МЭДЭЭ НЭМЭХ  

Oluulaa.org платформын танилцуулга

  • 1,163 уншсан
  • 3
  • 2014/08/08

Хийх болсон үндэслэл:

Өнөөдөр улс орны хөгжилд чухал түлхэц болохуйц олон мэдлэг чадвар, бүтээлч санаа, инженерийн шийдэл, оюуны бүтээлүүд хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй (бизнесийн эхлэлтийн хөрөнгө хүрэлцэхгүйбанкны шаардлагыг хангах барьцаа хөрөнгө, үйл ажиллагаа байхгүй, зээлийн хүү өндөр гэх мэт) байдлаас шалтгаалан бүтээгдэхүүн үйлчилгээ болж, дотоодын болон гадаад зах зээлд нэвтэрч чадалгүй орхигдож байна.

Асуулт:

  • Бид энэ хэвээрээ байгаад байх уу, эсвэл хэн нэгэн ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой юу?

Хариулт:

  • Энэ асуудлыг хэн нэгэн биш, харин бид олуулаа нийлээд шийдэж болно.

Энэ хариултын үндсэн дээр “Олуулаа хөгжил” ТББ-ыг байгуулан, өмнө нь вэбсайтын төсөл дээр ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан бид www.oluulaa.org платформыг бүтээж хөгжүүлэлт дээр ажиллаж байна.

WWW.OLUULAA.ORG гэж юу вэ?

Төсөл санаачлагч болон Төсөл дэмжигчдийг холбон, санхүүжилт бий болгох цогц үйлчилгээ бүхий үйл ажиллагаа явуулах Crowdfunding буюу Олуулаа санхүүжүүлэх платформ юм. Өөрөөр хэлбэл энэхүү платформ нь Төсөл санаачлагчийн зүгээс олон нийтийн асуудлыг шийдвэрлэсэн, бүтээлч, үр өгөөжтэй, байх шаардлагын дагуу өөрийн төслөө нээлттэй оруулж, түүнийг нь хувь хүн болон албан байгууллагууд, олон улсын сангууд хандив, дэмжлэг, бүтээгдэхүүнийг нь урьдчилан худалдан авах зэрэг хэлбэрээр чөлөөтэй санхүүжүүлэх үйл явц юм.

Платформын давуу тал:

  • Шинэ санаа, төсөл, түүнийгээ хэрэгжүүлэх зорилготой хэн бүхэнд нээлттэй.
  • Вэб дээр суурилсан бөгөөд хаанаас ч, хэзээ ч төслүүдтэй танилцаж болно. Мөн гар утасны апликейшн хийгдэж байна.  
  • Цахим төлбөр тооцоонд холбогдсон учир төслийг тэр дор нь дэмжих, санхүүжүүлэх боломжтой.
  • Банкны төлбөр тооцооны системд холбогдсон учир дэмжлэгээ бэлнээр данс руу хийх, цахим шилжүүлэг хийх, мобайл дансаар шилжүүлэх аль ч тохиолдолд таны дэмжлэг вэбсайт дээр realtime буюу шууд харагдана.
  • Төсөл санаачлагч төслийн танилцуулгаа заавал видео хэлбэрээр өөрөө танилцуулна. Төслийн санаа, нийт зардал, тооцоо, санхүүжилт цуглах үйл явц нь нийтэд нээлттэй явагдана.

“1,000,000 пиксел” маркетингийн кампанит ажил

Платформыг хөгжүүлэхтэй холбоотойгоор “Олуулаа хөгжил” ТББ –аас  “1,000,000 пиксел” маркетингийн кампанит ажлыг зохион байгуулж байна. Тус аян нь Oluulaa.org платформын үйл ажиллагааг дэмжиж байгаа хувь хүн болон албан байгууллага Oluulaa.org вэбсайт дээрх 1,000,000 пикселээс худалдан авч өөрийн байгууллага болон компаний брэнд бүтээгдэхүүнийг байршуулах ба энэхүү дэмжлэгээр цугласан мөнгө нь тус платформын цаашдын хөгжүүлэлтэнд зарцуулагдах болно.

Аяны зорилго:

“1,000,000 пиксел” аян нь Oluulaa.org платформыг бүтээх, үйл ажиллагааг нь тасалдалгүй авч явах санхүүжилтийг ХАНДИВ – СУРТАЛЧИЛГАА хэлбэрээр бий болгох маркетингийн кампанит ажил юм.  

Ажиллагаа:

Та  вэбсайт руу орж  Oluulaa.org платформ болон “1,000,000 пиксел” аяны зорилготой танилцаад пикселээр хэмжигдсэн зайнаас өөрийн дэмжлэгийн хэмжээгээр худалдан авч дараах 4 зүйлийг бөглөх бөгөөд энэ нь таны дэмжлэгийг бид нийтэд мэдээлэх сурталчилгаа болж вэбсайт дээр байнга байршина.

  1. Сурталчилгааны хэмжээ сонгох /100px ба түүнээс дээш...../
  2. Зураг /хувь хүн бол өөрийн, компани бол брэндийн нэр бүхий зургаа оруулна/,
  3. Тайлбар үг /100 тэмдэгтэд багтсан сурталчилгааны үг/,
  4. Холбоос /Зурган дээр дарахад вэбсайт, фэйсбүүк хуудасны гэх мэт холбоосууд байна/
  5. Утасны дугаар
  6. И-мэйл хаяг

Төлбөр тооцоо:  

Дэмжлэгийг дараах байдлаар хийх боломжтой.

  • Онлайнаар төлөх /www.oluulaa.org вэбсайт руу орон зааврын дагуу хийнэ/
  • Данс руу шилжүүлэх /Дансны дугаар: Олуулаа Хөгжил ТББ, Голомт банк 1105092814 тоот төгрөгийн данс/

“1 000 000 пиксел” аянд хамрагдсанаар танай байгууллага www.oluulaa.org платформ дээрээс төрөн гарах шилдэг төслүүд, хийх хүсэл байвч хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс ашиглаж чадахгүй орхигдсон олон авъяастнуудыг дэмжин амжилтын замналыг нь нээж өгөх буянтай үйлсийг эхлүүлнэ.

Зураг 1: “1,000,000 пиксел” кампанит ажлын вэбсайтын нүүр хуудасны загвар

Тайлбар 1:

  • Нийт 10,000 нүд бүгд нийлж 1,000,000 пикселийг бий болгоно.
  • Нэг пиксел нь 100 төгрөг
  • Нэг нүд нь 100 пиксел /10х10 пиксел/
  • Дэмжлэгийн хамгийн бага хэмжээ нь Нэг нүд
  • Нэг нүд нь 10,000 төгрөг /100 пиксел * 100 төгрөг = 10,000 төгрөг/.

Жич: Хувь хүн болон байгууллага хэдэн ч нүдийг сонгон лого, брэнд нэр, өөрийн зургаа оруулж болно.

Дэмжлэг өгсөн хувь хүн, байгууллага бүгд дэмжлэг өгсөн огноогоор жагсаалт хэлбэрээр сайт дээр байршин, мөн дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, сошиал сайтуудаар сурталчлагдана.

Холбоо барих:

Утас: 88092225, 88112845

Имэйл: [email protected]

Вэбсайт: www.oluulaa.org

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Oluulaa.org платформын танилцуулга
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

3 Сэтгэгдэл


  • Зочин 2014/08/21
    Ardchilsan namiih

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/09
    Аль намых юм бол. 2016 оны сонгууль хүртэл хийгдэх юмуу

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/08
    ih heregtei zuil bna shuu

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох