МЭДЭЭ НЭМЭХ  

Аюултай байдалд орсон үед биеэ хэрхэн авч явах вэ?

  • 4,036 уншсан
  • 8
  • 2014/08/11

Үймж сандарсан олны дунд байна гээд төсөөлөөд үз, эсвэл аюултай шуурга тааралдвал яах вэ? Ямар ч хүнд байдлаас гарах гарц заавал байдаг тул хамгийн гол нь тайван байдлаа хадгалж, хурдан арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ талаар зарим зүйлийг зөвлөе.

Олны хөлд дайрагдах

Хамгийн гол нь ойчиж болохгүй. Энэ бол амьд үлдэх гол боломж. Унах л юм таны байдал эрс муудах болно. Хэрвээ яалтгүй уначихвал бушуухан толгойгоо гараараа халхалж, хөлөө атиран хамгаалалтын байдалд ор. Толгойгоо олны тэмүүлж буй зүг рүү эргүүлбэл толгой чинь цохигдохгүй, тэгээд маш хурдан босохыг хичээ. Хөндлөн гүйвэл дайрагдах аюул ихэснэ.


Нохой дайрсан үед

Тайван байхыг хичээ, орилж хашгирч, нохойны нүд рүү харж, айж байгаагаа харуулж болохгүй. Огт тоохгүй байвал нохой дайрахаа больдог тал бий. Гол нь нохой руу нуруугаа  харуулж болохгүй. Хэрэв нохой таныг тойроод эхэлбэл дайрах гэж байгаагийн тэмдэг тул түүнтэй хамт эргэлд. Ямар нэгэн зүйл, жишээ нь шүхрээ өмнөө баривал та илүү том харагдана, өөрийн орон зайгаа сайн ашигла. Хэцүү тохиолдолд нүүр хоолой, чээжин биеэ сайн хамгаалах хэрэгтэй. Гараа атгаастай байлгавал хуруунууд чинь хамгаалагдана.


Цасан уруй

Зугтаж гарна гэж байхгүй. Та хурдан цанатай байсан ч дороо гүйцэгдэнэ. Харин хөндлөн чиглэлээр зугтаавал танд боломж бий. Бүр боломжгүй болсон тохиолдолд амаа хамхиад гараа урагш нь сунгаж агаар нөөцлөх зай бэлд. Дэмий хашгирч хүчилтөрөгчөө хий үрэх хэрэггүй. Харин мөрч нохдод үнэр болгож шээх хэрэгтэй шүү.


Аянгатай бороо

Нам дор газар олж аваад явган суу. Аль болох доошоо суух боловч бие чинь газарт маш бага хүрэлцэж байх ёстой. Дараа нь чихээ таглаж, аянганы дуунаас чихнийхээ хэнгэрэгийг хамгаалаарай.


Хар салхи

Хамгийн гол нь хоргодох газар олох хэрэгтэй. Хэрэв олж чадахгүй бол салхины чиглэлийг тодорхойлохыг оролдоорой. Тэгээд машинаасаа гарч салхины эсрэг зүгт гүй. Хар салхи 100 км/цаг хурдалдаг тул яарах хэрэгтэй шүү. Хэрвээ бүр болохгүй бол толгойгоо дарж газарт хэвтээд тэсэхийг  хичээгээрэй.


Хүчтэй давалгаа

Давалгааг буугаагүй байгаа дээр нь сэлж туулах нь хамгийн зөв арга. Хэрэв энэ боломжгүй бол хөл гараа урагш нь сунгах нь цохилтыг тарааж, усанд хэт гүн шумбаж орохоос сэргийлнэ. Дараа нь гүн амьсгал авч давалгаа намдахыг хүлээ. Таныг зүг бүр тийш авч шидэх магадлалтай, энэ үед бүү айж сандар. Аль болох түргэнээр усан дээр гарч ирж зүг бүр лүү хар, дараагийн дайралтаас болгоомжил.


Өндөр уулнаас унах

Ямар нэг юмнаас барьж авах гэж чармайсны хэрэггүй, нуралт өгөх магадлал их бий. Харин эрүүгээ чээжиндээ наагаад хөлөөрөө тормозлохыг хичээ.


Мөс цөмрөх

Нэн яаралтай ойчсон газар руугаа зүтгэн гарахыг хичээ. Танд туслах хүн ойр орчимд байхгүй бол мөрөөрөө өөрийгөө түлх. Мөсний захаас хоёр гараараа хол зайтай бариад сунаж, их бие болон хөлөө ээлжилж хөдөлгөсөөр гарч болно. Гармагц хөл дээрээ босч болохгүй, мөлхөж эрэгт хүрээрэй.


Ойд төөрөх

Навч мөчир ашиглан явсан газраа тэмдэглээрэй. Өндөр модонд авирч орчны баримжаа авахыг бод. Аль болох уруудан алхсаар гол буюу урсгал ус олж, чиглэлийг нь даган явахад хүн амьтантай газар очих магадлал ихтэй. Гол тааралдахгүй бол чигээрээ явсаар нараар зүгээ олж болно.  


Гал, түймэр

Хүн галд биш утаанаас болж амь насаа алддаг. Халсан хий дээш дэгддэг тул аль болох доошоо суух хэрэгтэй. Ханаар баримжаалж явсаар гарах хаалгыг олж болно. Ямар ч тохиолдолд утаа амьсгалахгүйг хичээгээрэй. Хэрэв ухаан алдаж байгаагаа мэдэрвэл хананы дэргэд доош харан хэвт. Ингэвэл гал сөнөөгчид хялбархан олох болно.


Хөлийн шөрмөс татах

Ялангуяа усан дотор хөлийн шөрмөс татвал их аюултай. Уушгиндаа ус оруулахгүйн тулд нуруугаараа дээш харж хэвтээд сэлэх хэрэгтэй. Дараа нь шөрмөс татсан газраа тэнийлгэж нухаж өгнө.


Хахах

Олны дунд байвал хэн нэг нь танд туслах байх. Харин ганцаараа байхдаа хахвал Геймлины аргыг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь гэдсээрээ (хүйс, ташааныхаа завсраар гэсэн үг) сандал зэрэг хатуу юмаар цохих арга юм. Энэ нь өрцөн дэх агаарыг шахаж, хоолойд тээглэсэн зүйлийг гаргах зорилготой ажээ.  

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Аюултай байдалд орсон үед биеэ хэрхэн авч явах вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

8 Сэтгэгдэл


  • siimhii 2014/08/19
    mash heregtei medeelel bailaa tnks

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/16
    nad shig urgelj adal ywdal erelxiilj ongon zerleg baigaltai noxorloj ywdag xund medmeer l zuwluguu bn

    0 0 Хариу бичих
  • tso 2014/08/15
    nohoi dairah aimaar ger horoololiinhon bvdvvleg gej nohoigoo uyahgvi yadaj yawgan haalgaa ch haahgvi hvn amitan uruulj taashaal awdag yumuu haashaa yum

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/13
    hudlaa l baina daa! Tsasan urui bolohod hondlon guideg gene. Hamgiin hurdan uheh arga l ter baih. Hamgiin zow arga bol uuliinhaa uruu zugtaj baigaad guitseed irehed ni garaa nuurniihee urd awaad nuruugaaraa gulsdag yum.

    1 2 Хариу бичих
    • Зочин 2014/08/20
      Sanal neg baina. National Geographic-aar uzej baisan yum baina. Tsasan urui hurdtai ali ch chigleld guisen guitsegddeg uchraas uruugaa guigeed nuruugaaraa gulsahaas oor arga baidaggui gej.

    • Зочин 2014/08/14
      BITII SHAAGAAD BAI

  • oogii 2014/08/11
    chuxal medeelel bna

    0 0 Хариу бичих
  • tseegii 2014/08/11
    bayarlalaa mash heregtei medeen bn amjilt husey :)))

    0 1 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох