МЭДЭЭ НЭМЭХ  

21-р зууны каннибалчууд

  • 7,801 уншсан
  • 11
  • 2014/08/12

Та бүхэн эртний ацтек, майячуудын аймшигт зан заншлын тухай бишгүйдээ л сонсож, Жюль Верны  «Ахмад Грантын хүүхдүүд» номноос Шинэ Зеландийн хүний мах идэгч зэрлэг маори омгийнхны тухай уншиж гайхаж байсан байх. Өнөө үед ч гэсэн каннибализм буюу хүний мах идэх ёсон байсаар байгаа юм.  

Орчин цагийн хамгийн каннибал орноор Индонез тодроод байна. Энэ улсад хүний мах идэгчдийн 2 том төв байгаа нь: Шинэ Гвинейн Индонезийн хэсэг, Калимантан (Борнео) арал хоёр юм.Калимантаны жунглид хүний махан хүнстэн болох 7–8 сая даякчууд амьдардаг. Тэд олзныхоо толгойн хэсэг- хэл, эрүү, хацар, хамар буюу чихний сүвээр гаргаж авсан тархи, өгзөгний мах, зүрх, гарын алга хэсэгт хамгийн их дуртай байдаг гэнэ.

Олуул нийлж хүн агнах үйл ажиллагааг эмэгтэйчүүд зохион байгуулж удирддаг аж.

20-21-р зууны зааг дээр Индонезийн засгийн газар Ява, Мадура арлын иргэншсэн хүн амыг шилжүүлэн суурьшуулж, арлын гүний нутаг дэвсгэрийг бүтэн колончлох гэсэн боловч энд хүн авлах удаа дараагийн томоохон ан хоморго болж, эцэст нь хөөрхий тариачид, тэднийг дагалдан явсан цэргүүд бараг бүгд алагдаж, идэгдсэн байна.

Энэ үед Суматр арал дээр орших батак омгийнхон алах ялаар шийтгүүлсэн хэрэгтнүүд болон өндөр настангуудаа иддэг тухай мэдээ ирээд байжээ. Энэ арал дээрх каннибализмыг «Индонезийн тусгаар тогтнолын эцэг» Сукарно болон цэргийн дарангуйлагч Сухарто нар бараг ор үндэсгүй болтол нь устгасан юм. Гэвч тэд хүртэл Ириан-Джая буюу Индонезийн Шинэ Гвинейн асуудлыг шийдэж чадаагүй байна.

Тэнд амьдрагч папуасс омгийнхон хүний маханд туйлын шуналтай бөгөөд санаанд оромгүй харгис хэрцгий улсууд ажээ. Тэд ялангуя хүний элэг, шодой, хамар, хэл, өгзөгний мах, хөлийн ул, хөхөнд туйлын дуртай гэнэ.

Шинэ Гвинейн арлын зүүн тал болох, тусгаар тогтносон Папуа-Шинэ Гвиней улсад хүний мах идсэн тохиолдол харьцангуй цөөн гардаг аж. Гэхдээ эндэхийн ширэнгэн ойд амьдардаг зарим омгийнхон 5000 жилийн өмнөх шигээ л амьдарч, эрчүүд нь чармай нүцгэн явж, эмэгтэйчүүд нь хуруугаа огтолдог хэвээр аж.

Одоо хүртэл хүний мах идсээр байгаа 3 омог байна. Эдгээр нь Яли, Вануату, Карафаи болно. Карафаи  нь хамгийн харгис ард түмэн гэнэ. Тэд бусад омгийн дайчид, ойд төөрсөн нутгийн хүмүүс, жуулчдыг барьж идэхээс гадна өөрсдийн үхэгсдийг ч эрээлэхгүй иддэг ажээ.

Харин Вануату омгийнхон зурагчныг барьж идсэнгүй, удирдагчдаа хэдэн гахай өгч аргаджээ.

Яли омгийнхны гол баяр бол үхлийн баяр юм. Эр эмгүй биеэ араг ястай адил болгож эрээлэн будна.

Яличууд одоо хүн идэх нь эрс багасчээ. Гэхдээ л ургац муутай жил болох ч юмуу, өөр нэг шалтаг гарвал ч...

Нийтлэл таалагдсан бол багахан хугацааг дараах линкээр орж сурталчилгаан дээр дарахад зориулаарай.
viva.mn- ийг дэмжих
Мэдээ таалагдаж байвал манай Facebook хуудсанд LIKE дараарай.
21-р зууны каннибалчууд
Энэхүү нийтлэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодол, өмч болно. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.

11 Сэтгэгдэл


  • freeman 2014/11/07
    Leningradiin buslentend 600 garan kannibalizm ustgasan tuhai bdag. Uhehguin told bienee barij ideh ni emuuhend....

    1 0 Хариу бичих
  • mmm 2014/10/10
    Yag hiam idej baihdaa unshsan chini air valiar sanagdaad ogiloo shde lol

    1 0 Хариу бичих
  • Зочин 2014/08/18
    Alah yal geed soliorood bhin. Tsaaziin yal geech. Orchuulwal oligtoi orchuulaach!

    0 3 Хариу бичих
    • Зочин 2014/08/18
      Cham shig comiin tsaanaas huzdag haltaruudiig bodvol heregtei ym hiij baina.

  • irgen 2014/08/13
    hunii mah iddeg omog odooo delhii deer bhgui gej natgeo garch bna leeeee medeej odoo yu gej bhav deeeeee

    1 1 Хариу бичих
  • 1 2014/08/12
    ugzugnii mah shodoind durtai genuu aalznud chne

    0 0 Хариу бичих
    • Зочин 2014/10/25
      Кккккккккккккккккккккккккккккккккккк

    • Зочин 2014/08/12
      Chinii shodoi ch amttai bgaa daa hhaha

  • zochin 2014/08/12
    yooy bur sejig hurchlee

    0 0 Хариу бичих
  • mandahaa 2014/08/12
    muu yoriin yum bn aa

    0 0 Хариу бичих
  • s 2014/08/12
    Aimar um humuus amitadaas doloon dor bhimdaa. Chono chonoo baridaguishudee s

    1 0 Хариу бичих

Сэтгэгдэл


Холбоотой нийтлэлүүд


Санал болгох