МЭДЭЭ НЭМЭХ  

Яаж зөв, сайхан ярьдаг болох вэ?

  • 4,333 уншсан
  • 0
  • 2014/08/11

Орчин үеийн залуус ном унших нь эрс багассанаар ярианы чадвар муутай болж байгаад хэн хүнгүй л санаа зовдог. Зөв, сайхан ярих чадвар нь сайн боловсрол, зөв хүмүүжлийн нэгэн адилаар нийгэмд өндөр үнэлэгддэг эрхэм чанар юм. 

Ярианы чадвараа сайжруулах зарим энгийн аргыг танилцуулъя:  

1.

Өөрийн хэл ярианд дүгнэлт хийж ,этгээд гаж болон бүдүүлэг үг хэллэгийг үгсийн сангаасаа авч хая.


2.

Ярианы хурд, дууны өнгөө анхаар. Нэгэн хэмнэлээр ярих нь бусдад сонирхолгүй байдгийг сана.


3.

Хэлний дүрмээс гажихгүй ярьж сур. ( үгээ зөв хэлэх, өгүүлбэрийн эхлэл төгсгөл, зогсоц )



4.

Ижил язгууртай үгсийг нэг дор олноор хэрэглэхээс зайлсхийж бай.


5.

Ямар нэг сул үг хэрэглэхгүй ярихыг хичээ.


6.

Нэг үгийг олон давтаж хэлэхээс болгоомжил.


7.

Яриандаа харь хэлний үгийг аль болох цөөн, шаардлагатай тохиолдолд л хэрэглэж бай.


8.

Ойлгомжтой, оновчтой, цөөн үгээр санаагаа илэрхийлэхийг хичээ.


9.

Төрөл бүрийн ном сайн унш, ингэснээр үгийн баялгаа нэмэгдүүлээд зогсохгүй, хэлний дүрэм сайн мэддэг болно. 

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
Яаж зөв, сайхан ярьдаг болох вэ?
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

0 Сэтгэгдэл



Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох