МЭДЭЭ НЭМЭХ  

Сайхан морьдын орон

  • 1,655 уншсан
  • 1
  • 2014/01/26

Каппадокиг өндрөөс харвал...

Каппадоки / перс хэлнээс орчуулбал “ Сайхан морьдын орон “/ бол – орчин цагийн Турк улсын нутаг дэвсгэр дээр оршдог Бага Азийн дорнод хэсэг дэх нэгэн газрын нэр юм. Энэ нэр бүр эрт үеэс үүдэлтэй гэлцдэг. Энэ нутагт галт уулын гаралтай үзэгдээгүй сонин байгаль, манай эриний өмнөх 1000 онд баригдсан газар доорх хотууд, эрт үеийн түүхтэй агуйн гүн дэх сүм хийд гэх мэтийн зүйлс бий. Каппадокид жуулчдын ихэд дурладаг нэг зугаа нь агаарын бөмбөрцгөөр хийх аялал юм.

 

Динозаврууд ба харийнхны дунд цаг хугацаа зогсчээ:


Учхисар цайз / Гурван цайз / :


Ортахисар цайз / дөрвөн цайз / :


Сайхан морьдын орон :


Агаарын бөмбөрцгүүдийг нислэгт бэлтгэж байна:


Каппадоки муж нь Бага Азийн төвд оршдог ба далайд гарцгүй нутаг ажээ.

Каппадокийн ихэнх хотууд нь дээр үеэс л алдартай байсан бөгөөд эртний ном судруудад их гардаг. Зарим хотыг нь 13-р зууны үед исламын байлдан эзлэгчид барьсан юм байна.


Каппадоки  иргэншлүүдийн уулзварын нэн чухал цэг дээр оршдог учир ялангуяа эртний болон дундад зууны үеийн хэл нь маш баялаг түүхтэй.


Каппадоки нь кайнзойн галвын үеийн / 65 сая жилийн өмнө / эсрэг тэсрэг байгалийн 2 хүчин зүйлийн нөлөөгөөр маш онцлог газрын бүтэцтэй болжээ. Энэ хоёр нь:

Галт уулын дэлбэрэлтийн улмаас газрын гадаргуу нь төрөл бүрийн эрдсээр хучигдсан

Усанд лав идэгдсэн байдал юм.


Хоёр дахь үе нь усанд идэгдэх, салхижилтын үе юм. Каппадоки эх газрын эрс тэс уур амьсгалтай, агаарын температур ихэд хэлбэлзэлтэй байдаг учир уулархаг хэсэгт ан цав үүсч, аадар бороо,гол горхины ус мөс нь уул хадыг нураан эвджээ.


Каппадокийн түүх манай эриний өмнөх 5000 оноос эхэлнэ. Энэ бүх хугацааны туршид энэ орон соёл иргэншлүүдийн уулзвар дээр оршсоор ирсэн билээ.


Каппадокийг чулуун цогцолбор, агаарын бөмбөрцөг төдийгөөр хэмжиж болохгүй. Энд уул, ус, эртний балгас, үзэмжит цэцэрлэг ч бий.


Эрджиес галт уул өнөөдөр ширүүн байна:


Эрджиес


Хоёр толгойт Хасан-даг уул:


Сарнайн хөндийд байгаль аашаа гаргаж байна:

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Сайхан морьдын орон
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

1 Сэтгэгдэл


  • sdfsdf 2014/01/27
    sdfsdf

    0 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох