОН - НЭГ ХУВЬ ЗАЯАТАЙ ГЭДГЭЭ ОЙЛГОХ УХАМСАРЛАХ ЦАГ ХЭДИЙНЭ БОЛЖЭЭ.


Энэ баримтат киноны саунд трек (зөвхөн дууг нь)-ийг доорхи холбоосоор орж татан аваад компьютер эсвэл гар утсандаа суулгаад сонсож болно.

Файлын нэр: Inside Job_mgl_sound track_by_ubman.mn

Формат: mp3

Хэмжээ: 49,7 МВ

Татан авах холбоос: http://depositfiles.com/files/woyoxtav1

Та нарын чухам юуг яаж ойлгож байгаа, юуг ойлгохгүй байгаа нь их чухал байна. Бичээрэй...

"Мэдэхгүйгээ хүмүүсээс асуугаад мэдэж учрыг нь олж авах нь

Мэдэхгүй байж асуухгүйгээр бүх насаараа тэнэг явахаас дээр"  

"Зөв тавьсан асуулт л зөв хариултыг дагуулдаг" гэдэг үгс байдгийг санаж яваарай.

Эх сурвалж: http://ubman.mn/documentary-films/41-nowadays-actu
Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Inside Job / Өөрсдөө дотроосоо хийсэн ажил
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

6 Сэтгэгдэл


  • Зочин 2014/01/29
    http://viva.mn/post/94 2 р анги нь энд байна

    2 0 Хариу бичих
  • tulga 2014/01/28
    medehgui chadahgui zuiliinhee daisan bh ymar ichguurtei ym be 2 dygaaar heseg n haana aas yaj uzeh??

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/28
    2 dahi heseg n haana bgaan boloo

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/27
    iPad дээрээс үзэж болохгүй байна youtube дээр хийгээд өгөөч дүрстэй нь үзмээр байна :)

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/27
    vzej bolohgui bna yahuu hu

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/01/27
    zevuun ain

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох