МЭДЭЭ НЭМЭХ  

Хоногт яагаад 24 цаг байдаг вэ?

  • 4,367 уншсан
  • 4
  • 2014/08/11

Бид 10-тын системийн ертөнцөд амьдардаг. Дэлгүүрийн худалдагчийн хариулт эхлээд бүх үйл ажиллагаа 10-тын систем дээр үндэслэгдсэн гэж хэлж болно. Тэгвэл яагаад хоногт 10 цаг байдаггүй юм бол? Бид эртний египетчүүдэд талархах ёстой ажээ.

Хүн төрөлхтөний соёл иргэншил хөгжиж нүүдлийн агнуур-түүврийн аж ахуйгаас газар тариалан эрхлэгч нийгэм болохын хирээр хүрээлэн байгаа юмс, үзэгдлийг тоолох шаардлага гарч иржээ. Өглөө 5 ямаатай гараад, орой 3 ямаатай буцаж ирвэл үүнийг анзаарахгүй өнгөрөөх аргагүй биз дээ? Ингээд л 10 хуруугаа ашиглан тоолох хэрэг гарч дээ.

МЭӨ 3000 оны үеийн Египетийн иероглиф тэр үед 10-тын систем хэрэглэгдэж байсныг баталдаг. Тэгвэл яагаад цагийг 12-тын системд оруулсан юм бол? Египетчүүд тоолохдоо 10 хуруугаа биш, гарын салангид үенүүдийг ашигладаг байсан эртний Шумерийн тооллыг авсан бололтой. Зүүн гарынхаа алгыг дээш харуулаад эрхий хурууныхаа үзүүрээр бусад 4 хуруунд байх үе болгоныг тоолоорой. Нэг хуруунд 3 үе байдаг болохоор бүгд 12 гэсэн үг. Энэ аргын тусламжтайгаар египетчүүд өдрийг 12 цаг, шөнийг 12 цаг гэж хуваажээ.

Харин цагаа тэнгэрийн эрхэсийн хөдөлгөөн дээр үндэслэн заадаг байсан аж. «Декан» гэж нэрлэгдэх 36 бүлэг од тэнгэрийн хаяанд 40 минут тутамд ээлжлэн гарч ирдэг байсныг ажиглаж, нэг декан гарч ирэх нь шинэ цагийн эхлэл гэж зарладаг байв. Бүх 36 одон 10 хоногт нар мандахын өмнө үзэгдвэл нэг жил хэмээн тооцдог байлаа.  (36 од 10 өдөр буюу 360 өдөр )

Улмаар энэ тоолол дээрээ тулгуурлан жилийн ерөнхий хуанли зохиосон нь нилээд оновчтой болж, Нил мөрний үерлэх цаг хугацааг нарийн тогтоож чаддаг болжээ. Гэхдээ энэ хуанлийн өдрийн цагийн урт нь улирлаас хамаарч өөр өөр байсан тул грекчүүд авч хэрэглэж чадаагүй юм. Грекчүүдэд тэгш хуваасан цагтай тоолол хэрэгтэй байлаа.

Эртний суут астрономич Гиппарху Египетийн оддын цагийг боловсронгуй болгож, өнөөгийн бидний хэрэглэж байгаа тэгш хуваарьтай цаг тооллыг бий болгожээ.

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Хоногт яагаад 24 цаг байдаг вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

4 Сэтгэгдэл


  • 56 2015/05/28
    mongolchuud ert deer veees l 12 amitan g ashiglaj tsag togtoodog l bsan shvv de

    0 0 Хариу бичих
  • unshigch 2015/05/27
    энэ талаар бодит үнэн мэдээлэл олохын тулд ганц Египетийн түүх хангалттай биш. Та Еврейн түүхийг бас сайн харах хэрэгтэй шүү хө. Тэгвэл 12-н тооны хэрэглээ болон хоногийн 24 цагийн талаар олон үнэнийг мэднэ.

    0 0 Хариу бичих
  • Зочин 2014/12/23
    үүнийг Египетүүд гаргасан юм биш,,угаасаа Библи дээр бичигдсэн зүйл...

    2 7 Хариу бичих
  • - 2014/08/11
    Үнэн бодит санагдлаа. Хүн яагаад хайрцаг дотор байх ёстой гэж. Тэр тусмаа өөрсдийн хийсэн хайрцаг дотор!

    2 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох